Б.Пүрэвдорж: С.Эрдэнэ намын даргаасаа яаралтай огцор

Хуучирсан мэдээ: 2021.07.05-нд нийтлэгдсэн

Б.Пүрэвдорж: С.Эрдэнэ намын даргаасаа яаралтай огцор

Б.Пүрэвдорж: С.Эрдэнэ намын даргаасаа яаралтай огцор

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Б.Пүрэвдорж, Х.Тэмүүжин нар мэдээлэл хийлээ. Тэд, АН-ын гишүүдээс гарын үсэг цуглуулсан, цар тахлын хариу арга хэмжээнд 8.5 их наяд төгрөг зарцуулсан талаар мэдээлэл өгөв.

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Б.Пүрэвдорж “АН-ын нэрийн өмнөөс covid-19-ийн халдварын улмаас амиа алдсан иргэдэд гүнээ эмгэнэл илэрхийлье. Монгол Улсын Засгийн газар цар тахлын хуулийн нэрээр маш том эрх мэдлийг өөртөө авсан. Энэ хуулийн дагуу өнгөрсөн жил 4.8 их наяд төгрөгийн зардлыг  гаргалаа. ЭМЯ-ны төсвийг мөн зарцуулсан. Мөн энэ жил 3.7 их наяд төгрөгийг төсвийн тодотголоор батлах гэж байна. Нийтдээ 8.5 их наяд төгрөгийн хөтөлбөрийг цар тахлын эсрэг зарцуулсан боловч халдварыг дотооддоо алдлаа. Энэ мөнгө хүмүүсийн эрүүл мэндэд хангалттай зарцуулагдсангүй. Энэ хөрөнгө, мөнгийг 2020 оны УИХ-ын сонгуульд хэт олонх болохын тулд, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд мөн халамж хэлбэрээр ард түмэнд тараасан. Энэ үйлдэл нь цар тахлыг даамжрахад нөлөөлсөн" гэлээ.

"АН ИХ ХУРЛАА ЯАРАЛТАЙ ХИЙХИЙГ ШААРДАЖ БАЙНА"

Түүнээс гадна Ардчилсан намын гишүүд 100 мянган гарын үсэг цуглуулах аян өрнөж байна. Хөл хорионы улмаас энэ ажил сайн ахихгүй байгаа ч өнөөдрийн байдлаар 21 мянган гарын үсэг цуглуулсан бөгөөд өнөөдөр хоёр шаардлагыг АН-ын дарга С.Эрдэнэд хүргүүлж байна.

  • Нэгдүгээрт, Ардчилсан намын их хурлыг наймдугаар сард багтаан хуралдуулах шийдвэрийг долоодугаар сарын 7-ны дотор гаргах,
  • Хоёрдугаарт, Дээрх шийдвэрийг гаргасны дараа С.Эрдэнэ та долоодугаар сарын 7-ны дотор АН-ын даргаас огцрох шаардлагыг гишүүдийн гарын үсгийн хамт хүргүүлж байгаа гэв.

Сануулахад, УИХ дахь Ардчилсан намын бүлгүүс Засгийн газрыг огцруулах гарын үсэг цуглуулахаа мэдэгдээд буй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж