"Ариутгагч хаалга"-ыг Замын-Үүдийн нөөц хөрөнгөөр суурилуулжээ | News.MN

"Ариутгагч хаалга"-ыг Замын-Үүдийн нөөц хөрөнгөөр суурилуулжээ

"Ариутгагч хаалга"-ыг Замын-Үүдийн нөөц хөрөнгөөр суурилуулжээ

"Ариутгагч хаалга"-ыг Замын-Үүдийн нөөц хөрөнгөөр суурилуулжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн амралтын өдрүүдэд Дорноговь аймагт очиж, хилийн шалган нэвтрүүлэх хэсгийн нөхцөл байдалтай танилцсан. Энэ үеэр "ариутгагч хаалга" олны анхаарлын төвд өртсөн билээ. Чанарын шаардлага хангахгүй тус хаалганаас болж Хятадын тал хилээ хаахаас аргагүйд хүрсэн үү гэх хардлага байгаа юм. Учир нь, Covid-19-ийн улмаас Замын-Үүдийн гааль дээр сүүлийн гурван сар нөхцөл байдал хүндэрч, материалын хэт бөөгнөрөл үүсээд буй. БНХАУ-ын талаас “Халдвар хамгаалал, ариутгал хангалтгүй байна, илүү сайжруул” гэх шаардлага тавьжээ.

Боомтын ариутгагч хаалгыг Зам-Үүд сумын нөөц хөрөнгөөс төсөвлөж, 2020 оны гуравдугаар сараас ашиглаж эхэлсэн байна. Энэ талаар тус сумын Хилийн мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтнээс тодруулбал “Нийгмийн сүлжээнд цацагдаад байгаа ногоон өнгөтэй ариутгагч хаалгыг “Чандмань-Ундрал” ХХК-ийн тусламжтай суурилуулсан.

Төсвийг сумын нөөц хөрөнгөөс гаргасан. Covid-19-ийн нөхцөл байдлаас шалтгаалан тус ариутгагч хаалгыг өөрсдийн нөөц боломжоор ашиглаж эхэлсэн юм. Тус хаалгыг 2020 онд хилийн боомтын шинэчлэлтэй холбогдуулан функт байгуулсан. Ариутгагч хаалга нь мотороор, мананцар үүсгэн ажилладаг, үйл ажиллагаа нь хэвийн, өдөр бүр тогтмол ашигладаг.

Бид "Зориулалтын ариутгагч хаалга суурилуулах шаардлагатай" гэсэн хүсэлтээ өмнө нь аймгийн удирдлагуудад нэг бус удаа хүргүүлж байсан. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ариутгал халдваргүйтлийн байгууламж барих шаардлагатайг хэлж, Засгийн газрын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхээ мэдэгдсэн” гэлээ. Холбогдох албаны хүмүүсийн мэдээлснээр тус ариутгагч хаалгыг Замын-Үүд сумын хилийн мэргэжлийн хяналтын газрынхан хариуцдаг аж. Энэ талаар аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга Б.Ганзоригоос тодруулахад “Хятадын талаас гадаргуу ариутгалыг сайжруулахыг шаардаж байгаа.

Аймгийн Засаг даргын Тамгын газраас 176 саяар улирлын чанартай ариутгал халдваргүйтлийн хаалгатай болохоор төлөвлөж, урд хөршөөс захиалсан байсан юм. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нөхцөл байдалтай танилцаад Засгийн газрын хуралдаанаар ариутгалын функтын асуудлыг шийдвэрлэхээр болсон. Олны шүүмжлэлд өртөөд байгаа ариутгалын хаалгыг бид өөрсдийн нөөц боломжоор барьсан. Харин тендерээр худалдан аваагүй.

Хилийн мэргэжлийн хяналт болон Замын-Үүдийн гаалийн байгууллага хамтарч ариутгалын хаалга барьсан юм” гэлээ.

Тус ариутгагч хаалга 160 саяын өртөгтэй гэх мэдээллийг албаны хүмүүс үгүйсгэж байгаа юм. Харин 170 саяар ариутгагч хаалга худалдан авахаар захиалгаа өгчээ.

Тэгвэл Хятадын худалдааны сайтад ариутгагч хаалганы үнэ зах зээлийн ханш дунджаар 43 сая төгрөгийн үнэтэй байна.

МХЕГ-аас Хилийн боомтуудын МХАлбанд хэрэглэгдэх дулаалгатай ариутгалын байгууламж, зөөврийн түр тусгаарлах өрөө, шар бүсэд хувцас тайлах зөөврийн дулаалгатай функт барих, тээвэрлэх тендер 1.2 тэрбум төгрөгийн өртөгтэй аж.

Зам, тээврийн хөгжлийн яамнаас өгсөн мэдээллээр, өнөөдрийн байдлаар Замын-Үүдэд ачааны гурван машин вагон хүлээсэн нөхцөл байдалтай байгаа аж. Энэ талаар тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд “Covid-19-ийн нөхцөл байдлаас шалтгаалан Хятадын талаас хилийн хязгаарлалтаа чангаруулсан. Юу л байна, машин байна. Хилийн нөхцөл байдлыг хэвийн болгох асуудалд салбарын яамд чиглэл чиглэлээр ажиллаж байна. Зөвхөн ариутгалын хаалганаас болж хилийн хязгаарлалт тогтоосон гэж үзэхгүй байна” гэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Замын-Үүд боомт дахь нөхцөл байдлыг засах, сайжруулах  30 хоногийн хугацаа өгч, нөхцөл байдал сайжрахгүй бол ажлаас халах хүртэл арга хэмжээ авахаа сануулсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

47 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-05 122.201.24.122

Монгол хүн ер нь хаа сайгүй асуудалд нэг ингэж л ханддаг ш дээ!! Ккк. Бүүр бүх юманд ингэж ханддаг жишээ мянга түмээрээ бий! Хамгийн түгээмэл мэдэж байгаагаар нь Ардчилсан Хувьсгал хийснийг нь харчих л даа!! Ккк. АН байгуулж тоглож байгааг нь бас харчих!! Бүүр нэг элэгийн, тоглоомын, халтуурын,

Avatar

худлаа газар 2021-07-05 49.0.146.66

нөгөө мундаг стандарт ярьж албан байгууллагуудыг торгодог мэргэжлийн хяналтыхан өөрсдөө хийсэн хаалгыг нь харчаарай. ккк

Avatar

НАРАА 2021-07-05 103.50.207.150

УГСАРЧ ДУУСААГҮЙ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ

Avatar

Зочин 2021-07-05 103.57.94.188

Идэж уух н дэндээд байна манийхан.ядаж чанартай стандарт юм хийгээч

Avatar

Irgen 2021-07-05 150.129.143.160

Arai ch de. Ichne gej helehed bagadmaar yum. Naad Zamiin – Uudiin nohduud chini iim archaagui baliar yumnuud yum u. Buhel buten uls ornii hamgiin tom boomtiin ariutgaliin haalga gehed daan ch de. Heleh ug oldohgui ni. Iim hariutslagagui, eh orniihoo ner hundiig gutaasan yumnuudad hatuu arga hemjee avaach ee.

Avatar

Зочин 2021-07-05 203.91.115.47

ХАНГАЛТТАЙ МӨНГӨ ТӨСВӨӨС ГАРГУУЛЖ АВСАН БОЛОВЧ ТОНООД ИЙМ ЮМАН ДЭЭР ТУССАН ГЭДЭГТ ОГТ ЭРГЭЛЗЭХГҮЙ БАЙНА. ИХЭНХ МӨНГӨ НЬ НУУЦ АМРАГИЙН ТОМ ЖИП, ХАУС БОЛЧИХСОН ЯВАА ДАА

Avatar

УЛААНГОМ 2021-07-05 203.91.115.47

НЭЭЛТ ДЭЭР НЬ БҮДҮҮН ДАРГА НАР СҮР ЖАВХЛАНТАЙГААР ТУУЗ ХАЙЧИЛЖ, ХЯТАДУУД ЦААНААС НЬ ЗУРАГ АВЧ ХӨХ ИНЭЭД НЬ ХҮРЭЭД ЗОГСОЖ БАЙСАН БИЗ. ХЯТАДУУДАД ШОГЛУУЛАХГҮЙ БАЙЯ ГЭВЭЛ БИД ХЯТАДУУДААС ИЛҮҮ ЧАНГА, ХЭРСҮҮ, АРЧААТАЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ. ТЭВЭЛ БИДНИЙГ ХҮНДЭЛНЭ.

Avatar

Зочин 2021-07-05 203.91.115.47

ЭНЭ ХААЛГА БОЛ МОНГОЛЫН НҮҮР ЦАРАЙГ, ЯАЖ ТОНОЖ ИДДЭГИЙГ ЯРУУ ТОД ХАРУУЛСАН БАЙНА

Avatar

delxuu daxund 1. 2021-07-05 130.253.29.4

ylcuun xamgaaltad,daryi.

Avatar

gariin yseg - galzuugiin zyrxnii buchleg, xelen zobxi. - bueneesee salgaj boloxgyi. 2021-07-05 130.253.29.4

xylgailsan tsynx,1-2 tylxyyr lats oopuun, bagaa byrdyylex. oirtoj,ajilchdaar xylgailuuldag,xaana baliar tend ZOBLON. materialaa uursduu opuuldag,za.

Avatar

ariutgaxaa boliochee,guilagchdiin yil ajillagaa, end tz sholonkoor shurshij zebruuls 2021-07-05 130.253.29.4

1GADNII HOMOSEX SAITCH ZASAGLAJ,KORONAGAAR BLOKLOJ, XULGAILJ.

Avatar

Зочин 2021-07-05 66.181.161.42

Онцгой комиссынхон МХГ гээд л олон албан хаагч нар тухайн асуудлыг хариуцсан дарга цэрэг нар өвчин гараад ингэж удсан байхад ёстой л хөдөөнии томхон тааран жорлон шиг юм хиичихээд сууж байгаа нь үнэхээр ичмээр Сайд дарга нараас илүү дунд тушаалын дарга нар ажлаа мэддэггүйн шинж Төриин алба дандаа ажил амьдрал мэдэхгүй дарга дагаж далдгансан хүмүүсээр дүүрчихсэнии шинж Төриин албыг жинхэнээс нь чадварлаг хүмүүсээр хангахгүй бол төр засгын шиидвэр дээрээс доошлох тусам дампуурсаар байдаг

Avatar

Зочин 2021-07-05 203.91.115.55

Үүнийг барьсан хүмүүст одоо хөдөлмөрийн баатар хаалтгүй өгнө биддээ? Өөрсдийн нөөц бололцоогоор гэж байна шүү. Гэтэл Оюук тэнд бүх хөрөнгийг атгаж байж энд аль ноднингоос хойш энэ хаалгыг суурилуулчихаагүй л байна. Ногоон гарц юу юу билээ солиороол байсан. Тэгээд яг юу хийсэн юм бэ? Бас болоогүй 30 хоногийн хугацаа өгч томроод байгаа. Ногоон гарцан дээр авилга л цэцэглэж байх шив дээ. Монголд язгуураасаа авилгын хөрс үнэхээр сайн юм. Хаа ч идээших юм даа.

Avatar

Зочин 2021-07-05 122.201.26.14

Энэ хаалга хийсэн хүмүүсийг шагнаач

Avatar

Зочин 2021-07-05 203.91.115.53

Mongol uls Oros Hyatadaas doloon dor malnuudiin uls yumaa

Avatar

Энэ чинь Замын-Үүд сумын ажил биш 2021-07-05 192.82.87.172

Улсын чухал ажил ш дээ. Манайхан ичиж үхмээр юм хийдэг хүмүүс шүү. Хятадын тал голж хилийн хязгаарлалт тавих нь зөв юм байна. Засгийн газар, МХЕГ муу ажиллаж байна.

Avatar

Зочин 2021-07-05 202.126.88.156

ИИИИШШШШ ЗАЙЛУУЛ……МАНАЙ МОНГОЛ БҮТКҮЭЭ НЭЭРЭЭЭ

Avatar

Зочин 2021-07-05 103.26.193.45

Нөөц хөрөнгө гэж дарга нар хулгайлах гэж нууж хадгалж байсан хөрнгө үү? Ажлаас хална гэнгүүд гаргаад ирдэг байнаштээ.

Avatar

зочин 2021-07-05 192.82.72.177

Хоёр хөрш Орос, Хятад сансарт нисч задгай сансарт гарч байна, гэтэл манай Монгол улс маань Замын Үүдэд ариутгагч хаалга хийж чадахгүй 4 ширхэг хар даавуу дэлгэчихсэн байж байдаг арай л ичмээр юм аа

Avatar

Монгол иргэн 2021-07-05 64.119.17.38

Их бүтээн байгуулалт хийждээ!Covid-19 гараад жил хагас болж байхад автомат ариутгал хийчихгүй арчаагүй болохлээр машинаа олон тоогоор нэвтрүүлж чадахгүй байгаа юм ш дээ!

Avatar

Зочин 2021-07-05 202.126.90.19

Арай ч дээ одоохон огцоруул дарга нарыг нь. би ч ганцаараа энэнээс дээр юм хийнэ шүү.

Avatar

Зочин 2021-07-05 192.82.76.247

ГАнцхан энэ хаалганаас болоод бүтэн улсын орлого хэдэн сараар тасалдсан бол тэр дарга нарыг шууд 1 худагт 20 жил хийх хэрэгтэй. Ийм тэнэг Дарга , цэрэг бас байдаг л юм бна. Үнэ н дампуу, мулгуу, урагшгүй , УХААНГҮЙ НОЁНД УРАГШГҮЙ АЛБАТ болжээ. Ард түмэн ОНц ихээр ХОХИРЛОО

Avatar

Сэтгүүлчээ 2021-07-05 89.38.99.188

Пункт гэж зөв бич

Avatar

Монгол ухаан гэж..... 2021-07-05 122.201.21.138

Энэ чинь хашааны задгай, тааран жорлонгийн томсгосон, муухан хувилбар байна шүү дээ? Одоо бодит үнээс 4 дахин нугарсан үнээр цавчаа хийх юм байна/170000000:43000000/. Мөн гайхалтай монгол ухаан байна даа.

Avatar

Зочин 2021-07-05 202.9.46.154

Орк оюук огцор!

Avatar

Зочин 2021-07-05 66.181.161.29

Mani orkuud iim l yum hiine an ichij idne man il tsagaan idne gej ene shuu dee

Avatar

Зочин 2021-07-05 203.91.115.55

Нөгөө угаагчтай бидэг дуурайлгаад б**с арчдаг цэрэг зогсоодог онигоо шиг юм битгий байгаасай.

Avatar

Зочин 2021-07-05 203.91.115.55

Оюук арай нөгөө Андлалын сүүдрэвч шигээ юм хийж баллахгүй байлгүй дээ.

Avatar

Зочин 2021-07-05 165.22.55.242

Хөөрхий одоо нөгөө трубанууд нь өөрөө газраас ургаад гараад ирсэн аятай юм бна тээ

Avatar

zochin 2021-07-05 202.180.216.83

Zalgaa ereen hotoosoo suraltsaach urubdultei yumaa daa shat shatandaa hulgai hiih l huseltei baih yum daa

Avatar

ZOCHIN 2021-07-05 103.111.68.3

Yg unendee naana chini ajillaj baigaa humuus oorsdoo l heden togrog olj baival gesen setgeleer handaj baihad yaj oodloh ym be.

Avatar

Зочин 2021-07-05 103.9.90.130

Ажилаа мэдэхгүй дарга нарын л балаг шд ээ.

Avatar

Зочин 2021-07-05 66.181.188.67

ОЮУЭРДЭНЭ Л МУУ АЖИЛЛАЖ БАЙГААГИЙН ТӨЛӨӨ ТОД БАЙДАЛ

Avatar

Зочин 2021-07-05 122.201.21.73

Ариутгал хийдэг хаалганы үагвар энэ тэрийг олж харж байгаад эртнээс хийчихсэн бол манай улс ард олонд маань их хэрэгтэй цаг хугацаа бсан юм .

Avatar

Зочин 2021-07-05 66.181.160.109

2 жил л бэлдсэн
Замын үүдээ тордож чадаагүй ЗГ БУРУУТАЙ

Avatar

зочин 2021-07-05 202.21.108.51

ичмээр юм. Ийм юм хийчихээд тэгээд ариутгагч гээд байгаа юм уу. Ийм болохоор бусдад доромжлуулж хилээ хаалгалгүй ч яахав дээ.

Avatar

Зочин 2021-07-05 202.55.188.98

даан ч дорой удирдагч хиймэл хурандаа шуналтай 76 -тай нийлээд иймэрхүү юм хийчихээд сүржигнээд л байгаа юм байна шд.

Avatar

Fake 2021-07-05 202.21.109.33

Orignal zurag shigee haragdahgui l bna da hiisen yum bol hiisenshig hiigeech muu hulgaichuud

Avatar

бат 2021-07-05 202.9.41.45

авсан авилгалын мөнгөөрөө төрийн албан хаагчид нь наад ариутгагчаа хийхгүй юу.

Avatar

Зочин 2021-07-05 124.158.107.35

алив улс өөрлүүгээ орж байгааг ариутгадаг Хятад адтлхан, гэтэл Хятадын зүгээс манай хаас гарч байгаагаа ариутга гэж шаардлага тавьсанаас ийм асуудал үүссэн гэнэт гарч буй асуудлыг төсвийн байгууллага шийдэхэд төсөв ,гүйцэтгэгч олохоос эхлээд бөөн ядаргаа . Ер нь хятад хил дагуу бүс нутгийг ногоон байлгах шаардлага л тавьж байгаашд энэ том асуудлыг ганц ариутгалын юмруу чихэж болохгүй.

Avatar

Иргэн 2021-07-05 202.70.34.89

за зайлаа гэдэг үг ч багадна, хаха одоо тэгээд асуудлыг газар дээр нь шийдсэн гэх үү

Avatar

Зочин 2021-07-05 202.131.230.107

Асуудлыг газар дээр нь шийднэ гэхийн. Наад нэг балай юм аа шууд буулгаж хаяулаад урдаас 100 саяар 2-ыг оруулж ирээд тавьчих юмыг юун сарын хугацаа энэ тэр

Avatar

j 2021-07-05 66.181.160.111

gaalin darga gej nuhrig zailuulaachee

Avatar

Зочин 2021-07-05 66.181.161.56

Хөгийн сэтгэлгүй ллаларууд бүгдын халж шалгуул..

Avatar

иьп 2021-07-05 202.126.88.206

Халтар сайдыг огцоруулах ёстой дээр мэргэжилийн хяналтын Гантулга гэж донжуаныг бас огцоруул

Avatar

Зочин 2021-07-05 202.9.46.102

Функт ха ха ха. Бас нэг П, Фээ ялгадаггүй хөдөөний оркийн бэлтгэсэн мэдээ

Avatar

Зочин 2021-07-05 103.14.36.6

ADB-iin sankhuujilteer ariutgal haldvarguitgeliin buhel buten tom obiect barihaar ajillaj bgaa biz de

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж