У.Хүрэлсүх, Д.Сумъяабазар нарын орны хүнийг 2,2 тэрбумаар сонгоно | News.MN

У.Хүрэлсүх, Д.Сумъяабазар нарын орны хүнийг 2,2 тэрбумаар сонгоно

У.Хүрэлсүх, Д.Сумъяабазар нарын орны хүнийг 2,2 тэрбумаар сонгоно

У.Хүрэлсүх, Д.Сумъяабазар нарын орны хүнийг 2,2 тэрбумаар сонгоно

УИХ-ын Хаврын чуулган завсарлахын өмнө хэд хэдэн хуулийг “машиндаж” байна. Тэдний нэг нь 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, сонгогдсон У.Хүрэлсүхийн тойрогт нөхөн сонгууль зохион байгуулах товыг УИХ-аар энэ долоо хоногт хэлэлцэн батална. Ингэхдээ Хэнтий аймаг буюу УИХ-ын сонгуулийн 18-р тойрогт явуулах нөхөн сонгуулийг 2021 оны аравдугаар сарын 10-ны өдөр зохион байгуулна. Энэ нөхөн сонгуультай хамт УИХ-ын 28-р тойрог буюу хотын дарга Д.Сумъяабазарын орны хүнийг сонгохоор төлөвлөөд буй.

Үндсэндээ МАН-д итгэл хүлээлгэсэн хоёр суудлын оронд нөхөн сонгууль зохион байгуулах бөгөөд үнэмлэхүй олонх МАН-аас илүү АН, ХҮН зэрэг бусад улс төрийн хүчин УИХ дахь суудлын тоогоо нэмэх сонирхол өндөр байгаа.

Түүгээр зогсохгүй бүрэн эрх нь дуусгавар болсон Ерөнхийлөгч асан Х.Баттулга ч өрсөлдөх сонирхол өндөр, Сонгинохайрхан дүүргийн 28-р хороонд  бэлдэж эхэлсэн гэх яриа улс төрийн хүрээнд өрнөх болсон. Тиймээс ирэх намар болох нөхөн сонгуульд ач холбогдол өгч байгаа улстөрч, улс төрийн намууд, горилогчид олон бий.

18, 28-р тойрог тойрогт болох нөхөн сонгуулийн зардал нь 2.2 тэрбум /2.287.344.090 / төгрөг байна.

НӨХӨН СОНГУУЛЬД ХЭН ХЭН ӨРСӨЛДӨХ ВЭ?

Ирэх намар болох нөхөн сонгуульд эрх баригч нам хоёр суудлаа алдахгүйн тулд зөв нэр дэвшигчээ сойно. Учир нь 18-р тойргоос нэр дэвшигч нь Ерөнхийлөгч болон дэвшсэн учраас түүний орыг залгаж, Хэнтийчүүдийг төлөөлөх, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нартай гар нийлэн тойрогтоо нэмэх оноо авах сүйхээтэй хүнийг нэр дэвшүүлэх ёстой. Тиймээс ч эрх баригч нам дотор Хэнтийн нөхөн сонгуульд өрсөлдөгчдийг маш сайн шигшиж, хэд хэдэн залуучуудыг точиглосон сурагтай.

Нийслэлд МАН Ерөнхийлөгчийн сонгуулиар анх удаа үнэмлэхүй ялалт байгуулсан учраас Сонгинохайрхан дүүрэгт ч хүчтэй, зөв хүнийг дэвшүүлэх ёстой. Гэвч Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ын 55 мянган гишүүнээ эгнээндээ нэгтгэж, оронд нь түүний хүү Э.Батшугарыг нэр дэвшүүлнэ хэмээн “амлалт”-тай байгаа, эрх баригчид. Гэхдээ Ерөнхийлөгч асан Х.Баттулга Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшинэ гэвэл Н.Энхбаярын хүү байгаад, МАН-аас хэн ч байсан нэр дэвшиж, өрсөлдөнө гэдэг хэцүү даваа.

Харин энэ сиймхийгээр АН, ХҮН зэрэг намууд хүчтэй өрсөлдөгчдийг нэр дэвшүүлж чадвал УИХ дахь суудлаа нэмэх боломж нэмэгдэнэ. УИХ, Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-д олонх нь саналаа өгчихсөн дээрх хоёр тойрогт нөхөн сонгуулиар өөр сонголт хийхийг үгүйсгэхгүй. Гэвч Ардчилсан нам өнөөдрийг хүртэл хоёр дарга, тамганы асуудлаа цэгцлээгүй тохиолдолд нөхөн сонгууль юу л бол. Магадгүй түүнээс өмнө намынхаа Их хурлыг хийж, талцалгүй, маргаангүй удирдлагатай болчихвол нөхцөл байдал өөрөөр эргэж болох. Гэхдээ өнөөдрийн нөхцөл байдлыг харвал гурван сарын дотор АН эвлэнэ гэдэг юу л бол.

Энэ мэтчилэн ирэх намрын нөхөн сонгуулийг хүлээсэн горилогчид, түүнээс өмнөх нам доторх, улс төрийн хүрээний толхилцоонуудаас шалтгаалан нэр дэвшигчид тодорч, өрсөлдөнө. Энэ сонгуульд хэн өрсөлдөж, хэн дэвших вэ гэдэг ч ирэх намрыг угтсан жижигхэн улс төр болох нь ээ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

хэнтиин 3 мангарын нэг ХҮРЭЛСҮХ бол бүр ч хэцүү 2021-07-06 66.181.161.74

монголд арабын хоцрогдсон ислам сурталтай сонгогчид диилэнх байдаг энэ дундаас ядуу тэнэг сонгогчоороо бусдаас илүү нь СХД БЗД АЙМАГУУДААС ХЭНТИИ ДУНДГОВЬ ГОВЬАЛТАЙ СҮХБААТАР ХАРИН СЭЛЭНГЭ ХӨВСГӨЛ ЭРДЭНЭТ ДАРХАН ӨМНӨГОВЬ ЭНХБАТАД сайн өгсөн шүү одоо энэ хоёрд дэмии мөнгө зарсанаас ковид нээлттэй сан байгуулсан нь дээр ХҮН шиг ил тод зарлаач

Avatar

Өөрсдөө мөнгөө гарга хулайчуудаа 2021-07-06 172.58.238.205

Дэвших гээд байгаа нөхдүүдээр өөрсдөөр нь гаргуул.

Avatar

зочин 2021-07-06 124.44.184.129

ХАЙРАН МӨНГӨ. Татвар төлөгчдийн мөнгийг хэмнээч ээ, гамнаач ээ. Цар тахал, хөл хорио гээд татвар төлөгчид цөөрсөн, багассан биз дээ?

Avatar

zochin69 2021-07-06 202.126.90.123

дараагийн хүмүүсийг нь гаргадаг байхаар хуульчилмаар юмаа яаж ч бодсон хөрөнгө мөнгөнөө хэмнэх л арга хайдаг болмоор байна даа төр засаг миньээ

Avatar

Зочин 2021-07-06 216.250.97.187

2 -р өөрсдөөр нь төлүүлээ, муу луйварчид гишүүн болно гэж хошгоруулж хошгоруулж гарсанаа болилоо эд нар ,

Avatar

СОНГОГЧ 2021-07-06 202.9.46.151

НӨХӨН СОНГУУЛИА БОЛЬЖ, ТЭР МӨНГИЙГ НТ ЭМ-Н САЛБАРТ ЗАРЦУУЛЪЯ.

Avatar

СОНГОГЧ 2021-07-06 202.9.46.151

НӨХӨН СОНГУУЛИА БОЛЬЖ, ТЭР МӨНГИЙГ НЬ ЭМ-Н САЛБАРТ ЗАРЦУУЛЪЯ.

Avatar

Зочин 2021-07-06 192.82.84.86

УИХ ын гишүүн дотроос өөр албанд томилдогыг болих хэрэгтэй Гишүүнээ хий л дээ .бөөн зардал.

Avatar

Зочин 2021-07-06 192.82.84.86

Ер нь энэ ерөнхий сайд УИХ гишүүн байх нь буруу гаднаас сонгодог байвал .Тэгэхгүй бол УИХ ын гишүүний хувиар хуралдаа ч суудаггүй нэг суудал бөглөсөн нөхөр байх юм.Хүрэлсүхийг УИХ ын сонгуульд өрсөлдүүлэх их буруу байсан.Сайдаа хийгээд явна биз Одоо тэгээд бөөн зардал болж нөхөн сонгууль хийх нь л дээ.Оюун Эрдэнэ ч гэсэн гишүүн байж хуралдаа ч суухгүй байхын юм.

Avatar

Зочин 2021-07-06 66.181.161.102

Дахин сонгууль хийх хэрэггүй ээ!!! Өнгөрсөн сонгуулиар энэ 2-ын араас 2-р санал авсан хүнийг шууд л УИХ-д гаргаад болоо шдээ!!! Яаж мөнгө үръе дээ гэсэн юм шиг тэнэглэх юмаа!!!

Avatar

Зочин 2021-07-06 202.9.47.28

хоёр л***р хорвоогоос зайлаа

Avatar

ZOCHIN 2021-07-06 103.111.68.3

Zugeer nersuudiig ni zarlaad sanal huraahgui bol boon zardal garah ym baina.

Avatar

Зочин 2021-07-06 103.80.211.124

Сумтайбузар хотын дарга болох байсын бол яах гэж УИХ-ын гишүүн болдог байна. Өөрөөс нь тэр сонгуулийн мөнгийг гаргаарай

Avatar

иргэн 2021-07-06 124.158.94.9

МАН-г гай ч дуусахгүй юм даа. энэ их мөнгийг татвар төлөгчид л төлнө. Нэгэнт сонгогдсон УИХ гишүүнийг хотын захирагч, Ерөнхийлөгчид болон бусад алдан тушаалд томилохыг хориглосон хууль батлах хэрэгтэй юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж