"Ариутгагч хаалга"-ыг Замын-Үүдийн нөөц хөрөнгөөр суурилуулжээ

Хуучирсан мэдээ: 2021.07.05-нд нийтлэгдсэн

"Ариутгагч хаалга"-ыг Замын-Үүдийн нөөц хөрөнгөөр суурилуулжээ

"Ариутгагч хаалга"-ыг Замын-Үүдийн нөөц хөрөнгөөр суурилуулжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн амралтын өдрүүдэд Дорноговь аймагт очиж, хилийн шалган нэвтрүүлэх хэсгийн нөхцөл байдалтай танилцсан. Энэ үеэр "ариутгагч хаалга" олны анхаарлын төвд өртсөн билээ. Чанарын шаардлага хангахгүй тус хаалганаас болж Хятадын тал хилээ хаахаас аргагүйд хүрсэн үү гэх хардлага байгаа юм. Учир нь, Covid-19-ийн улмаас Замын-Үүдийн гааль дээр сүүлийн гурван сар нөхцөл байдал хүндэрч, материалын хэт бөөгнөрөл үүсээд буй. БНХАУ-ын талаас “Халдвар хамгаалал, ариутгал хангалтгүй байна, илүү сайжруул” гэх шаардлага тавьжээ.

Боомтын ариутгагч хаалгыг Зам-Үүд сумын нөөц хөрөнгөөс төсөвлөж, 2020 оны гуравдугаар сараас ашиглаж эхэлсэн байна. Энэ талаар тус сумын Хилийн мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтнээс тодруулбал “Нийгмийн сүлжээнд цацагдаад байгаа ногоон өнгөтэй ариутгагч хаалгыг “Чандмань-Ундрал” ХХК-ийн тусламжтай суурилуулсан.

Төсвийг сумын нөөц хөрөнгөөс гаргасан. Covid-19-ийн нөхцөл байдлаас шалтгаалан тус ариутгагч хаалгыг өөрсдийн нөөц боломжоор ашиглаж эхэлсэн юм. Тус хаалгыг 2020 онд хилийн боомтын шинэчлэлтэй холбогдуулан функт байгуулсан. Ариутгагч хаалга нь мотороор, мананцар үүсгэн ажилладаг, үйл ажиллагаа нь хэвийн, өдөр бүр тогтмол ашигладаг.

Бид "Зориулалтын ариутгагч хаалга суурилуулах шаардлагатай" гэсэн хүсэлтээ өмнө нь аймгийн удирдлагуудад нэг бус удаа хүргүүлж байсан. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ариутгал халдваргүйтлийн байгууламж барих шаардлагатайг хэлж, Засгийн газрын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхээ мэдэгдсэн” гэлээ. Холбогдох албаны хүмүүсийн мэдээлснээр тус ариутгагч хаалгыг Замын-Үүд сумын хилийн мэргэжлийн хяналтын газрынхан хариуцдаг аж. Энэ талаар аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга Б.Ганзоригоос тодруулахад “Хятадын талаас гадаргуу ариутгалыг сайжруулахыг шаардаж байгаа.

Аймгийн Засаг даргын Тамгын газраас 176 саяар улирлын чанартай ариутгал халдваргүйтлийн хаалгатай болохоор төлөвлөж, урд хөршөөс захиалсан байсан юм. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нөхцөл байдалтай танилцаад Засгийн газрын хуралдаанаар ариутгалын функтын асуудлыг шийдвэрлэхээр болсон. Олны шүүмжлэлд өртөөд байгаа ариутгалын хаалгыг бид өөрсдийн нөөц боломжоор барьсан. Харин тендерээр худалдан аваагүй.

Хилийн мэргэжлийн хяналт болон Замын-Үүдийн гаалийн байгууллага хамтарч ариутгалын хаалга барьсан юм” гэлээ.

Тус ариутгагч хаалга 160 саяын өртөгтэй гэх мэдээллийг албаны хүмүүс үгүйсгэж байгаа юм. Харин 170 саяар ариутгагч хаалга худалдан авахаар захиалгаа өгчээ.

Тэгвэл Хятадын худалдааны сайтад ариутгагч хаалганы үнэ зах зээлийн ханш дунджаар 43 сая төгрөгийн үнэтэй байна.

МХЕГ-аас Хилийн боомтуудын МХАлбанд хэрэглэгдэх дулаалгатай ариутгалын байгууламж, зөөврийн түр тусгаарлах өрөө, шар бүсэд хувцас тайлах зөөврийн дулаалгатай функт барих, тээвэрлэх тендер 1.2 тэрбум төгрөгийн өртөгтэй аж.

Зам, тээврийн хөгжлийн яамнаас өгсөн мэдээллээр, өнөөдрийн байдлаар Замын-Үүдэд ачааны гурван машин вагон хүлээсэн нөхцөл байдалтай байгаа аж. Энэ талаар тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд “Covid-19-ийн нөхцөл байдлаас шалтгаалан Хятадын талаас хилийн хязгаарлалтаа чангаруулсан. Юу л байна, машин байна. Хилийн нөхцөл байдлыг хэвийн болгох асуудалд салбарын яамд чиглэл чиглэлээр ажиллаж байна. Зөвхөн ариутгалын хаалганаас болж хилийн хязгаарлалт тогтоосон гэж үзэхгүй байна” гэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Замын-Үүд боомт дахь нөхцөл байдлыг засах, сайжруулах  30 хоногийн хугацаа өгч, нөхцөл байдал сайжрахгүй бол ажлаас халах хүртэл арга хэмжээ авахаа сануулсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж