Энэтхэгт 2500 хүнд вакцины оронд давсны уусмал, антибиотик тарьжээ

Хуучирсан мэдээ: 2021.07.05-нд нийтлэгдсэн

Энэтхэгт 2500 хүнд вакцины оронд давсны уусмал, антибиотик тарьжээ

Энэтхэгт 2500 хүнд вакцины оронд давсны уусмал, антибиотик тарьжээ

Энэтхэгт арав гаруй хувийн дархлаажуулах төв иргэдэд вакцин хэмээн худал хэлж давсны уусмал, антибиотик тарьж байсныг илрүүлж, буруутай этгээдүүдийг баривчилжээ. Тус төвүүдээр чухам хэчнээн хүн үйлчлүүлж, вакцины оронд өөр зүйл тариулсан нь нарийн тодорхойгүй байгаа ч албаныхны дүгнэж буйгаар дор хаяж 2500 хүн бий аж.

Жишээлбэл, Мумбайн захиргаа Шивам хэмээх эмнэлгийг өнгөрсөн долоо хоногт хааж, эрхийг нь цуцлан, холбогдох хүмүүст хариуцлага тооцжээ. Учир нь цагдаа нар тус эмнэлгийг хуурамч вакцины сүлжээтэй хамааралтай хэмээн үзэж, удирдлагуудыг нь саатуулж, хуурамч вакцин үйлдвэрлэсэн болон худалдаж авсан эсэхийг нь шалгах аж.

Шивам эмнэлэг энэ оны эхээр Засгийн газраасаа зөвшөөрөл авч, хувийн вакцинжуулах төвүүдийн нэг болж, Мумбайн захиргаагаар дамжуулж 20 мянган тун вакцины шил албан ёсоор хүлээн авчээ. Гэвч цагдаа нарын сэжиглэж буйгаар тэдгээрийн заримыг нь хууль бусаар ашиглан, вакцины оронд давсны уусмал гэх мэтээр дүүргэсэн байж болзошгүй байгаа аж.

Албаныхны тооцоолсноор Мумбайд тавдугаар сараас хойш дор хаяж 2000 хүн давсны уусмал тариулсан бололтой. Мумбайн цагдаагийн комиссар Вишвас Нангре Патил “Бид хуурамч вакцины сүлжээний хамгийн том гэмт хэрэгтнүүдийг бүгдийг нь баривчилсан. Цаашид ч тус хэрэгтэй холбоотой өөр этгээдүүд илэрвэл тэр дор нь барих болно” хэмээн ярьжээ.

Хуурамч вакцины хэрэгт дор хаяж 10 хувийн вакцинжуулах төв оролцож, иргэдэд давсны уусмал тарьснаараа 35 мянга орчим ам.долларын ашигтай ажилласан гэж цагдаа нар сэжиглэж байгаа аж.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
6
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж