Эмч нар цалинг хоёр дахин нэмэгдүүлэхгүй бол ажил хаяна

Хуучирсан мэдээ: 2021.07.06-нд нийтлэгдсэн

Эмч нар цалинг хоёр дахин нэмэгдүүлэхгүй бол ажил хаяна

Эмч нар цалинг хоёр дахин нэмэгдүүлэхгүй бол ажил хаяна

Цар тахлын хүнд ачааг үүрч буй эмч ажилчид цалингаа хоёр дахин нэмэгдүүлэхийг шаардаж буй. Тэдний төлөөлөл Сүхбаатарын талбайд найм дахь өдрөө суулт зарлаж байгаа юм. Хэрэв эрүүл мэндийн салбарын эмч ажилчдын цалинг нэмэгдүүлэхгүй бол өнөөдрөөс ажил хаялт зарлана гэдгээ эмч, ажилчид мэдэгдлээ.

Эрүүл мэндийн салбарын эмч ажилчид салбарын сайдад нөхцөл байдлыг сайжруулах талаар өмнө нь удаа дараа хандсан боловч тодорхой шийдэл гаргахгүй өнөөдрийг хүрснийг эсэргүүцэж байна. Цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж, суулт зарласан эмч ажилчдын төлөөлөлтэй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, УИХ гишүүн Ц.Туваан, УИХ-ын гишүүн С.Одонтуяа нар уулзлаа.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЧИНБҮРЭН:

-Цар тахал сүүлийн 30 жил Монгол Улсын сул дорой байдлыг харууллаа. Эрүүл мэндийн салбарын ажилчдыг хийснээр нь шударга үнэлэх тогтолцоо дутагдаж байна. Манай салбарын 55 мянган эмч ажилтан цар тахлын эсрэг тэмцэж байна. Иймд та бүхний дуу хоолойг бид үргэлж сонсдог. Зөвхөн эрүүл мэндийн салбарыг дэмжих зорилгоор 2021 оны улсын төсөвт  730 тэрбумыг шийдлээ. Бусад салбаруудаас тэвчиж болох зардлуудыг танаж улсын төсөвт суулгаж байгаа юм. Дараа нь эрүүл мэндийн даатгалын тогтцолцоог өөрчилснөөр эмч нар хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх боломж бүрдэж байна. Эмч нарын цалинг зөвхөн хоёр дахин ч биш дөрөв, тав дахин нэмэгдүүлэх боломжтой. Эрүүл мэндийн ажилчдын цалингийн дээд хязгаар байхгүй болсон. Мөн цар тахалтай холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас гаргаж буй гуравдугаар тогтоолд зайлшгүй хяналт тавьж, өртөг шингэсэн эсэхт заавал тооцоо хийж шалгах ёстой. Дараа нь, эрүүл мэндийн ажилчдын нийгмийн асуудлыг шийдэх Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг шаардаж байна. Би халатаа тайлсан ч эрүүл мэндийн салбарын ажилчдын хөдөлмөрийн үнэлэмжийг бий болгохын төлөө ажиллана. Та бүхэнтэйгээ хамт шүү.

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ТУВААН:

-Та бүхний суултад оройтож ирсэндээ хүлцэл өчье. Хорио цээртэй ч орон нутагт 27 сумын нөхцөл байдалтай танилцаад ирлээ. Орон нутагт нөхцөл байдал хүндхэн байна. Эмч сувилагч нарын тал хувь нь өвдсөн ч ажиллаж байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хууль шинэчлэгдэж, эмч ажилчид гүйцэтгэлээр санхүүждэг болсон. Гэвч орон нутагт хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. Тахлын үед хуулиа өөрчилж эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагыг Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн хуралдаанаар  хэлэлцүүлэх болно.  УИХ-д эрүүл мэндийн лобби бүлэг цалинг нэмэгдүүлэхийг дэмжиж байгаа. Цаашид ч бас дэмжих болно.

МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБООНЫ ДАРГА Х.АРИУНАА:

-Бид найман хоног усан бороонд цохиулж, наранд шаруулаад сууж байхад хэн ч ирээгүй. Ард түмнийхээ үгийг яагаад сонсохгүй байна вэ. Бид төв талбайгаас явахгүй. Салбарын ажилтнууд туйлдаж байна. 30 гаруйхан настай эмч сэхээнд хэвтэж байна. Хүнээ эмчилж байгаад өөрөө сэхээнд ороод хэвтэж байгаа эмч нар байна.

3000 гаруй эмч, ажилтан халдвар авсан.

Яагаад бидний дуу хоолойг сонсохгүй байгаа юм. Бид аргаа бараад энд сууж байна. Шийдвэр гаргах ёстой. Худлаа үлгэрт бид хууртахгүй. Ард түмнээ эмчилж чадахгүйд хүрсэнд бид маш их бухимдалтай энд сууж байна. Бид эндээс үр дүн гартал явахгүй. Олон хүн амиа алдаж байгаад харамсч  байна. Иргэдээ харж байгаад үхүүлмээргүй байна. Бид зөв шийдвэр гаргаж, өөр арга хэмжээ авч болох байсан.” хэмээсэн юм.

🔴 ШУУД | Цалин, хөлсөө нэмэгдүүлэхийг шаардан суулт зарласан эмч нарын төлөөлөл мэдээлэл хийж байна #NewsMN #NewsAgency

🔴 ШУУД | Цалин, хөлсөө нэмэгдүүлэхийг шаардан суулт зарласан эмч нарын төлөөлөл мэдээлэл хийж байна #NewsMN #NewsAgency

Posted by News.mn on Monday, July 5, 2021

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
10
ЗөвЗөв
4
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж