Амрагч Covid-19-өөр өвдвөл зардлыг тухайн амралтын газар даана | News.MN

Амрагч Covid-19-өөр өвдвөл зардлыг тухайн амралтын газар даана

Амрагч Covid-19-өөр өвдвөл зардлыг тухайн амралтын газар даана

Амрагч Covid-19-өөр өвдвөл зардлыг тухайн амралтын газар даана

Халдварын тархалтыг хумих хүрээнд амралтын газар, саун, бассейн, фитнес, бялдаржуулах төвийн үйл ажиллагааг 17 хоног хязгаарласан билээ. Тэгвэл эдгээр аж ахуй нэгжүүд “Хариуцлагын гэрээ”-г нийслэлийн албаныхантай байгуулснаар эрсдэлийг үүрч, үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Нийт 400 гаруй амралтын газар, саун, бассейн, фитнес, бялдаржуулах төвтэй гэрээ байгуулж, үйл ажиллагааг нээнэ гэдгээ Нийслэлийн Засаг дарга мэдэгдсэн.

АМРАГЧ COVID-19-ӨӨР ӨВДВӨЛ ЗАРДЛЫГ ТУХАЙН ААН ХАРИУЦНА

Нийслэлийн аялал жуулчлалын газрын мэдээлснээр одоогийн байдлаар үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй 75 амралтын газар, жуулчны баазтай “Хариуцлагын гэрээ”-г байгуулжээ. Хариуцлагын гэрээнд тусгасны дагуу эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэр, тус гэрээг зөрчсөний улмаас Covid-19-өөр өвдсөн тохиолдолд зардлыг тухайн аж ахуй нэгж, байгууллага хариуцна хэмээн онцолсон байна.

Шаардлагын дагуу хариуцлагын гэрээ хийн, үйл ажиллагаагаа явуулж эхлэсэн амралтын газрууд 2020 оны эхнээс эхлэн Covid-19 цар тахлын хүнд үед архи, согтууруулах ундаа зарахгүй, үйлчлэхгүй журам гарган мөрдөж байгаагаа энэ онд үргэлжлүүлэн мөрдөх болохыг мэдэгджээ.

Тодруулбал,  "Уу булан”, “Мөнхтэнгэр-2” жуулчны бааз зэрэг амралтын газар Улсын баяр наадмын өдрүүдийг тохиолдуулан согтууруулах ундаагаар үйлчлэхгүйгээр амрагчдадаа хүлээн авахаар шийджээ. Тэд "Хэрэв та баяр наадам гэж архи уухаар бодож байгаа бол манайхыг бүү зориорой" хэмээн цахим хуудсаараа мэдэгдсэн байна.

Амралтын газраар үйлчлүүлэх иргэд Улсын онцгой комиссын Covid-19 үеийн дүрэм журам, баазын дотоод журмыг мөрдлөг болгон, эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмээ барьж, иргэний үнэмлэх болон вакцины бүрэн тунгаа хийлгээд 14 хоносон болохоо батлах гэрчилгээгээ авчрах шаардлагыг тавьж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-06 66.181.161.17

Энэ одоо юун боолын гэрээ вэ? Одоо бүр ЗГ, УОК чинь өөрсдийнхөө идэж ууссан мөнгөө дуусаад аж ахуйн нэгжүүд рүү дайрлаа. Юу гэсэн үг юм бэ? Ковид тэр амралтын газраас дууссныг нь хэн яаж батлах гээд байгаа юм. ААН үүдээ сөхөрсөн ддээр нь улам сөхрүүлж бүр дахиж босохгүй болтол нь дампууруулахаар шийдсэн байна шүү дээ. Арай ч дээ

Avatar

Зочин 2021-07-06 202.55.188.90

MANgas hariutslagaas uuruu zugatchaad yu geed hutsaaad uliad bainaa

Avatar

Зочин 2021-07-06 66.181.183.18

Сая сонгууль хийгээд тараагаад байсан нөхдүүд даасан уу, Үндсэн хуулинд тэгш эрхийг хуульчилсан санагдахийн

Avatar

Зочин 2021-07-06 192.82.65.179

Бичиг үсэг мэдэх үү хотын даргаа ийм хууль монголд байхгүй

Avatar

Зочин 2021-07-06 52.89.71.147

Одоо хамаг буруу лай, ланчигаа ААН-үүдэд үүрүүлэх үү?! Очих замдаа халдвар авсан эсвэл албаар халдвар авсанаа мэдэхгүй зардлыг нь төлүүлэх санаатай хүмүүс гарч ирэх вий дээ !!!

Avatar

Зочин 2021-07-06 202.179.27.155

Амралтаас ковид халдсан бол тухайн амралт хариуцах юм байна. Амрагч өөрөө ковидын халдвар авснаа мэдэхгүй очиж тараавал яах вэ? Амралтын газрууд 2 дунгаа гүйцэд авсан эсхийг л шалгаад оруулна. Вакцин найдваргүй гэдгийг УОК, ЗГ хүлээн зөвшөөрлөөдөө. Үүний нотолгоо нь хоёр тун вакциндаа хамрагдсан хүмүүсээс дахин шинжилгээ авч эхэллээ. Эсвэл аймгууд мөнгө босгоод байгаа юм уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж