Танилц: Хямдрал зарласан “Үндэсний брэндүүд”

Хуучирсан мэдээ: 2021.07.06-нд нийтлэгдсэн

Танилц: Хямдрал зарласан “Үндэсний брэндүүд”

Танилц: Хямдрал зарласан “Үндэсний брэндүүд”

Covid-19 цар тахлаас шалтгаалсан хүндрэлүүдээс болж үндэсний зарим үйлдвэрлэгчид бизнесийн хувьд зогсонги байдалд ороод байгаа. Гэсэн ч уламжлал болгон тэмдэглэдэг  Ардын хувьсгалын 100 жил, Үндэсний их баяр наадамд зориулан бараа, бүтээгдэхүүндээ тодорхой хэмжээний хямдрал урамшууллыг зарлажээ.

Засгийн газраас Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэр гарсан.

Бид энэ удаа Үндэсний их баяр наадмын урамшуулал зарласан үндэсний брэндүүдийг онцолж байна.

WE BRAND MONGOLIA: ТЭВЧЭЭР ТАСАРЧ, ХЯМДРАЛ ЗАРЛАЛАА

Охид, бүсгүйчүүдийн гоёлыг үндэсний хэв загвартайгаар урладаг “We Brand Mongolia” брэндийн хамт олон өчигдөр /2021.7.5/ цахим хуудастаа тэвчээр тасарлаа, хямдрал зарлалаа хэмээх лайвыг хийсэн. Тэд үйлдвэрлэсэн бүх бараа бүтээгдэхүүндээ 10-50 хувийн хямдрал зарлажээ. Үүгээр зогсохгүй Covid-19-ийн эмчилгээний эмийн багц, нэн хэрэгцээтэй эм авч чадахгүй байгаа хүмүүст орлогынхоо тодорхой хувиар тусламж үзүүлнэ гэдгээ мэдээлсэн юм.

Хэрэв таны эргэн тойронд халдвараар өвчилсөн ч эм авах санхүүгийн боломжгүй хүн байвал 88055424 дугаарт холбогдох боломжтой аж. Та ч мөн өөрийгөө хувцаслаж, өрөөл бусдад туслахыг хүсвэл үндэсний брэндийн хямдралтай худалдаанд идэвхтэй оролцож, худалдан авалт хийгээрэй.

УЛСЫН ИХ ДЭЛГҮҮР: 100 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ҮНЭНЧ ХЭРЭГЛЭГЧ НАРАА УРАМШУУЛНА

Монгол Улсын ууган их дэлгүүр анх 1921 онд Зөвлөлт холбоот улсын мэргэжилтнүүдийн тусламжтайгаар суурь нь тавигдаж “Төв дэлгүүр” нэртэйгээр байгуулагджээ. Улмаар 1961 оны зургадугаар сарын 28-ны өдөр Их дэлгүүрийн одоогийн барилга ашиглалтад орж, нээлтээ хийсэн тэр цагаас үндэсний төдийгүй дэлхийн алдартай брэндүүдийг нэг дор худалдаалж эхэлсэн. Энэ жил 100 жилийн түүхт ойн хүрээнд үйл ажиллагааг нь үргэлж дэмжиж ирсэн эрхэм үйлчлүүлэгч нартаа үндэсний хэд хэдэн брэндүүд хөнгөлөлт, урамшууллыг зарласан байна. Тодруулбал,

“ЭРДЭНЭТ ХИВС” интерьер дизайны төгс шийдэл болсон жишиг хивснүүддээ бодит үнийн дүнгийн хасалт хийж байгаа аж. Мөн 40 жил дөрвөн бэрх урамшуулалт хөтөлбөрийг зарлаж, худалдан авалт хийсэн хүн  бүр шагай буулгаж азаа үзээд бэлэг авах юм байна. Мэдээж энэхүү хөтөлбөр Улсын их дэлгүүрт байрлах салбарт үйлчилж байгаа аж.

Үйлдвэрлэл худалдааны “Эрдэнэт хивс” ХХК нь 1981 оны 10 сард ашиглалтанд орсноос хойш 35 гаруй жилийн туршид бизнесийн үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулагч, тэргүүлэгч компани юм. “Эрдэнэт хивс” ХХК нь монгол хонины ноосыг боловсруулан, жилд 300 орчим шинэ ба шинэчилсэн зураг загвараар, 80-100 хувийн хонины ноосон агууламжтай, Одод, Эрдэнэт, Юникарпет, Чингис, Хүннү, Атилла зэрэг нэр төрлийн хивс, хивсэнцэрийг машинт аргаар үйлдвэрлэж байна.

Хуучнаар Ээрмэлийн үйлдвэр нэрээр бидний танил болсон "ЭВСЭГ" КОМПАНИ эдүгээ 40 дэх жилдээ ноос ноолууран төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн хэрэглэгчиддээ түгээж байгаа билээ. Тус компани сүлжмэл, нэхмэл, оёмол бүтээгдэхүүний 1500 гаруй загвар, өнгөний өргөн сонголттойгоор хэрэглэгчиддээ үйлчилж буйгаараа онцлог. Ноолуурын үйлдвэр нь анхан шатнаас эхлэн эцсийн бэлэн бүтээгдэхүүн хүртэлх бүх дамжлагатай, нийт 900 гаруй ажилчидтай цогц үйлдвэрлэл явуулдаг. Тиймдээ ч Covid-19-ийн нөхцөл байдалд ажилчид болон үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг алдахгүй ажилласаар байгаа юм. Тус брэнд төв болон салбар дэлгүүртээ долдугаар сарын 8-н хүртэл 1+1 урамшуулалт хөтөлбөрийг зарлажээ.

-Улсын их дэлгүүрт шинээр нээгдсэн “НОЁН КАШМЕР” ч  баяр наадмын бэлэг болгон бүх бараандаа 20-30 хувийн хямдрал зарласан байна. Энэ брэндийн тухайд цоо шинээр зах зээлд гарч ирж буй бөгөөд ноолууранд дурладаг, дурладаггүй хүн бүрт зориулан харц татах бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх эрхэм зорилготой ноолуурын салбарын отгон компани аж. Эдгээр дурдсан үндэсний үйлдвэрлэгчдээс гадна олон төрлийн брэнд бүтээгдэхүүнүүд улсын их дэлгүүрт төрөл тус бүрээр хямдрал, урамшуулалтай худалдаалагдаж байгаа аж. Иймд та бүхэн хөнгөлөлттэй үнээр нэг дороос бүх төрлийн хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээ сонгох авах боломжтой юм.

ХӨӨНДИЙ МОНГОЛ БРЭНД: УЛАМЖЛАЛТ ХЯМДРАЛАА ЗАРЛАЛАА

"Хорол коллекшн" ХХК "Хөөндий" нэрийн адууны арьсан гутал, сурагчийн арьсан цүнх, хавар намрын арьсан гутал үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэрлэгч компани юм. Тэд баяр наадмыг угтан бараандаа 50 хүртэлх хувийн хямдрал зарласан байна. “Хорол коллекшн” нь 2010 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж энэ хугацаанд адууны арьсан “Хөөндий” өвлийн гутал, Япон стандартаас санаа авч монгол хүүхдийн онцлогт тохируулан бүтээсэн сурагчийн цүнх зэргийг урлан ажилладаг. Хөөндий брэндийн гуталнууд бүх улиралд бүх насныхан өмсөхөөр бүтээгддэг гэдгээрээ онцлог аж. Сурагчийн цүнхний тухайд бага, дунд ангийнханд зориулагдсан стандарттай байдаг байна. Мэдээж хэрэг үндэсний үйлдвэрлэгчид бүгд л монгол үндэсний хэв шинж бүхий чанартай бүтээгдэхүүн бий болгохоор зорин ажиллаж яваа. Тэд ч мөн хэрэглэгчдийн хүсэлт шаардлага, хэрэгцээ болон ажилтнуудын судалгаан дээр тулгуурлаж бүтээгдэхүүнээ гаргадаг байна.

Үндэсний томоохон үйлдвэрлэгч команиудаас гадна жижиг дунд үйлдвэрлэл, отгон компаниуд ч зах зээл дээрх хямдралын өрсөлдөөнд нэгдэж байгаагаа илэрхийлжээ. Тухайлбал, “ЖИГҮҮР” брэнд монголчууддаа зориулж бүх дээлэндээ 10-50 хувийн хямдрал зарласан байна. Мөн “МАЯАРА” брэнд салбар дэлгүүрийн хаалгаа барьсан ч үйлчлүүлэгч нартаа хямдралтай үнээр худалдан авалт хийх боломжийг олгожээ. Үндэсний үйлдвэрлэгч “DEED’S BRAND”  бүх тэрлэгээ 68 мянган төгрөгөөр худалдаалах болсон тухайгаа цахим хуудастаа илэрхийлжээ.

Covid-19 онцгой нөхцөлд бизнесийн үйл ажиллагаагаа доголдуулахгүй, авч явна гэдэг  бол нэг талаараа маш том хариуцлага. Нөгөө талаар үндэсний үйлдвэрлэгчид маань хоёр жил орчим хугацаанд тэсэхийн хэрээр тэсч байгааг тэдний төлөөлөл хэлсэн. Тиймээс иргэд та бүхэн үндэсний баяр наадам цуцлагдсан ч ёс заншлаа хүндэтгэн үндэсний брэндээрээ гангарч, тусламж шаардлагатай иргэдэд ч хандив өргөх боломжтой юм байна. Үндэсний үйлдвэрлэгч, аж ахуй нэгжүүд орлогын тодорхой хувиа бусдын эрүүл мэндэд зарцуулж байгаад талархал илэрхийлье. Хүнд нөхцөл байдлыг ажрахгүй туулахад хамтын хичээл зүтгэл чухал билээ.

Гэрэл зургийг нийгмийн сүлжээнээс ашигласан болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж