“Хөх чоно” дүрээр мөнхөрсөн МУГЖ С.Дамдин таалал төгсчээ | News.MN

“Хөх чоно” дүрээр мөнхөрсөн МУГЖ С.Дамдин таалал төгсчээ

“Хөх чоно” дүрээр мөнхөрсөн МУГЖ С.Дамдин таалал төгсчээ

“Хөх чоно” дүрээр мөнхөрсөн МУГЖ С.Дамдин таалал төгсчээ

Монгол түмнээ “Хөх чоно” дүрээр мөнхөрч, урлагийн салбарт томоохон байр суурийг эзэлдэг Монгол улсын гавьяат жүжигчин,  драмын төдийгүй киноны нэрт жүжигчин С.Дамдин хүнд өвчний улмаас өнөөдөр /2021.7.6/ таалал төгсчээ.

Тэрбээр 1943 онд Булган аймгийн Бугат сумын нутаг Ханжаргалант уулын өвөрт айлын том хүү болон эхээс мэндэлжээ. Багшийн дээд сургуулийн зургийн ангид хуваарилагдсан С.Дамдин багаас жүжиг, драмын ангид шалгуулж зогссон оюутнуудын дундуур ороод дуу дуулж, шог шүлэг уншаад, галан дундаас хүүхэд аварч буй этюд үзүүлэн эхний шатандаа тэнцсэн гэдэг. Амьдрахын эрхээр 12 наснаасаа буу барьсан минь "Хөх чоно" дүрийг бүтээхэд ойр байсан хэмээн хуучилдаг түүний эзгүйг урлагийн ертөнц, уран бүтээлч анд нөхөд, ард түмэн мөнхөд үгүйлнэ. Өөрийн бүхий л авьяас, чадвар сэтгэл зүрхийг монголын кино урлаг тайз дэлгэцнээ зориулахаар 1963-1967 онд УБДС-ийн кино драмын анги төгссөн. 1967 оноос УДЭТ-т жүжигчнээр ажиллаж 40 гаруй жил болжээ.

Тайз дэлгэцийн олон арван бүтээлд дүрээ мөнхөлж 2010 онд гавьяат жүжигчин цол хүртэж, улмаар Оросын Холбооны Буриад улсын гавьяат жүжигчин цолоор шагнагдсан. Түүний тоглосон дүрүүд баатарлаг эр зоригийн гайхамшгийг харуулсан шинжтэй байдаг.

С.Эрдэнийн “Их замын эхэнд хоёр анги киноны “Хөх чоно“ дүрээрээ Монголын ард түмний зүрхэнд хоногшсон нэрт жүжигчин маань их Театрын тайзнаа нийтдээ тайзны 140 гаруй уран бүтээлд тогложээ.

Төр засгаас түүний хөдөлмөр бүтээлийг үнэлж “Алтан гадас" одон, ойн медалиуд, Соёлын тэргүүний ажилтан, Монгол улсын гавьяат жүжигчин цол тэмдгээр тус тус шагнасан билээ.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-07-06 64.119.27.213

Ум мани бад мэ хум. Батхаан уулын бугыг дуусгасан Дамдин мөн үү

Avatar

Зочин 2021-07-06 64.119.17.52

Олон зуун бугаыг том багагүй сүрэгээр нь нэг дор хүйс тэмтэрч зөвхөн чив, савыг нь авч бусдыг нь хаяад явсан нөгөө аймшигт чонын зүрэхт яргачин мөн биз дээ!!?? Үр удам нь яаж шүү явах юм бол доо!!??

Avatar

DGG 2021-07-06 66.181.184.217

ДАЛАН БУГЫН ДАМДИН гэдэг байсан УМ МА НИ БАД МЭ ХУМ

Avatar

Зочин 2021-07-06 203.91.118.150

Ум маани бадми хум. Гүн эмгэнэл илэрхийлье.

Avatar

Зочин 2021-07-06 66.181.161.110

Өндөр ээж кинонд мөнхөрсөн агуу жүжигчиншүү сайхан хоолойтой монголын кино урлагт том орон зай эзэлсэн хүн бурхны оронд тайван нойрсоорой ум сайн амгалан болтугай

Avatar

Зочин 2021-07-06 139.5.219.63

Явуулын хүн УСкинон дээр гардаг гоё өвөөгийн дүр энэ хүн шиг санагдаад байдаг юм. Та минь сайхан Монгол орондоо эргэн төрөөрэй.

Avatar

Зочин 2021-07-06 139.5.219.63

Ум ма ни бад мэ хум

Avatar

Чинбаа 2021-07-06 43.242.241.210

ум мааны бад ти хут

Avatar

Зочин 2021-07-06 202.179.25.83

Um mani badmi hum

Avatar

Зочин 2021-07-06 202.21.109.52

RIP saihan hooloitoi hun bsnda

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж