Covid-19-ийн цар тахалтай тэмцэж байгаа Засгийн газрын зарим сайд нарыг муу ажиллаж байна, өөрөө чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ гэх мэдээллүүд сүүлийн үед их өрнөх болов. Мэдээж ажлаа муу хийж байгаа бол Ерөнхий сайд нь хариуцлага тооцоод явах ёстой. Гэхдээ хэн нэгний сайдын суудалд суух амбиц, хүслийг нь биелүүлэхийн тулд зохион байгуулалттайгаар харлуулах, хийсэн ажлыг нь дүгнэж, олон нийтийн анхааралд оруулах энэ санаархал МАН-д дотроос гарах болов. Ялангуяа, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарыг огцруулах, чөлөөлөх асуудал сошиалд ч олон нийтийн дунд ч хүчтэй өрнөх болсон нь МАН-д албан тушаалгүй үлдсэн хэсэг бүлэг залуусын хийж байгаа үйлдэл гэх яриа ч Тусгаар тогтнолын ордноор жиргэх болов.
Мэдээж хариуцлагагүй ажиллаж байгаа, хариуцлага алдсан бол Ерөнхий сайд нь өөрөө танхимынхаа сайдыг чөлөөлөөд, орны хүнийг нь томилчихно. Гэхдээ улс төрийн нөхцөл, цаг үеэ тооцвол энэ Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орох арай болоогүй. Шалтгаан байж болох ч зөв цаг нь биш л болов уу, МАН-ын залуучууд аа. Н.Энхбаяр тэргүүтнийхээ хүслийг гүйцээх, зарим сайд нартаа хариуцлага тооцох, шинээр Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах асуудлыг ярих нь тодорхой ч одоо цаг хугацаа нь мөн үү гэдгийг бодмоор юм. Эрх мэдэл албан тушаалд хэт их шунаж байж, шинэ намын даргынхаа уурыг нь хүргэчих вий дээ.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ