Английн цар тахлын эсрэг бүх хязгаарлалт 14 хоногийн дараа дуусна

Хуучирсан мэдээ: 2021.07.06-нд нийтлэгдсэн

Английн цар тахлын эсрэг бүх хязгаарлалт 14 хоногийн дараа дуусна

Английн цар тахлын эсрэг бүх хязгаарлалт 14 хоногийн дараа дуусна

Англид хуулийн дагуу тогтоосон цар тахлын эсрэг бүх хязгаарлалтууд энэ долдугаар сарын 19-нд дуусах гэж байгааг Ерөнхий сайд Борис Жонсон мэдэгджээ. Гэвч зарим эрдэмтэд халдварын тохиолдол нэмэгдэж, нас барагсдын тоо өсөх хандлагатай байхад хязгаарлалтуудыг дуусгаж болохгүй гэж үзэж байгаа гэнэ.

Ийнхүү бүх хязгаарлалт дууссанаар энэ сарын 19-нөөс эхлэн шөнийн клубүүд нээгдэж, гэртээ зургаагаас дээш хүн цуглуулах боломжтой болж, англичууд нийтийн тээврээр зорчих, клубээр үйлчлүүлэхдээ амны хаалт зүүх шаардлагагүй болох юм.

Түүнчлэн хурим, оршуулах ёслолд оролцох хүний тоог хязгаарлахаа больж, хүмүүс хоорондоо зай барих, зоогийн болон уушийн газрууд бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжтой болох аж.

Гэвч эрдэмтдийн тайлбарлаж байгаагаар сүүлийн үед Англид цар тахлын шинэ халдварын тоо нэмэгдэж, нас барагсдын тоо өсөх хандлагатай байгаа аж. Тухайлбал долдугаар сарын 19 гэхэд өдөрт бүртгэгдэх шинэ халдварын тоо 50 мянгад хүрч болзошгүй гэнэ.

Тиймээс Борис Жонсон хүн бүрийг хувьдаа хариуцлагатай, ухамсартай байхыг уриалж, энэ сарын 19-нд бүх хязгаарлалтыг бүрмөсөн дуусгах асуудлыг долдугаар сарын 12-нд гарах хамгийн сүүлийн үеийн эрүүл мэндийн тайлангуудаас харж байж шийдэхийг мэдэгдсэн байна.

Тэрбээр “Хүмүүс хэтэрхий эрт баярлаж, цар тахал дууссан гэж бодож болохгүй. Үнэндээ цар тахлыг ялахад урт зам дутуу байна. Хэрвээ цаашид вакцинд тэсвэртэй шинэ хувилбарууд гарч ирвэл түүнийг тогтоон барихын тулд шаардлагатай бүхнийг хийх болно” хэмээжээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж