Г.Азжаргал: Авлигагүй орчинг бүрдүүлэхийн төлөө тэмцэнэ

Хуучирсан мэдээ: 2021.07.06-нд нийтлэгдсэн

Г.Азжаргал: Авлигагүй орчинг бүрдүүлэхийн төлөө тэмцэнэ

Г.Азжаргал: Авлигагүй орчинг бүрдүүлэхийн төлөө тэмцэнэ

Хууль зүйн байнгын хороогоор АТГ-ын дэд даргын томилгооны сонсголыг хэлэлцэж байна. АТГ-ын дэд даргад нэр дэвшигч Г.Азжаргал хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар тайлбар хийлээ. Тэрбээр АТГ-ын дэд даргаар томилогдвол НҮБ-ийн авлигын эсрэг концвенц, Монгол Улсын авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр бусад олон улсын байгууллагаас өгч буй зөвлөмжийн дагуу дөрвөн чиглэлээр ажлаа зохион байгуулна. Нэгдүгээрт, авлигагүй орчинг бүрдүүлэх буюу авлигын суурьтай тэмцэнэ гэж бодож байгаа. Энэ нь төрийн үйлчилгээ зөвшөөрөл бүрэн цахимжуулах, энэ дээр иргэд, Засгийн газартай хамтран ажиллана.

Хоёрдугаарт, санхүүгийн мөрдөн шалгах, ажил олон улсын стандарт нь өөрчлөгдсөн. Сүүлийн үед авлигын гэмт хэргийг мөрдөхөд уламжлалт аргыг ашиглах хэцүү болсон.

Гуравдугаарт, соён гэгээрүүлэх, чиглэлээр мэдээллийн түгээлтээ сайжруулах бодолтой байна. Авлигын индексийн оноог ахиулна.

Дөрөвдүгээрт, авлигын талаар мэдээлж буй, иргэн ААН-ийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх, улс төрийн намын санхүүжилтийн ил тод байлгах чиглэлээр ажиллана” гэлээ. Ийнхүү томилгооны сонсгол үргэлжилж гишүүд асуулт асууж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил түүнийг шүүмжилж, чамлалттай байгаагаа илэрхийлэв.

Хэлэлцэж буй асуудлаар гишүүд асуулт асууж байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЭНХБАЯР:

-"Ковидын хуулиар маш их хэмжээний мөнгийг зарцуулах эрхийг Эрүүл мэндийн яаманд өгсөн. Мөн тус хуулиар маш олон хүмүүс түр томилогдож, тус мөнгийг захиран зарцуулж байна. Цар тахал хүмүүст хулгай хийх боломж олгох ёсгүй. Үүнд АТГ хэрхэн яаж анхаарч байгаа вэ. Цар тахал далимдуулж хулгай хийсэн хэрэг зөрчил бий юу. ХӨСҮТ-ээс авахуулаад шинжилгээний хариу хуурамчаар үйлддэг асуудал гарлаа гээд л алга болсон. Үүнд тайлбар өгөөч"

НЭР ДЭВШИГЧ Г.АЗЖАРГАЛ:

-"Цар тахалтай холбоотойгоор улсын төсвөөс маш их хэмжээний мөнгө зарцуулж байгаа.  АТГ-аас зарим нэг зүйлийг нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж