Зээлийн төлбөр хойшлуулах хүсэлтийг энэ сар дуустал авна | News.MN

Зээлийн төлбөр хойшлуулах хүсэлтийг энэ сар дуустал авна

Зээлийн төлбөр хойшлуулах хүсэлтийг энэ сар дуустал авна

Зээлийн төлбөр хойшлуулах хүсэлтийг энэ сар дуустал авна

Монголбанк холбогдох байгууллагуудтай хамтран төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг энэ оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр дахин хойшлуулахаар шийдсэн.

Ингэснээр хуулийн хэрэгжилтийг хангах, өрхийн орлогод дэмжлэг үзүүлэх, зээлийн эргэн төлөлт тасалдах эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой юм.

УИХ-ын зургадугаар сарын 29-ний өдрийн чуулганаар “Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулж, хуулийн үйлчлэх хугацааг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунган баталсан. Тус арга хэмжээний хүрээнд:

Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн төлбөрөө энэ сарын нэгний өдөр хүртэл хойшлуулсан зээлдэгчдийн төлбөрийг нэмэлт хүсэлт гаргахгүйгээр үргэлжлүүлэн сунгана.

Харин хөтөлбөрийн хүрээнд зээлийн төлбөрөө хойшлуулах хүсэлт шинээр гаргах зээлдэгч нарын хувьд хүсэлт гаргасан өдрөөс хойш энэ оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулах аж.

Шинээр зээлийн төлбөрөө хойшлуулах хүсэлт гаргах зээлдэгч хүсэлтээ энэ сарын 31-ний өдрийн дотор харилцагч банканд өөрийн боломжит цахим хэлбэр (банкны цахим хуудас, и-мэйл, ухаалаг гар утасны банкны апликэйшн, утас зэрэг)-ээр эсвэл банканд очин гаргаж, төлбөрөө хойшлуулна.

Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн төлбөрийг хойшлуулахтай холбоотой гарч буй түгээмэл асуулт, хариулттай ЭНД дарж танилцах боломжтой.

Эх сурвалж: МОНГОЛБАНК
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Түрээслэгч 2021-07-05 150.129.143.79

Бүх зээлийг хойшлуулах хэрэгтэй.Хуваираа бизнесс эрхлэгчид түрээс, зээлээ төлж чадахгүй өрийн дарамтанд амьдарч бна ш дээ.Төрөөс нэг ч удаа харж үзсэнгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж