"Цар тахлын эсрэг вакцин тариулахгүй байх нь нүгэл" | News.MN

"Цар тахлын эсрэг вакцин тариулахгүй байх нь нүгэл"

"Цар тахлын эсрэг вакцин тариулахгүй байх нь нүгэл"

"Цар тахлын эсрэг вакцин тариулахгүй байх нь нүгэл"

ОХУ-ын үнэн алдартны сүмийн төлөөлөгч цар тахлын эсрэг вакцин тариулахгүй байх нь амиа хичээсэн нүгэл бөгөөд нүгэлтнүүд үхэн үхтлээ нүглээ наминчилж амьдрах ёстой хэмээн ярьжээ.

Тухайлбал, үнэн алдартны сүмийн сүмээс олон нийттэй харилцах газрын тэргүүн “Russia 24” телевизэд ярилцлага өгөхдөө дагагч нар нь түүн дээр тогтмол ирж нүглээ наминчилдаг талаар тайлбарлажээ. Учир нь тэд вакцин тариулахаас татгалзсанаараа цар тахлын вирусийг бусдад халдааж, улмаар хэн нэгний аминд хүрсэн ч байж болзошгүй гэж гэмшдэг гэнэ.

Тэрбээр “Дагагч нар маань над дээр ирээд тийм их нүгэл тээн амьдрахад хэцүү байгаагаа өчдөг. Тэр их нүглийг сонсоход хүртэл надад маш хүнд санагддаг. Тиймээс тийм их нүглийг үхэн үхтлээ наминчлахаас өөр ямар ч аргагүй гэж л би тэдэнд зөвлөдөг юм. Нүгэл гэдэг бол бусдын сайн сайхныг үл тоон зөвхөн өөрийгөө бодох аминчхан үзэл. Бид бүгд бие биенийхээ өмнө хариуцлага хүлээх ёстой. Зөвхөн гэр бүл, найз нөхөд, хайртай хүмүүсийнхээ өмнө биш, харилцаанд орж буй бүх хүмүүсийн өмнө хариуцлага хүлээх ёстой” гэж тайлбарласан байна.

Сүүлийн саруудад үнэн алдартны сүм засгийн газрын вакцинжуулалтыг ихэд дэмжин дуу хоолойгоо олонд хүргэх болжээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-06 202.55.188.102

aa erguu xristiinhen huvguudee huchergiildeg chin nugel bish yumuu

Avatar

Зочин 2021-07-06 202.55.188.90

Bi saya tusaad edgesen uchraas darhlaa togtson, hagas jil orchim gaigui baih uchraas vaccine hiilgehguiee

Avatar

Зочин 2021-07-06 192.82.77.237

Өвчин тусах тусахгүйгээ чи мэдээд шийдчихдэг юм уу. Мэдэхгүй учраас тусаа биз дээ. 21 хоноод вакцин хийлгэ гээд хэлээд байна цаагуур чинь. 20 хоноод дахиад туссан хүн ч байна. Хэлээд сануулаад байхад л эргүүтээд дотроо нэг юм бодоод явдаг малнууд байх юм аа. Тэгээд л тусчихна, хамгийн гол нь хүнд халдаана.

Avatar

Зочин 2021-07-06 192.82.77.237

Спутник чинь ч ирсэн. Файзер ч ирсэн. Вакцинаа хурдан хийлгэ. Хар гайнууд аа.

Avatar

Зочин 2021-07-06 202.126.90.96

Тэр Ватиканы Пап лам бас ийм юм яриад байгаа сурагтай. Хүмүүст вакцин гэсэн нэртэй нэг юм тарих гээд бүүр чичирч бнаа.
Удахгүй вакцин тариулаагүй намайг цовдолж а**х нь л дээ.

Avatar

Зочин 2021-07-06 185.220.100.252

Тэнэг орсуд. Шашин хүртэл В.ПУТИНЫ үзэл сурталын гар хөл болж байдаг.

Avatar

Зочин 2021-07-06 202.179.27.155

Оросыг муу хэлэн хэлэн л "спутник хийлгэхгүй бол үхлээ" гээд байгаа биздээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж