ЭМЯ: 39-80 насны 10 хүн нас барж, 1643 тохиолдол шинээр бүртгэгдлээ

Хуучирсан мэдээ: 2021.07.06-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: 39-80 насны 10 хүн нас барж, 1643 тохиолдол шинээр бүртгэгдлээ

ЭМЯ: 39-80 насны 10 хүн нас барж, 1643 тохиолдол шинээр бүртгэгдлээ

Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас Covid-19 цар тахлын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.


ЭМЯ-НЫ ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ Б.УУГАНБАЯР: 

-Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 9458 хүнд шинжилгээ хийхэд 1643 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт тохиолдол 128454 болж байна. Халдварын 70 орчим хувь нь Улаанбаатар хотод бүртгэгджээ. Тодруулбал, Улаанбаатарт 915, хөдөө орон нутагт 723 нь бүртгэгдсэн байна.

Харамсалтай нь, мөн хугацаанд Covid-19-ийн нэн хүнд хэлбэр болон бусад хавсарсан өвчний улмаас 39-80 насны 10 хүн барлаа. Улсын хэмжээнд Covid-19-ийн улмаас нийт 639 хүн нас бараад байна.

Дархлаа сул хүмүүс халдвараар өвчлөх эрсдэл өндөр байгаа нь ажиглагдаж байна. Өнөөдрийн байдлаар 25 мянга орчим хүн гэрээр хянагдаж байгаа бол 2554 хүүхэд, 732 жирэмсэн хүн эмнэлгийн хяналтад байна.

Харин 2326 хүн эдгэрснээс 1028 нь эмнэлгээс, 1298 нь гэрийн хяналтаас гарч, нийт 87 145 хүн эдгэрээд байгаа юм.

ЭМНЭЛГИЙН ОРНЫ НӨӨЦ ДУУССАН

Халдварын улмаас одоогоор 14 мянган хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн хэлбэрийн оноштой иргэд 76 хувийг эзэлж байна. Орны нөөц дууссан учир иргэд өвдөхгүй байхыг хичээх хэрэгтэй.

Дархлаажуулалтын хувьд сүүлийн 24 цагт 18935 хүн хамрагджээ. Улсын хэмжээнд нэгдүгээр тунд хоёр сая нэг мянга 70 хүн хамрагдсан бол, хоёрдугаар тунд нэг сая 742 мянга 760 хүн хамрагдаад байгаа юм.

ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Monday, July 5, 2021

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж