"Хавтгайрсан халамжаас болоод ажил хийдэг хүнгүй боллоо"

Хуучирсан мэдээ: 2021.07.05-нд нийтлэгдсэн

"Хавтгайрсан халамжаас болоод ажил хийдэг хүнгүй боллоо"

"Хавтгайрсан халамжаас болоод ажил хийдэг хүнгүй боллоо"

ХҮН-аас Засгийн газарт зөвлөмж хүргүүллээ. Тодруулбал, Засгийн газар цар тахалтай байгаа энэ үед амралтгүй ажиллах ёстой гэдгийг онцлов.

Тус намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд “Засгийн газарт үндсэн гурван чиглэлээр зөвлөмж хүргүүллээ. Нэгдүгээрт, эрүүл мэндийн салбарт ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ, судалгаа, шинжлэх ухаан дээр суурилсан байх хэрэгтэй байна. Хоёрдугаарт, татвар улсын төсвийн санхүүжилтийн хүрээнд яаралтай ямар арга хэмжээ авах вэ, Гуравдугаарт, бизнес, экспортоо дэмжих чиглэлээр яаралтай ямар арга хэмжээ авах юм бэ гэдэг чиглэлээр ХҮН-ын дэргэдэх Бодлого судалгааны хүрээлэнгийн судлаачид зөвлөмж боловсруулж, танилцуулсан.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн холбоод, үйлдвэрчний эвлэл, судалгааны байгууллагатай хамтран дээрх  зөвлөмжийг боловсруулсан. Судалгаанд суурилсан шийдвэрийг ажил хэрэг болгодог байя. Үндсэндээ 1.5 жилийн хугацаанд цар тахалд ялагдчихлаа. Дэлхийн сайн жишиг болон судлаач мэргэжилтнүүдийн үгийг сонсч байж Засгийн газар ажилладаг байя. Энэ үүднээс зөвлөмжийг Ерөнхий сайдад өгч байна. Хэрвээ зөвлөмжид тусгагдсан арга хэмжээ авахгүй бол бид хариуцлага тооцох асуудлыг намрын чуулган дээр ярихыг албан ёсоор мэдэгдэж байна. Эдийн засагч хүний хувьд хүндрэлтэй нөхцөлд бусад салбарт үр ашиггүй хийгдсэн хөрөнгө оруулалт, хөшөө дурсгал гэх мэт арга хэмжээнээс татгалзъя. Барилгын салбарын түүхий эд, арматурын үнэ хоёр дахин өсчихлөө. Хилийн боомтод гацаа үүслээ.

Хавтгайрсан халамжаас болоод ажил хийдэг хүнгүй боллоо. Барилгын салбарт ажиллах хүчний дутагдал өндөр байна. Иймээс үр ашиггүй хөрөнгө оруулалтаа хэмнээд, эх үүсвэрээ эрүүл мэндийн салбарт зарцуулъя. Шаардлагатай байгаа тоног төхөөрөмж, эмнэлгийн ажилтнуудын цалин урамшууллыг нэмэгдүүлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна.

Есдүгээр сарын 1-нээс танхимаар хичээллэх хэрэгтэй байна. Хоёр жил боловсролоо алдана гэдэг чинь ирээдүйд хүүхдүүд боломжоо алдаж байна гэсэн үг юм. Хэрэгтэй салбартаа байгаа онилсон бодлогыг Засгийн газар хэрэгжүүлэх хэрэгтэй" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж