Баянзүрх дүүрэгт хийгдэх бүтээн байгуулалтын талаар ярилцав | News.MN

Баянзүрх дүүрэгт хийгдэх бүтээн байгуулалтын талаар ярилцав

Баянзүрх дүүрэгт хийгдэх бүтээн байгуулалтын талаар ярилцав

Баянзүрх дүүрэгт хийгдэх бүтээн байгуулалтын талаар ярилцав

Баянзүрх дүүргийн удирдлагууд дүүрэгт хийгдэх бүтээн байгуулалтын зураг төслийн ажлын явцыг шалгаж, санал бодлоо солилцлоо.

Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга А.Баяр, Засаг дарга Н.Баярмөнх, холбогдох хэлтэс албадын удирдлагууд 2021, 2022 онд хийгдэх бүтээн байгуулалтын ажлын зураг төсөл аль шатандаа явж байгаа эсэх болон дүүргийн нэгдсэн эмнэлэг, шархад дэд төвийн ажлыг эрчимжүүлэх чиглэлээр санал бодлоо солилцлоо. Энэ үеэр Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр хэлэхдээ

"Бид дүүргийн өнгөрсөнд бий болсон хоцрогдлыг ярихгүйгээр ирээдүйд хийгдэх ажлуудаа эрэмбэлж, менежменттэй, зөв үе шаттайгаар хэрэгжүүлэх хэрэгтэй. Хэдий нөхцөл байдал амаргүй байгаа ч бид хамтдаа нэг зүг рүү, нэгдмэл бодлого байр суурьтайгаар ажиллаж байж иргэдээ тав тухтай, сайхан орчинд ажиллаж, амьдруулах нөхцөл байдал бүрдэнэ" гэлээ.

Мөн энэ үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хэлэхдээ

"Бид өнгөрсөн хугацаанд цар тахалтай тэмцэхийн хажуугаар газар чөлөөлж, иргэдээ ая тухтай амьдрахад шаардлагатай ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, томоохон төсөл хөтөлбөрүүдийг эрчимтэй явуулахад онцгой анхаарч ажиллаж байна. Эдгээр ажлуудыг Нийслэлийн удирдлагууд, төлөөлөгчид, УИХ-ын гишүүд дэмжиж ажиллаж байгаа нь бидэнд том давуу тал. Тиймээс бид ирж буй жилүүдэд иргэд, нийтийн эрх ашгийн төлөө зүтгэж, дүүргээ хөгжүүлж чадна! гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-06 202.21.104.46

Кино үйлдвэрийн буудал дээрх ТҮЦ нүүдээ цэгцлээч ээ, нэг талдаа 10 гаруй ТҮЦ арай дэндүү байна, дээр нь явган хүний зам дагуу үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид, албан газрууд, сургуулиуд орчноо цэвэрлэхээ мэдэхгүй байна, харъяа хорооны дарга, хариуцсан ажилтнууд нь энэ тал даар анхаарч байнга шаардлага тавиасай. Хөдөө өссөн цэвэрлэгээ, цэвэрлэх гэдэг юмыг мэддэгүй дарга нартаа зөвлөмж өгч бай л даа

Avatar

Зочин 2021-07-06 103.57.92.40

ta nar tom tom bvltereed baihaas omon odoo heregtei ved ni emenlegee ter luibarchidaas avch ard tvmrndee ogmoor bna. bayn zvrhiin ard tvmen vnen zobj bna emenleg ni hubid garaad l zvgeer oroo mongo bolgoj zarj bna..

Avatar

Зочин 2021-07-06 66.181.180.112

МАН Ч ХИЙЖ БҮТЭЭЖ ЧАДДАГ БИШ ХҮРЭЛСҮХ ОЮУЭРДЭНЭ НАР ШИГЭЭ ГОЁ ЯРЬЖ ЭРГҮҮТҮҮЛЖ ЧАДДАГ УЛС ЮМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж