Цар тахлын хүнд ачааг үүрч буй эмч ажилчид цалингаа хоёр дахин нэмэгдүүлэхийг шаардаж буй. Тэдний төлөөлөл Сүхбаатарын талбайд найм дахь өдрөө суулт зарлаж байгаа юм. Хэрэв эрүүл мэндийн салбарын эмч ажилчдын цалинг нэмэгдүүлэхгүй бол өнөөдрөөс ажил хаялт зарлана гэдгээ эмч, ажилчид мэдэгдлээ.


























Эрүүл мэндийн салбарын эмч ажилчид салбарын сайдад нөхцөл байдлыг сайжруулах талаар өмнө нь удаа дараа хандсан боловч тодорхой шийдэл гаргахгүй өнөөдрийг хүрснийг эсэргүүцэж байна. Цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж, суулт зарласан эмч ажилчдын төлөөлөлтэй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, УИХ гишүүн Ц.Туваан, УИХ-ын гишүүн С.Одонтуяа нар уулзлаа.
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЧИНБҮРЭН:
-Цар тахал сүүлийн 30 жил Монгол Улсын сул дорой байдлыг харууллаа. Эрүүл мэндийн салбарын ажилчдыг хийснээр нь шударга үнэлэх тогтолцоо дутагдаж байна. Манай салбарын 55 мянган эмч ажилтан цар тахлын эсрэг тэмцэж байна. Иймд та бүхний дуу хоолойг бид үргэлж сонсдог. Зөвхөн эрүүл мэндийн салбарыг дэмжих зорилгоор 2021 оны улсын төсөвт 730 тэрбумыг шийдлээ. Бусад салбаруудаас тэвчиж болох зардлуудыг танаж улсын төсөвт суулгаж байгаа юм. Дараа нь эрүүл мэндийн даатгалын тогтцолцоог өөрчилснөөр эмч нар хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх боломж бүрдэж байна. Эмч нарын цалинг зөвхөн хоёр дахин ч биш дөрөв, тав дахин нэмэгдүүлэх боломжтой. Эрүүл мэндийн ажилчдын цалингийн дээд хязгаар байхгүй болсон. Мөн цар тахалтай холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас гаргаж буй гуравдугаар тогтоолд зайлшгүй хяналт тавьж, өртөг шингэсэн эсэхт заавал тооцоо хийж шалгах ёстой. Дараа нь, эрүүл мэндийн ажилчдын нийгмийн асуудлыг шийдэх Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг шаардаж байна. Би халатаа тайлсан ч эрүүл мэндийн салбарын ажилчдын хөдөлмөрийн үнэлэмжийг бий болгохын төлөө ажиллана. Та бүхэнтэйгээ хамт шүү.
УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ТУВААН:
-Та бүхний суултад оройтож ирсэндээ хүлцэл өчье. Хорио цээртэй ч орон нутагт 27 сумын нөхцөл байдалтай танилцаад ирлээ. Орон нутагт нөхцөл байдал хүндхэн байна. Эмч сувилагч нарын тал хувь нь өвдсөн ч ажиллаж байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хууль шинэчлэгдэж, эмч ажилчид гүйцэтгэлээр санхүүждэг болсон. Гэвч орон нутагт хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. Тахлын үед хуулиа өөрчилж эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагыг Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцүүлэх болно. УИХ-д эрүүл мэндийн лобби бүлэг цалинг нэмэгдүүлэхийг дэмжиж байгаа. Цаашид ч бас дэмжих болно.
МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБООНЫ ДАРГА Х.АРИУНАА:
-Бид найман хоног усан бороонд цохиулж, наранд шаруулаад сууж байхад хэн ч ирээгүй. Ард түмнийхээ үгийг яагаад сонсохгүй байна вэ. Бид төв талбайгаас явахгүй. Салбарын ажилтнууд туйлдаж байна. 30 гаруйхан настай эмч сэхээнд хэвтэж байна. Хүнээ эмчилж байгаад өөрөө сэхээнд ороод хэвтэж байгаа эмч нар байна.
3000 гаруй эмч, ажилтан халдвар авсан.
Яагаад бидний дуу хоолойг сонсохгүй байгаа юм. Бид аргаа бараад энд сууж байна. Шийдвэр гаргах ёстой. Худлаа үлгэрт бид хууртахгүй. Ард түмнээ эмчилж чадахгүйд хүрсэнд бид маш их бухимдалтай энд сууж байна. Бид эндээс үр дүн гартал явахгүй. Олон хүн амиа алдаж байгаад харамсч байна. Иргэдээ харж байгаад үхүүлмээргүй байна. Бид зөв шийдвэр гаргаж, өөр арга хэмжээ авч болох байсан.” хэмээсэн юм.
🔴 ШУУД | Цалин, хөлсөө нэмэгдүүлэхийг шаардан суулт зарласан эмч нарын төлөөлөл мэдээлэл хийж байна #NewsMN #NewsAgency
Posted by News.mn on Monday, July 5, 2021
иргэн 2021-07-06 202.55.188.105
хүнд сурталтай улсын эмнэлгийн эмч ажилчид, өвдөх үед очихоос ч эмээх юм ,насаараа нийгмийн даатгал төлчихөөд ганц удаа эмнэлэгт хандаагүй саяхан СХД 14 төвд очиж үзүүлэх үед загнуулж, задруулж, үл тоосон эмч, ажилчид байсандаа, мөнгөтэй бол хувийн эмнэлэгт зүгээр санагдсан
Зочин 2021-07-06 66.181.161.77
Хэрэв та үхэх өвчин туссан бол тэр хувийн эмнэлэг чинь таныг авах болвуу даа баахан мөнгийг чинь авч авчихаад эцэст нь муудсан хүн манайх авдаггүй гэж хэлэх байлгүй ааштай ч гэсэн үхэх үед чинь чамайг түшиг хүмүүс чинь байдаг юмаа сайн бод
Зочин 2021-07-06 66.181.161.111
Хүн өвдөх нь үнэн үхэх нь үнэн үхэх болохоороо эмнэлэг гээд гүйдэг байж ингэж хуцхаа больчих.
Зочин 2021-07-06 202.9.46.61
Tednii zuv, nemeh heregtei, yaj shuls shig joohon tsalingaar amidrah ve? Tur ni uuruu hudulmuriin muljlug uildeed bj bolohgui
шижээ 2021-07-06 139.5.219.74
эмч нарын цалинг хавтгайруулж нэмж болохгүй ш дээ. ачаалал эмчилж гаргасан үр дүнгээр нь нэмэх хэрэгтэй.
Zochin 2021-07-06 188.156.90.19
EMCH nar HAMGIIN MUU, UUDGUI ULSUUD BDAG YAW. SETGELGUI, ZUVHUN AVAHIIN DON SUGELSEN, UVCHTEI HUNIIG HARJ BAIGAAD UHUULJ BGA ni HAMGUUN MUU CHULUUN ZURHTENGUUD.EMCH NAR UURSDUU UUDGUI HUMUUS UCHRAAS UNUUDUR IIM BGA YAW.TEDNII TSALING HEMEHIIG ESERGUUTSEJ BNA.
Зочин 2021-07-06 66.181.161.100
Ажлаа хаяна биз бид ямар хэвтэж гийгүүлэх биш гаднаас хямд эмч эмнэлэгийн ажилчид оруулж ирээд асуудлаа шийд авилгал хүнд суртал арын хаалга байхгүй амар
Зочин 2021-07-06 66.181.161.20
kkkk gadnii emch nar yamr barilga dr ajillah gj irj bga hyamd hunii nuuts bga bishde kkkkk
Зочин 2021-07-06 66.181.161.111
Чи оруулаад ирээч чиний өвдөх үгүйг харнаа
Муу ёр 666 2021-07-06 66.181.161.123
Монголын эмч нар ямар новшийн юм бэ яг ийм үeд ажил хаяж цалигаа 2дахин нэм гэх…
хөдөө 2021-07-06 202.9.46.33
хотын малууд цалтнгаа нэм хөдөөниихөн нэг хонь 1 саяаарл өгөндөөөө гэжииин хулгааачуудааа
зайл 2021-07-06 202.9.46.33
зайлцгааа тэр нам нам дагаж хулгааа хиииж баяжсан хүн хогуудаасаааа нэхэж ол малуудаааа
Зочин 2021-07-06 202.9.46.245
Эмч нарын цалинг 2 дахин нэмбэл эмнэлгийн ажил үйлчилгээний төлбөр 2 дахин нэмэгдэж цар тахлаас болж ашиг орлогогүй шахам модоо барьж байгаа жирийн ард иргэд л хохирно. Өвдөж зовсон хүмүүс одоо л төлбөрийг нь дийлэхгүй сандарч байхад 2 дахин нэмэгдчихвэл яах болж баЙНА. Эмч нар ажил мэргэжлээрээ түрий барьж засаг төрийг дарамталж байгааг харахаар ой гутаж байна. Тэгээд манай эмч нар тийм сүрхий чадалтай билүү.
Зочин 2021-07-06 202.9.46.218
Чи чинь харин овоо мулгуу пиздаа юу гүү юу
Зочин 2021-07-06 202.9.46.245
"Үнэн үг хэлсэн хүнд хүн өштэй, үхэр унасан хүнд нохой өштэй"
Зочин 2021-07-06 66.181.190.247
Eruul mendiin bolovsroogui humuus l uwchind nerwegdej bn
Хайя хайя 2021-07-06 202.55.188.97
Дэмжиж бна. Одоо арай л даварлаа
Монгол Улсын иргэн 2021-07-06 64.119.19.39
Шүүгч нарын цалинг бууруул Тэдний цалинг нэмлээ гээд авилга хээл хахууль шуудрага бус байдал буурсан уу үгүй Иймээс шүүгч нарынхаа цалинг багасгаж эмч сувилагч нарынхаа цалинг нэмчих ээ
Зочин 2021-07-06 66.181.161.127
Тангарга өргөчихөөд үү.
Зочин 2021-07-06 66.181.190.119
yun 2 dahin bee tiim ih mongo bhguishdeeeeeeee ydaj 50% nemuuleh hergtei.
Зочин 2021-07-06 122.201.24.210
Ийм үед тангараг өргөсөн эмч нар цалингаар барьцаалж ажил хаяж жагсах нь буруу. Үнэндээ ХӨСҮТ, ЦТЭ -с бусад эмнэлгийхэн 5-р сараас л эхэлж улаан бүс болсон ш дээ, тэгээд ч эмчилсэн хүнийхээ тоогоор урамшуулал нэмэгдэх юм байна.
зоч 2021-07-06 202.126.90.34
нэмүүлчих дараа бусад салбар жагсана. төрийн албаныхан цалингаа бүтэн авч байгаа. цалингүй хоолгүй сууж байгаа хувийн салбарыхан нөхөн олговор авахаар жагсан ёстой
Зочин 2021-07-06 109.252.126.193
Та нар хуний толоо гэсэн сэтгэл байхгуй. Онго монго Харсан шуналтангууд овчтон эмнэлэгийн уудэн дээр Чинь нас барж байна..хунийг ялгаварлан гадуурхана харьцаа муу. Ядарсан хумуусийг нохойнооч Дор узнэ. Ялангуяа орхийн эмнэлэгийн эмч сувилагч нэртэй Юм нууд . Мэдлэг чадвар муутай .
ERDEM 2021-07-06 133.208.254.29
HOHI CHINEE EMNELGEES HOLUUR YVAARAI
Зочин 2021-07-06 66.181.161.44
Muu gulug mini nad buzar emnelegtee uuruu uheerei olj bgad alaad haychiishuu muu gulug mini sohor zoos ch nemehgui guilgachinguud mini
Зочин 2021-07-06 64.119.16.213
Chamaig turuhud bas uhehed chin haraaj bgaa emneleg chin tosoj avch bas hursun bieiig chin orooj hadgalaad ar gert chin ugdug. Ooroo a*******n hol shorond uhsen ch emnelgiin ajilchid bas uchriig chin ildgiig sanaj yav. Setgetsee bas shalguulah heregtei
зочин 2021-07-06 202.21.100.210
Манай эмч нар ажил хаяж чадахгүй эээээ. Тийм зориг ч байхгүй. Зүгээр л ажилаа хийцгаа.
2 дахин нэмээл болоо
Чулуунбаатар 2021-07-06 202.21.109.45
Цалинг нэмэнэ…. Эмнэлгийн жолооч…тогооч… асрагч…цэвэрлэгч, угаач нарын цалинг бас нэмэх хэрэгтэй…..Эд нар бас тэр ковидтой….даавуу…шал …коридор….ОО зэргийг цэвэрлэж байгаа шүү дээ….
Цалинг нь хасах бол УИХ-ын гишүүдийнхийг хас…… Хотод автобусаар явна биз… УИХ гишүүдэд ….албаны машин унадагийг болиулах…..авгай хүүхдүүд нь машин унадаг байх даа…..
Зочин 2021-07-06 66.181.161.110
Эмч нар цалингаа нэмүүлэх бол эхлээд ард иргэдийн эрүүл энхийн манаанд үнэнч шударгаар зүтгэчих зүгээр мөнгө нэхсэн хулгайч нар улсаас сул цалин авна гэж байхгүйшүү ард иргэд энэд бас хатуу хяналт гомдол тавьдаг системтэй болох хэрэгт ажлаа хийхгүй иргэдийг ялгадаг эмч албан хаагчийг ажлаас нь халуулдаг тийм болох хэрэгтэй хүний амь нас яригддаг салбар болхоор хариуцлагыг хатуу нэмүүлэх хэрэгтэй
Zochin 2021-07-06 202.9.46.98
Насан туршид нь өгдөг урамшууллууд болох тамирчид , академич , гавьяат гэх мэт бас эрдэмтэдийн нэмэгдэл гэх мэтийг 1 удаа л урамшуулаад боллоо. Эндээс гарах хэмнэлтийг эмч нарын цалингийн бүрдүүлэлтэнд оруулбал шударга болно доо.
Зочин 2021-07-06 66.181.181.123
хүниийг гэх сэтгэлгүй хүн чанаргүй муу хүн эмч болоод хэрэггүй юм билээ. Бусдыг өнгө зүс, өмссөн зүүснээр нь харж ялгаварладаг эмч байдаг нь дэндүү харамсалтай! эртхэн мөнгө хөөгөөд өөр ажил хийсэн нь дээр
Зочин 2021-07-06 66.181.161.44
Tiim novsgnuudiig hurdan ter yam ntruu l ni medegdeed erthen zailuulsan der odoo er ni iim hudulguun ayn urnuulsen der tsalingaa nemne gd h*****d bga ymnuud ehleed ajlaa oligtoihon hiichih
Зочин 2021-07-06 203.98.77.101
Саяын нас бардаг залуугийн тохиолдол бол Эрүүл мэндийн даатгалын хуулийн нэг гажиг шүү дээ. Даатгалгүй иргэнд дааталаас мөнгө зарцуулах боломжгүй. Эмчилсэн эмч, эмнэлэгт төлбөр нь оногддог. Гэтэл ЭМД-ын хуулиа юу гэж уран гоё донгодож тайлбарладаг гэхээр сайн дураараа, бие биенээ дэмждэг гэсэн зарчим номлодог ч бодит байдал дээр орон гэргүй, архинд донтсон, гудамжны гэх хүмүүсийг авдаг Энэрэл эмнэлэгт нь очоод ч тусламж авч чадахгүй гадаа нь үхэж байна. Ийм хүмүүсийн арми олон мянгаараа бий
Зочин 2021-07-06 64.119.23.99
Анхны тусламж үзүүлэх байсан! Яргачингууд.
Зочин 2021-07-06 203.98.77.101
Чинбүрэнгийн яриад байгаа чинь Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай шинэ хууль. Гэтэл энэ хууль чинь бодит амьдралд хэрэгжитлээ хол. Учир нь бүх эмнэлгүүдийг ТУЗ-тай болгох юм гэсэн. Тэнд нь баахан улс төрчид отоостой, өөрсдийнхөө хүмүүсийг томилуулах гээд хор нь хийгдсэн байгаа, эхнээсээ эмнэлгүүдэд харагдаж эхэлсэн. Тэд нар нь суучихвал хийснээр нь өгнө гэдэг чинь бүр үлгэр болно. Мөн энэ хууль нь зөвхөн эмнэлгийн л тусламж үйлчилгээтэй холбоотой. Энэ хуульд нь ӨЭМТ, НЭМ огт хамаарахгүй.
Зочин 2021-07-06 103.14.36.18
Шүүгч болон тамирчидад өгдөг цалинг бууруулж, зөрүүг эмнэлгийн ажилтануудын цалинд нэмэрлэх нь зүйтэй.
Мөнх 2021-07-06 59.153.114.225
Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин нэмүүлэх шаардлагыг дэмжиж бна. Шуурхай шийд.
Зочин 2021-07-06 202.126.89.6
ЧИНБҮРЭН ЧИН СЭТЭГЛЭЭСЭЭ ХАНДАЖ БАЙГАА БОЛ САЙН БАЙНА. ТАНХИМД ОРООД ТАНИЛ НАМЫХНЫГАА ХАРААД ТАНГАРАГ НЭГТ НӨХДӨӨ УМАРТЧИХГҮЙ Л БАЙГААСАЙ… ӨӨРИЙ ТАНЬ ОЛДОГ ОРЛОГООС ЭМЧ НАРЫНХ ӨӨР ШҮҮ …ТЭР ӨНЦГӨӨС НЬ ХАРААРАЙ
Муу төрийн золиосуудын нэг эмч нар мөн 2021-07-06 59.153.112.56
Дэмжиж байна. Наадуул чин хуурна хуурна. Сайн тэмц
сонгогч 2021-07-06 103.57.94.56
Эмч нар болиоч ээ. Өөрсдөө танрагтаа үнэнч байж ажлаа арван хуруу шигээ байсан бол энэ олон хүн бурхан болохгүй байсан. Сайд дарга нарыг биш, энэ ажил хаяж байгаа эмч нарыг хөөгөөд явуул. Оронд нь цалингийн аваад ажиллах эмч нар зөндөө байгаа
Зочин 2021-07-06 66.181.189.76
Tiim humuus uneheer bn uu? Ajliin zar uzeerei! Emch suvilagch, ugaagch, ariutgagch avna gesen zar hed dahin nemegdsen ch, ajillah hun oldohgui l bgaa
Zochin 2021-07-06 64.119.17.200
Ene Zasgiin gazar neeree ard tymnee ch bodokhgyi um, uls ornoo ch bodokhgyi um. Er n' ungursun khugatsaand yumnii yne yaj usluu duu. Tegekhed neg udaa tsalin nemeegyi. Yaj amidarch bna gj boddog um boloo. Odoo buur amar. Ynee nemsend n' bayarallaa ch gekh shig.