“Замын-Үүдэд АТГ, ТЕГ тэргүүтэй шалгалтын баг ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2021.07.06-нд нийтлэгдсэн

“Замын-Үүдэд АТГ, ТЕГ тэргүүтэй шалгалтын баг ажиллаж байна

“Замын-Үүдэд АТГ, ТЕГ тэргүүтэй шалгалтын баг ажиллаж байна

Зам-Үүдэд үүсээд буй асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Х.Нямбаатараар ахлуулсан Авилтгатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зэрэг байгууллагууд багтсан шалгалтын ажлын хэсэг өнөөдөр /2021.7.6/ Дорноговь аймагт ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорноговь аймгийн Замын-Үүд суманд өнгөрсөн долоо хоногт ажиллах үеэр Замын-Үүд дэх нөхцөл байдал 30 хоногт сайжрахгүй бол албан тушаалтнуудад хариуцлага тооцно гэдгийг мэдэгдсэн. Өнөөдрийн байдлаар Замын-Үүд боомтын гарах чиглэлд өдөрт дунджаар 100, орох чиглэлд 125-150 тээврийн хэрэгслийг улсын хилээр солилцох журмаар нэвтрүүлж байна. Боомтын хяналт, шалгалтын бүсэд ачаагүй 619, боомтын гадна экспортын ачаатай 51, ачаагүй 1280 нийт 1950 ачааны машин дугаарлаад байгаа.

Хятадын тал халдвар хамгаалал, ариутгал хангалтгүй байна гэсэн үндэслэлээр хязгаарлалт тавьж байгааг албаны хүмүүс хэлсэн. Мөн хилийн байгууллагууд уялдаагүй ажиллаж байгаа гэдгийг ч анхааруулсан. Халдвар хамгаалал, ариутгалын ажлыг сайжруулах, мөн хилийн хяналтын таван байгууллагыг зангидах Засгийн газрын бүрэн эрхэт төлөөлөгч томилох, хилийн байцаагч нарыг сэлгэж ажиллуулах нь зүйтэй гэдэг шийдвэрийг тухайн үед гаргасан билээ. Харин өнөөдөр Замын-Үүдэд шалгалтын ажлын хэсэг ямар зөрчил илрүүлж, хэнд хариуцлага тооцох нь анхаарал татаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж