Цар тахлын өвчлөл xүндэрч, Covid-19-ийн шалтгаант нас баралтын тоо буураxгүй, Улсын онцгой комисс, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд үр дүнгээ төдийлөн өгөхгүй байна гэж үзэж, өнөөдөр /2021.07.05/ Ардчилсан намаас мэдээлэл хийлээ. Халдварын тархалт тэлснээс болж эдийн засаг хямарч, ядуурал гүнзгийрч, үнийн өсөлт тэнгэрт тулж, аж ахуйн нэгж, бизнесийн салбарынхан бүрэн дампууралд тулж ирээд байгаа учир гарц, шийдлийн xувилбар бүxий шаардлагыг Ардчилсан намаас Улсын их хурал, Засгийн газарт хандан гаргажээ. Нийт зургаан зүйл бүхий заалттай шаардлагыг Засгийн газарт хүргүүлж байгаа аж.
COVID-19-ӨӨР ДАЛИМДУУЛЖ ТӨСӨВ НЭМСЭН УЧИР ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖ БАЙНА
АН-ын дэд дарга Ц.ОЮУНДАРЬ:
-УИХ 2021 оны Улсын төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Гэвч яаралтай горимоор нээлттэй бус хийж байна. 2021 онд 3.8 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт төлөвлөсөн. Төсвийн тодотголын зардлыг танаж, алдагдлыг бууруулах гэж хийдэг ч эсрэгээрээ болж байна. Одоогийн байдлаар төсвийн алдагдлыг хоёр дахин нэмж, дөрвөн их наяд болгосон тодотгол хийж байна. Мэдээж сайшаалтай зүйл бий. Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгох гэх мэт. Гэхдээ хэмнэж болох олон зүйл байна. Бид хүргэж буй шаардлагатаа иргэдийг нээлттэй, ойлгомжтой мэдээллээр хангах заалт тусгасан. Хүн амьд явах эрхээ эдэлж чадахгүй нөхцөл байдалд хүрээд байна. Өвдсөн иргэд эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадахгүй байгаагийн тод жишээ уржигдар тохиолдсон. Тиймээс халдвараар өвчилсөн иргэд хаана, хэрхэн хандах маршрут тодорхой байх ёстой. Мөн эмнэлгийн орыг нэмэгдүүлэх шаардлага гарч байна. Эмнэлэгт 230 тэрбум төгрөг баталсан ч энэ нь Covid-19 нөхцөл байдал дээр тоглолт хийж байна.
Монгол Улсын нийт хүн амын 50 хувь ядуурлын түвшинд орсон. Өргөн хэрэглээний бүх барааны үнэ хөөрөгдсөн. Гарц шийдэл нь үнэ тогтворжуулах шаардлагатай байна. Covid-19-өөр дамжуулж төсвөө нэмэгдүүлсэн ч 10 хувь нь л шаардлагатай талбарт хүрч байна. Наадам хийхгүй юм чинь чуулганаа үргэлжлүүлэх шаардлага тавьж байна. Хэрэв иргэдийн төлөө ажиллахгүй бол Засгийн газрыг огцруулах шатанд Ардчилсан нам манлайлан оролцоно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.
УИX, ЗГ-т шаардлага хүргүүлж байна
Цар тахлын улмаас өвчлөл улам xүндэрч, нас баралтын тоо буураxгүй, УОК, ЗГ-аас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд үр дүнгээ төдийлөн өгөхгүй байна. Үүнтэй зэрэгцэн эдийн засаг хямарч, ядуурал гүнзгийрч, үнийн өсөлт тэнгэрт тулж, ААН бизнесийн салбарынхан бүрэн дампууралд тулж ирээд байна. Энэ гамшигаас хэрхэн гараx гарц, шийдлийн xувилбар бүxий шаардлагыг АН-аас УИX, ЗГ-т хүргүүлж байна
Posted by Democratic Party Ардчилсан нам on Sunday, July 4, 2021
Холбоотой мэдээ