Голын эргийг өдөр бүр цэвэрлээд ч нэмэргүй болжээ

Хуучирсан мэдээ: 2021.07.06-нд нийтлэгдсэн

Голын эргийг өдөр бүр цэвэрлээд ч нэмэргүй болжээ

Голын эргийг өдөр бүр цэвэрлээд ч нэмэргүй болжээ

Цаг агаар дулаарч олон нийтээр голын эрэг дагуу цугларч, салхилах байдал ихээр ажиглагдах болжээ. Хэдийгээр цар тахалтай, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байгаа ч иргэд салхинд гарч гэр бүл, найз нөхдөөрөө өдрийг өнгөрүүлэх сонирхолтой байна.

Иргэдийн хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотойгоор Туул голын эрэг дагуу өдөр бүр цэвэрлэж байгаа ч хог хаягдал буурахгүй байгааг хотын захиргааны албанаас болон хот тохижилтын газраас мэдээлэв.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас дүүргүүдийн зуслан ногоон бүс, Богд уул, Туул голын дагуу амралт зугаалгын бүсийн хог тээвэрлэлтэд дэмжлэг үзүүлж хувийн хэвшлийн ТҮК-үүдийн хог тээврийн машиныг нэмэлтээр ажиллуулж байгаа аж.

Гэвч хариуцлагагүй, ухамсаргүй иргэдийн балгаар байгалийн ногоон бүс, нийтийн эзэмшлийн зам талбай жил бүр хогонд дарагдсаар байна. Иймд хот тохижуулалтын албанаас иргэдийг агаар салхинд гарч, амарч зугаалахдаа хог хаягдлаа зориулалтын цэгт хаяхыг уриалж байна.

Хуваарийн дагуу хог хаягдлыг тогтмол ачиж, орчны ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийж байгаа ч өдөр бүр цэвэрлээд нэмэргүй байгаа талаар холбогдох албаныхан хэлж байгаа юм. Тиймээс хог хаягдлаа авч явах эсвэл зориулалтын цэгт хаяж хэвшицгээе.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
7
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж