Хятадын сансрын нисэгчид анх удаа задгай сансарт алхлаа

Хуучирсан мэдээ: 2021.07.05-нд нийтлэгдсэн

Хятадын сансрын нисэгчид анх удаа задгай сансарт алхлаа

Хятадын сансрын нисэгчид анх удаа задгай сансарт алхлаа

БНХАУ-ын байгуулж буй шинэ сансрын станцад очсон нисэгчид задгай сансарт гарч үзжээ. Энэ нь задгай сансарт хятад хүн алхсан хоёр дахь үйл явдал болж түүхэнд үлдэх юм.

Тухайлбал, Хятадын байгуулж буй Тиангон сансрын станцын эхний хоёр модуль бэлэн болсон тул Тан Хонбо, Нье Хайшен, Лиу Бомин нар тийш өнгөрсөн сард хөөрсөн билээ. Тэд сансарт гурван сарын турш ажиллах бөгөөд энэ нь Хятадын зохион байгуулж байсан хамгийн урт сансрын даалгавар юм.

Харин өчигдөр (2021.07.04) Лиу, Тан хоёр модулиасаа гарч, төлөвлөгөөний дагуу анх удаа сансарт алхсан байна. Тэдний нэг нь модулийн механик гарны тусламжтай даалгавраа биелүүлсэн бол нөгөө нь ямар нэг тусламжгүйгээр өөрөө модулийн гаднаас зуурсаар ажлаа хийжээ.

Тэдний сансрын алхааг Хятадын телевизүүд шууд дамжуулан үзүүлсэн аж. Нисэгчид ийнхүү сансарт алхсан нь ердөө шоу төдий байгаагүй юм. Тэд модулийн гадна талд суурилуулсан панарома камерыг бэхлэх, механик гарны хүчин чадлыг шалгах зорилготой байсан аж. Эл даалгавар дор хаяж зургаан цаг үргэлжлэх төлөвлөгөөтэй байжээ.

Шинэ сансрын станцын эхний хэсгийг дөрөвдүгээр сард сансарт хүргэсэн бөгөөд цаашид 2022 онд багтан үлдсэн 11 хэсгийг хөөргөх юм. Тэр хугацаанд мөн гурван ч удаа сансрын нисэгчдээ илгээж, бүх хэсгийг угсарч дуусмагц станц албан ёсоор ашиглалтад орох ажээ.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж