Засгийн газраас covid-19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх тухай хуулийн үйлчлэлийг энэ он дуустал үргэлжлүүлэхээр болсон. Үүнтэй холбоотойгоор УИХ-аар хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан юм.
Тэгвэл энэ өөрчлөлтөөр Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргааг байгуулахаар болжээ. Энэхүү онцгой эрхт захиргаа нь ашигт малтмал, газрын тосны экспорт, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор хилийн боомтын хяналт, улс хоорондын тээврийг зохицуулалт, халдвар хамгаалал, аюулгүй байдлын чиглэлээр хяналт тавьж, зохицуулах үүрэгтэй бөгөөд даргыг нь Хилийн боомтын үндэсний зөвлөл томилж, чөлөөлөх гэнэ.
Онцгой эрхт захиргаа нь дараах эрхтэй:
- 7.1.2.улс хоорондын тээвэрлэгч, гадаад худалдаа эрхлэгчид үзүүлэх төрийн үйлчилгээ, хяналт шалгалтыг боловсронгуй болгох, шуурхай зохион байгуулах, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлүүлэх саналыг Засгийн газарт танилцуулах;
- 7.1.3.Хилийн боомтын үндэсний зөвлөлөөс өгсөн чиглэл, удирдамжийн хүрээнд өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар гадаад улсын эрх бүхий байгууллагатай хуульд нийцүүлэн харилцаа тогтоож, хамтран ажиллах;
- 7.1.4.шаардлагатай тохиолдолд хилийн хяналт шалгалтын дэгийн зохицуулалтыг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хил залгаа улстай тусгай хэлэлцээр байгуулах саналыг Засгийн газарт танилцуулах;
- 7.1.5.иргэн, хуулийн этгээдээс шаардлагатай мэдээ, мэдээллийг гаргуулан авах;
- 7.1.6.иргэн, албан тушаалтанд шаардлага тавих, байгууллага, объектод саадгүй нэвтрэх;
- 7.1.7.энэ хуулийн 72.1.1-д заасан үүрэг, даалгаврыг биелүүлээгүй тохиолдолд холбогдох албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх саналыг эрх бүхий байгууллагад хүргүүлж, шийдвэрлүүлэх.
1/7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэг: “7.2.Энэ хуулийн 7.1.2-т заасан арга хэмжээг хэрэгжүүлэхэд Төсвийн тухай хууль болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасны дагуу тухайн жилийн төсөвт тодотгол хийх замаар Улсын Их Хурлаар шийдвэрлүүлнэ.
Ш.ЧИМЭГ