"Цар тахлын эсрэг вакцин тариулахгүй байх нь нүгэл"

Хуучирсан мэдээ: 2021.07.06-нд нийтлэгдсэн

"Цар тахлын эсрэг вакцин тариулахгүй байх нь нүгэл"

"Цар тахлын эсрэг вакцин тариулахгүй байх нь нүгэл"

ОХУ-ын үнэн алдартны сүмийн төлөөлөгч цар тахлын эсрэг вакцин тариулахгүй байх нь амиа хичээсэн нүгэл бөгөөд нүгэлтнүүд үхэн үхтлээ нүглээ наминчилж амьдрах ёстой хэмээн ярьжээ.

Тухайлбал, үнэн алдартны сүмийн сүмээс олон нийттэй харилцах газрын тэргүүн “Russia 24” телевизэд ярилцлага өгөхдөө дагагч нар нь түүн дээр тогтмол ирж нүглээ наминчилдаг талаар тайлбарлажээ. Учир нь тэд вакцин тариулахаас татгалзсанаараа цар тахлын вирусийг бусдад халдааж, улмаар хэн нэгний аминд хүрсэн ч байж болзошгүй гэж гэмшдэг гэнэ.

Тэрбээр “Дагагч нар маань над дээр ирээд тийм их нүгэл тээн амьдрахад хэцүү байгаагаа өчдөг. Тэр их нүглийг сонсоход хүртэл надад маш хүнд санагддаг. Тиймээс тийм их нүглийг үхэн үхтлээ наминчлахаас өөр ямар ч аргагүй гэж л би тэдэнд зөвлөдөг юм. Нүгэл гэдэг бол бусдын сайн сайхныг үл тоон зөвхөн өөрийгөө бодох аминчхан үзэл. Бид бүгд бие биенийхээ өмнө хариуцлага хүлээх ёстой. Зөвхөн гэр бүл, найз нөхөд, хайртай хүмүүсийнхээ өмнө биш, харилцаанд орж буй бүх хүмүүсийн өмнө хариуцлага хүлээх ёстой” гэж тайлбарласан байна.

Сүүлийн саруудад үнэн алдартны сүм засгийн газрын вакцинжуулалтыг ихэд дэмжин дуу хоолойгоо олонд хүргэх болжээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж