Хакүхо, Тэрүнофүжи тэргүүтэй монгол бөхчүүд ялагдаагүй явна

Хуучирсан мэдээ: 2021.07.06-нд нийтлэгдсэн

Хакүхо, Тэрүнофүжи тэргүүтэй монгол бөхчүүд ялагдаагүй явна

Хакүхо, Тэрүнофүжи тэргүүтэй монгол бөхчүүд ялагдаагүй явна

Мэргэжлийн сүмо бөхийн нагоя башё өнгөрөгч амралтын өдрүүдэд Нагоя хотын Долфинс ордонд эхэллээ. Энэ удаагийн башёд ёкозүна Хакүхо М.Даваажаргал барилдаж байгаа гэдгээрээ онцлог байна. Тэрбээр башёгийн хоёр дахь өдөр буюу өчигдөр/2021.07.05/ маэгаширагийн нэгдүгээрт эрэмбэтэй Эндотой барилдаж, ээлжит даваагаа авлаа.

Цар тахлын улмаас Долфинс ордон тал дүүргэлттэй буюу 3800 үзэгчийг оруулж байна.

Энэ удаагийн башёд түрүүлбэл ёкозүна цол хүртэх болзолтой байгаа озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ комүсүби Вакатакакагэг давж, мөн хоёр дахь даваагаа авлаа. Монголчуудын хувьд нагоя башёг сайн эхлүүлээд байна. Маэгаширагийн хоёрт эрэмбэтэй Ичиножо А.Ичинноров энэ өдөр озэки Такакэйшог, Чиёошома Г.Мөнхсайхан Аоияамаг, Тамаваши Б.Мөнх-Оргил Кайсэйг тус тус давж, бүгд хоёр даваатай нэг ч унаагүй башёг үргэлжлүүлж байна.

Харин энэ өдөр Хошорюү С.Бямбасүрэн, Кирибаяама Б.Лхагвасүрэн гэсэн монгол бөхчүүд хоорондоо барилдаж, Асашорюү Д.Дагвадоржийн авга дүү Хошорюү илүүрхлээ. Ингэснээр тэрбээр хоёр даваатай болсон бол Кирибаяама нэг даваа, нэг унаатай боллоо.

Японы сүмогийн холбооны ерөнхийлөгч Хаккакү ёкозүна Хакүхо болон озэки Тэрүнофүжи нарын талаар ярихдаа “Хакүхо башёгийн эхний хэдэн учраагаа гайгүй давбал цаашдаа хуучных шигээ учраа олчих байх. Харин Тэрүнофүжиг яван чангарна гэж бодож байсан ч тэр башёг эхнээсээ эрчтэй эхлүүллээ” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж