АМГТГ: Шатахууны үнийг бууруулах хувилбаруудыг судалж байна

Хуучирсан мэдээ: 2021.07.05-нд нийтлэгдсэн

АМГТГ: Шатахууны үнийг бууруулах хувилбаруудыг судалж байна

АМГТГ: Шатахууны үнийг бууруулах хувилбаруудыг судалж байна

Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ)-аас шатахууны үнийн асуудлаар өнөөдөр (2021.07.05) мэдээлэл хийлээ.


Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.ЭРДЭНЭБАЯР:

-Монголын нефть, хийн үндэсний ассоциациас үнийн өсөлт бууруулах, ашиг алдагдлын тооцоог гаргах зэрэг шаардлагыг манайд ирүүлж байсан. Тухайн үед бид хүн амын 60 хувийг вакцинжуулах хүртэл АИ92 бензиний үнийн өсөлтийг хийхгүй байгаа ч хэрэв хийвэл тусгай зөвшөөрлийг чинь түдгэлзүүлнэ гэдгээ хариу мэдэгдсэн. Монгол Улс үйлдвэрлэгч орон биш, импортлогч орон. Мөн хүн амын 60 хувийг хоёрдугаар тунгаа хийлгэх хүртэл Засгийн газраас аж ахуйн нэгжүүдийн үнийг барих бодлого баримталсан. Эцэст нь хэлэхэд нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, үнээ өсгөөгүй аж ахуйн нэгжүүдэд талархал илэрхийлье.

Хэрэв бид үнийн өсөлтийг хүчээр барьж эхэлбэл хоёр том эрсдэл үүснэ. Нэгдүгээрт, хомсдол үүснэ. 1997 он АИ92 бензиний хомсдол, 2011 онд дизель түлшний хомсдол үүсч байлаа. Хамгийн том асуудал бол хомсдол үүсвэл хэрэглэгчид дамын үнээр хольцтой бүтээгдэхүүн авах эрсдэлтэй. Хоёрдугаарт, үнийн өсөлтийг төр засгаас хатуу баривал компаниуд үүд хаалга барина. Эцсийн дүндээ Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй газрын тосны боловсруулах үйлдвэрийг хугацаанд нь ашиглалтад оруулж, дотооддоо газрын тосны бүтээгдэхүүнээ 100 хувь үйлдвэрлэдэг болсон үед бид үнийн өсөлтийг ачаалалгүй бууруулж болно.

Тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Газрын тосны үйлдвэр хэзээ ашиглалтад орох вэ?

-2025 он гэхэд ашиглалтад оруулна гэж байсан. Харамсалтай нь, цар тахлын улмаас үйлдвэрийн инженер техникийн ажилчид, тоног төхөөрөмж дээр асуудал үүссэн. Гэхдээ цагт нь ашиглалтад оруулахыг хичээнэ.

-"Роснефть" Монголд шатахуун түгээх станцуудаа оруулж ирье гэсэн санал ирүүлсэн гэж үнэн үү?

-Сингапурын хөрөнгийн биржээс "Роснефть" рүү үнийн дүнгээ өгдөг. Энэ үнийн дагуу "Роснефть" Монгол руу бензинээ нийлүүлдэг. "Роснефть"-ээс албан ёсны санал тавиагүй.

-Засгийн газар ямар арга хэмжээ авах вэ?

-Засгийн газар онцгой албан татварын хувь хэмжээг тэглэсэн. Одоогоор 2-3 хувилбарыг судалж байна. Бензиний үнэ өсөхөд бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг. Харин бензиний үнэ буурахад дагаад үнэ нь буурдаггүй. Гэтэл Америк, Австралид биржийн үнэ өсвөл дагаад өсдөг, буувал дагаад буудаг.

ГАЗРЫН ТОСНЫ ГАДААД НӨХЦӨЛ БАЙДЛААС ШАЛТГААЛАН ҮНЭ НЭМЭХЭЭС ӨӨР АРГАГҮЙД ХҮРЧЭЭ

Газрын тосны үнэ 2021 оны нэгдүгээр сараас өсөлттэй байна. Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлснээр, энэ оны тавдугаар сард газрын тосны зах зээлийн тоймоо шинэчлэн тооцсон. Үнийн өсөлттэй холбогдуулан хөрш орнуудын шатахууны үнэ 2021 оны зургадугаар сарын 28-ны өдрийн байдлаар авч үзвэл:

-ОХУ-д АИ-92 автобензин литрийн үнэ 1950 төгрөг, дизель түлшний үнэ литр нь 1918 төгрөг,

-БНХАУ-д АИ-92 автобензиний литрийн үнэ 3274 төгрөг, дизель түлшний үнэ литр нь 2887 төгрөг тус тус байна. БНХАУ-ын хувьд он гарснаас хойш нийт 12 удаа бензиний үнээ нэмсэн.

🔴 ШУУД | Шатахууны үнийн асуудлаар Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлэл хийж байна #NewsMN #NewsAgency

🔴 ШУУД | Шатахууны үнийн асуудлаар Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлэл хийж байна #NewsMN #NewsAgency

Posted by News.mn on Sunday, July 4, 2021

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж