Интерпол Малийн Ерөнхийлөгч асны хүүг эрэн сурвалжилж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2021.07.06-нд нийтлэгдсэн

Интерпол Малийн Ерөнхийлөгч асны хүүг эрэн сурвалжилж эхэлжээ

Интерпол Малийн Ерөнхийлөгч асны хүүг эрэн сурвалжилж эхэлжээ

Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага (Интерпол) 2020 онд цэргийн эргэлтийн дараа зугтсан, Малийн Ерөнхийлөгч асан Ибрагим Бубакара Кейтагийн хүү Карим Кейтаг эрэн сурвалжилж эхэлжээ. Энэ талаар Мягмар гаригт France-Presse (AFP) агентлаг мэдээлсэн байна.

Сэтгүүлч Бирама Туре сураггүй алга болсон хэрэгт холбогдуулан, Малийн нийслэл Бамакогийн шүүхийн хүсэлтийг үндэслэн Карим Кейтаг эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлжээ.

Бамакагийн долоо хоног тутмын “Le Sphinx” сонины сэтгүүлч, 50 настай Бирама Турегийн гэр бүл, тус хэвлэлийн захирал Адам Драма 2016 оны нэгдүгээр сарын 29-нөөс хойш сэтгүүлчийн талаар ямар нэгэн мэдээлэлгүй байгаа аж.

2020 оны наймдугаар сард эцгийг нь огцруулсан цэргийн эргэлтийн дараа Карим Кейта Кот-д’Ивуар хот руу нүүжээ.

Эх сурвалж: AFP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж