Ерөнхий сайд асан С.Баяр суллагдлаа

Хуучирсан мэдээ: 2021.07.05-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд асан С.Баяр суллагдлаа

Ерөнхий сайд асан С.Баяр суллагдлаа

Ерөнхий сайд асан С.Баярыг суллах шүүх хурал өнөөдөр /2021.07.05 / Булган аймагт болж, түүнийг магадлангаар суллах шийдвэр гаргажээ. Тэрбээр Булган аймагт ял эдэлж байсан учраас ийн Булган аймгийн шүүхээр хэлэлцэж, шийдвэр гаргасан байна.

С.Баярт анхан шатны шүүхээс таван жилийн хорих ял оноосон бол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс таван жилийн ялыг бууруулж, 2.6 жилийн ял оноосон юм.

Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар ял эдлэн хоригдож буй хүн бүр магадланд орж, хорих ялаас хугацаанаас өмнө суллагдах боломжтой. Тухайлбал, ялтан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлж, зан байдлаараа нийтэд аюулгүй болсноо нотлон харуулж, ял эдлэх хугацаандаа ноцтой зөрчил гаргаагүй, оногдуулсан ялын хувийг эдэлсэн бол хорих ангийн тодорхойлолтоор прокурорын саналыг харгалзан, шүүх хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоохоор шийдвэрлэдэг ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
137
ТэнэглэлТэнэглэл
62
ЗөвЗөв
9
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж