Энэтхэгчүүд 250 сая мод тарьж байна

Хуучирсан мэдээ: 2021.07.05-нд нийтлэгдсэн

Энэтхэгчүүд 250 сая мод тарьж байна

Энэтхэгчүүд 250 сая мод тарьж байна

Энэтхэгт өчигдөр (2021.07.04) сая гаруй хүн цугларч, хамгийн олон хүн амтай Уттар Прадеш мужид 250 сая мод тарих кампанит ажлаа эхлүүлжээ. Тус кампанит ажил Энэтхэгт жил бүр зохион байгуулагдаж, олон сая мод тарьдаг нь дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлт, хүлэмжийн хийг бууруулах үндсэн зорилготой аж.

Ийнхүү хууль тогтоогчид, засгийн газрын албан тушаалтнууд, сайн дурынхан, нийгмийн байгууллагуудын хүмүүс нэгдэн төлөвлөгөөний дагуу голын ай сав газрууд, фирмүүд, ой модод, сургууль, засгийн газрын барилгуудын хажууд мод тарьж эхэлсэн байна. Кампанит ажил Уттар Прадеш мужийн нийт 68 мянган тосгон, 83 мянган ойг хамруулан үргэлжлэх аж.

Энэтхэг улс нийт газар нутгийнхаа гуравны нэгийг ой мод, ногоон байгууламж байлгахыг зорьдог боловч хүн амын тоо хурдтай өссөөр байгаа нь газрын хувьд том асуудал болж байгаа юм.

Байгууллагууд ихэвчлэн хамгийн их хүчилтөрөгч ялгаруулдаг хэмээн шинжлэх ухаанд бүртгэгдсэн пийпал мод тарьж байгаа аж. Тус муж мод тарих кампанит ажлыг дөрвөн жилийн өмнөөс жил бүр хэрэгжүүлдэг болжээ. Гэвч тарьсан модод цаашид хэр амжилттай удаан ургах нь эргэлзээтэй хэвээр байна. Мужийн ойн яамны сайд Дара Синг Чуханы тайлбарласнаар зулзаган пийпал мод байгаль дээр 60 хувь нь амжилттай урт удаан ургадаг бол үлдсэн хэсэг нь олон шалтгааны улмаас үхдэг аж. Гэхдээ тэрбээр сүүлийн дөрвөн жилд зулзаган пийпал моддын 80 орчим хувь нь амжилттай ургаж байгааг онцолжээ.

Энэтхэгийн засгийн газар 2015 оны Парисын уур амьсгалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд ийнхүү 28 муждаа мод тарихыг уриалж байгаа юм. Мод тарих ажилд зориулж нийт 6.2 тэрбум ам.доллар төсөвлөсөн байна. Засгийн газрын төлөвлөгөө цаашид хэрэгжсээр байвал 2030 он гэхэд Энэтхэг улс нийт 95 сая га ойтой болох юм.

Эх сурвалж : ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж