Зам тээврийн ноцтой осол гарч, долоон настай хүүхэд хүнд бэртлээ

Хуучирсан мэдээ: 2021.07.05-нд нийтлэгдсэн

Зам тээврийн ноцтой осол гарч, долоон настай хүүхэд хүнд бэртлээ

Зам тээврийн ноцтой осол гарч, долоон настай хүүхэд хүнд бэртлээ

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Баянхошууны тойргийн шинэ замд 2021 оны долдугаар сарын 4-ний өдрийн 16.00 цагийн орчимд "Приус" маркийн автомашин долоон настай хүүхэд мөргөж гэмтээжээ. Ослын улмаас хүү хүнд бэртэж, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасагт хүргэгдсэн байна. Хүү ганцаараа зам хөндлөн гарч байхдаа ийнхүү осолджээ.

Сануулахад, Эцэг эх, асран хамгаалагчид “10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх үүрэгтэй” гэж хуульд заасан байдаг. Мөн жолооч нар Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасч, гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж буй явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасан. Иймээс жолооч нар автомашиныхаа хурдыг тааруулж, хөдөлгөөнд оролцохыг ТЦА-аас анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж