“Хөх чоно” дүрээр мөнхөрсөн МУГЖ С.Дамдин таалал төгсчээ

Хуучирсан мэдээ: 2021.07.06-нд нийтлэгдсэн

“Хөх чоно” дүрээр мөнхөрсөн МУГЖ С.Дамдин таалал төгсчээ

“Хөх чоно” дүрээр мөнхөрсөн МУГЖ С.Дамдин таалал төгсчээ

Монгол түмнээ “Хөх чоно” дүрээр мөнхөрч, урлагийн салбарт томоохон байр суурийг эзэлдэг Монгол улсын гавьяат жүжигчин,  драмын төдийгүй киноны нэрт жүжигчин С.Дамдин хүнд өвчний улмаас өнөөдөр /2021.7.6/ таалал төгсчээ.

Тэрбээр 1943 онд Булган аймгийн Бугат сумын нутаг Ханжаргалант уулын өвөрт айлын том хүү болон эхээс мэндэлжээ. Багшийн дээд сургуулийн зургийн ангид хуваарилагдсан С.Дамдин багаас жүжиг, драмын ангид шалгуулж зогссон оюутнуудын дундуур ороод дуу дуулж, шог шүлэг уншаад, галан дундаас хүүхэд аварч буй этюд үзүүлэн эхний шатандаа тэнцсэн гэдэг. Амьдрахын эрхээр 12 наснаасаа буу барьсан минь "Хөх чоно" дүрийг бүтээхэд ойр байсан хэмээн хуучилдаг түүний эзгүйг урлагийн ертөнц, уран бүтээлч анд нөхөд, ард түмэн мөнхөд үгүйлнэ. Өөрийн бүхий л авьяас, чадвар сэтгэл зүрхийг монголын кино урлаг тайз дэлгэцнээ зориулахаар 1963-1967 онд УБДС-ийн кино драмын анги төгссөн. 1967 оноос УДЭТ-т жүжигчнээр ажиллаж 40 гаруй жил болжээ.

Тайз дэлгэцийн олон арван бүтээлд дүрээ мөнхөлж 2010 онд гавьяат жүжигчин цол хүртэж, улмаар Оросын Холбооны Буриад улсын гавьяат жүжигчин цолоор шагнагдсан. Түүний тоглосон дүрүүд баатарлаг эр зоригийн гайхамшгийг харуулсан шинжтэй байдаг.

С.Эрдэнийн “Их замын эхэнд хоёр анги киноны “Хөх чоно“ дүрээрээ Монголын ард түмний зүрхэнд хоногшсон нэрт жүжигчин маань их Театрын тайзнаа нийтдээ тайзны 140 гаруй уран бүтээлд тогложээ.

Төр засгаас түүний хөдөлмөр бүтээлийг үнэлж “Алтан гадас" одон, ойн медалиуд, Соёлын тэргүүний ажилтан, Монгол улсын гавьяат жүжигчин цол тэмдгээр тус тус шагнасан билээ.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж