МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН
(МОНГОЛЫН МСС)
НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР
Дуусах цаг, огноо: 2021 оны 7 дугаар сарын 27-ны 17.00 цаг
- ЗАХИРГААНЫ АСУУДАЛ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ
Захиргааны асуудал хариуцсан захирал нь захиргааны бодлого, журам боловсруулж хэрэгжүүлж, Монгол МСС-ийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдаж, үүнд оффисын үйлчилгээ, барилга байгууламжийн менежмент, тээвэр, ложистик, мэдээллийн технологи, боловсон хүчин, хүний нөөц зэрэг ажлыг хариуцаж ажиллана. Захиргааны асуудал хариуцсан захирал нь Гүйцэтгэх захиралд тайлагнах бөгөөд гурван менежерээс гадна, нийт 12 ажилтны өдөр тутмын үйл ажиллагааг удирдлага, чиглэлээр хангаж ажиллана.
Үндсэн ажил үүрэг
- Монголын МСС-ийн захиргааны бодлого, дүрэм журмыг МСК-ын баримт бичгийн бүрдэл, архив хөтлөлт, эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдал, үйл ажиллагааны тасралтгүй байдлын талаарх бодлого, дүрэм журам болон дотоодын холбогдох хууль тогтоомжийг баримтлан, Монголын МСС-ийн үйл ажиллагааны хэрэгцээ шаардлагад нийцүүлэн боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах.
- Захиргааны үйл ажиллагаа, оффисын үйлчилгээ, тавилга, тоног төхөөрөмж, зохион байгуулалт, тээвэр, томилолт, мэдээллийн технологи зэрэг чиглэлээр Монголын МСС-ийн хэрэгцээ шаардлагыг хангах стратегийг боловсруулах ажлыг удирдан зохион байгуулж, эдгээр чиглэл тус бүрт шаардлагатай төсвийг боловсруулах.
- Оффисын менежер, мэдээллийн технологийн менежер, хүний нөөцийн менежерийн өдөр тутмын ажлыг шууд удирдаж, Монголын МСС-ийн захиргааны албаны үйл ажиллагааг стратегийн удирдлага, чиглэлээр хангах.
- Оффисын байр байгууламж, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийн ашиглалт, ажиллагаанд хяналт тавьж, бэлэн байдал, хэвийн ажиллагаа, аюулгүй байдал, ашиглахад дөхөм байдал, ашигт байдлыг хангаж ажиллах.
- Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой дотоодын хууль тогтоомжийг мөрдөж ажиллах талаар Монголын МСС-ийн удирдлагад зөвлөгөө, мэдээлэл өгөх.
- Монголын МСС-ийн ажилтнуудад захиргааны бодлого, дүрэм журмын талаар мэдлэг мэдээлэл өгч, тэдгээр бодлого, дүрэм журмын хэрэгжилтийг хангах зорилгоор сургалтын хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах.
- Монголын МСС-ийн үйл ажиллагаанд тогтмол үнэлгээ хийж, хяналт тавих ажлыг удирдан зохион байгуулж, ажилтнуудын сэтгэл ханамж, ажлын бүтээмж, гүйцэтгэл, дүрэм журмын биелэлтийг сайжруулахад шаардлагатай өөрчлөлт, сайжруулалтыг тухай бүр санал болгох.
- Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирлаас өгсөн бусад үүрэг даалгаврыг тухай бүр гүйцэтгэх.
Шалгуур үзүүлэлт
Боловсрол:
- Бизнесийн удирдлага, захиргаа, менежмент, олон улсын бизнес, байгууллагын хөгжил болон ижил төстэй бусад чиглэлээр бакалаврын буюу түүнээс дээш зэрэг эзэмшсэн байх. Магистр болон түүнээс дээш зэрэгтэй бол давуу тал болно.
Ажлын туршлага:
- Захиргаа, удирдлага, байгууллагын хөгжил, стратеги төлөвлөлтийн чиглэлээр 8 жил ба түүнээс дээш ажилласан туршлагатай байх.
- Ижил төстэй бүтэц, хэмжээ, зохион байгуулалттай оффис, хэлтэс эсхүл хэрэгжүүлэгч байгууллага, болон төслийн менежментийн байгууллагад хэрэгжүүлдэг мэдээллийн технологийн (IT) системийг амжилттай сонгон шалгаруулж, удирдан зохион байгуулж, хяналт тавьж байсан бодит туршлагатай.
- Оффисын засвар үйлчилгээ, худалдан авалт, дотоодын борлуулагч болон ханган нийлүүлэгчидтэй гэрээ байгуулах зэрэг ижил төстэй бүтэц, хэмжээ, зохион байгуулалттай оффис, хэлтэс эсвэл хуулийн этгээдийн өдөр тутмын үйл ажиллагааг амжилттай удирдан зохион байгуулж байсан бодит туршлагатай.
- Асуудлыг шийдвэрлэх бодит чадвартай байх.
Хэлний мэдлэг:
- Монгол, англи хэлний бичгийн болон ярианы өндөр (англи хэлний түвшин ILR Level 3 буюу түүнээс дээш) чадвартай байх.
АЖЛЫН БАЙРАНД ХАМААРАХ ҮНДСЭН УР ЧАДВАР:
- Зохион байгуулалт сайтай, үр дүнг чухалчилсан хандлагатай бөгөөд Компакт гэрээний стратеги, зорилтуудыг ажлын тодорхой төлөвлөгөө болгон буулгах.
- Нэгдмэл зорилгын төлөө багийн бусад гишүүдтэй уялдаа холбоотойгоор нягт хамтран ажиллаж, холбогдох талуудтай итгэлтэй, түншийн харилцаа тогтоох.
- Засгийн газрын агентлаг, корпораци эсхүл хандивлагч байгууллагад бодит туршлагатай байх, багийг үр дүнтэй удирдаж байсан, үр дүнд тулгуурласан манлайллын туршлагатай удирдагч байх.
- Ажлын чанарыг нэмэгдүүлэх, зорилгодоо хүрэхэд багаа хөгжүүлэх, боломжийг бүрдүүлэх, урамшуулах, дэмжих чиглэлээр амжилттай ажиллах.
- Болзошгүй сорилтуудыг урьдчилан харж, оновчтой шийдэл санал болгох.
- Нарийн мэргэжлийн асуудлаар монгол, англи хэл дээр хэлэлцээ хийх.
- Microsoft Office болон ажлын байр тус бүрт хамаарах мэргэжлийн програм хангамжийг сайтар эзэмшсэн.
- Цаг үеийн асуудлуудыг шуурхай ойлгож, мэдээлэлд суурилсан шийдвэр гаргах.
- Ачаалал даах, ажлаа үр дүнтэйгээр зохион байгуулж, төлөвлөх.
- Өөрийн болон бусдын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай мэдээлэл, тоо баримтыг боловсруулан дүн шинжилгээ хийж, шийдвэр гаргах.
ХОЛБОГДОХ ХАЯГ:
Англи хэл дээрх намтар (Curriculum Vitae), ажил горилох тухай захидал (“Cover Letter”), дипломны хуулбар болон шаардлагатай гэж үзсэн бусад материалыг hr@mca-mongolia.gov.mn э-шуудангаар ирүүлнэ (АЖЛЫН БАЙРНЫ НЭРИЙГ ТОДОТГОНО).
Зөвхөн эхний шатны шалгаруулалтад тэнцсэн хүмүүстэй 2021 оны 8 дугаар сарын 2-ны дотор холбогдоно.
Сонгон шалгаруулалтын талаарх мэдээллийг ажлын цагаар 7711-1710 утсаар авна уу.
Сонгон шалгаруулалтын аливаа (өргөдөл гаргах, ярилцлагад орох, тайлан боловсруулах, сургалтад хамрагдах зэрэг) шатанд Монголын МСС болон түүний аливаа төлөөлөлд хураамж, төлбөр төлөхгүй болно.
Холбоотой мэдээ