Дархан-Уул аймгийн Онцгой комиссын шийдвэрээр энэ сарын 9-нөөс эхлэн зорчих хөдөлгөөнийг нээхээр болов. Тус аймаг руу зорчих иргэд нэвтрэх постоор түргэвчилсэн шинжилгээ өгөх юм байна. Ингэхдээ 50 хувийн хөнгөлөлттэй үнээр 12500 төгрөгөөр шинжилгээ авахаар болжээ. Мөн иргэд амралтын газраар үйлчлүүлэхээр бол түргэвчилсэн тестийн шинжилгээ өгөх юм байна.
Зорчих хөдөлгөөнийг нээснээр тус аймгийн хэмжээнд орох, гарах хөдөлгөөн ямар нэгэн хязгаарлалтгүй болж байгаа аж. Хот хооронд нийтийн тээврийн үйлчилгээ хэвийн үргэлжлэхээр болов. Тус аймаг Covid-19-ийн нөхцөл байдлаас шалтгаалан энэ сарын 16-наас Дархан, Шарын гол сумд руу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаад байсан билээ.
Холбоотой мэдээ