“Чингис хаан” Олон улсын нисэх буудлын Нислэгийн хөдөлгөөний удирдлагын шинэ цамхаг ашиглалтад орлоо.
Нийт 1086 м 2 талбай бүхий 38 м өндөр цамхаг нь 9 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй. Олон улсын стандарт шаардлагад нийцсэн 360 хэмийн харагдац бүхий нислэгийн хөдөлгөөний удирдлагын 4 ажлын байр, радио холбооны болон ажиглалтын систем, аэронавигацийн тоног төхөөрөмжийн алсын удирдлага, цаг агаарын автомат системтэй.
24 цагт 5 ээлжээр үйл ажиллагаа явуулах бөгөөд нэг ээлжинд 3 нислэгийн удирдагч ажиллаж, аэродромийн нислэгийн хөдөлгөөний удирдлага, аэродромийн нислэгийн мэдээлэл, аюулгүй түгшүүр мэдээллийн үйлчилгээ үзүүлнэ.






Эх сурвалж: ИНЕГ