Эрхээ хасуулсан бөхчүүдийг Өршөөлийн хуульд хамруулахгүй | News.MN

Эрхээ хасуулсан бөхчүүдийг Өршөөлийн хуульд хамруулахгүй

Эрхээ хасуулсан бөхчүүдийг Өршөөлийн хуульд хамруулахгүй

Эрхээ хасуулсан бөхчүүдийг Өршөөлийн хуульд хамруулахгүй

Допингийн хэрэгт холбогдон барилдах, харвах эрхээ хасуулсан бөхчүүд, харваачдын эрхийг сэргээх асуудал өнгөрсөн долоон хоногт яригдсан. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар барилдах эрхээ хасуулсан бөхчүүдийн эрхийг сэргээх тухай Өршөөлийн хуульд тусгагдаагүй талаар өнөөдөр (2021.07.05) мэдээлэв.

Бөхчүүдийн эрхийг сэргээх эсэх талаар тодруулахад тэрбээр “Ийм Өршөөлийн хууль ерөөсөө гараагүй. Хэвлэлээр ийм зөрүүтэй мэдээ явж байна лээ. Эрүүгийн болон Зөрчлийн хууль зөрчсөн хүмүүс энэ хуульд хамрагдахаар батлагдсан. Бусад төрлийн хуулиар хариуцлага, эрх хасагдсан хүмүүс энэ хуульд хамрагдахгүй” гэв.

Ийнхүү улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын харцага Бат-Орших, улсын начин Д.Цэрэнтогтох сур харваач Х.Даваацэцэг нар өршөөлийн хуульд хамрагдаагүй ажээ. Харин Э.Оюунболд аваргын барилдах эрхийг нэг жилээр хасах шийдвэрийг Дээд шүүхээс гаргасан билээ. Өөрөөр хэлбэл, түүний барилдах эрх сэргэсэн.

Дээрх Өршөөлийн хуультай холбогдуулан Улсын ерөнхий прокурорын газраас дан ганц бөхчүүдийн эрхийг сэргээх нь Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж үзсэн. Тус газраас “Гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлийг нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихоос гадна Үндэсний их баяр наадмын тухай хуулийг баримтлан "2021 оны долдугаар сарын 1-ний өдрөөс өмнө үндэсний бөхийн барилдаан болон сур харваанд оролцох эрхээ хасуулсан бөх, сур харваачид"-ыг онцолж хамааруулахаар заасан байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1-д “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, 2-т “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэсэн заалттай зөрчилдөж байна.

Тухайлбал: Төрийн хяналт шалгалт, банк, татвар, эрүүл мэнд болон бусад хууль тогтоомжоор тодорхой үйл ажиллагаа явуулах эрх нь хасагдсан хүн, хуулийн этгээд Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахгүй үлдэхээр байна” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2021-07-05 108.162.190.109

Зөрчил гаргасан зарим хүний шийтгэлийг хамруулсан чинь иргэдийн тэгш эрхийг хангасан гэсэн үг үү.

Avatar

Амар 2021-07-05 66.181.191.70

Пүрэвдагва Батсуурь 2 бол мундаг иоээдүйтэй жүжигчид.

Avatar

Зочин 2021-07-05 66.181.181.64

Зөрчлийн хуулиар ногдуулсан татварын торгууль алдангийг нэг удаа хэлтрүүлэхэд яахав дээ. Тэртээ тэргүй тэдний мөнгөөр цалинжиж идэх хоолтой, нойлд хэрэглэх цаастай яваа гишүүд. ФАТФ-аас тавьсан шаардлага ч гэж юу байхав, ФАТФ ч юу ч биш шүү дээ. Хадны мангаанаас айх хэрэггүй.

Avatar

Huuyee 😶 2021-07-05 66.181.185.172

Olon ulsiin sangaas sanhuujilt avah shalguur tanid padliichgui yum bna heden baasan guzeegee harj baival 🤢🤢🤢

Avatar

Зочин 2021-07-05 103.229.123.43

Мөн

Avatar

Irgen 2021-07-05 202.126.89.88

Naadam bolohgui bolhoor urshuusun eseh hamaarah gui bolno shde, 22.7.1nees barildah erh neegdchihne, bas ter boltol barildaan ch bolohgui

Avatar

Зочин 2021-07-05 202.179.26.30

ЭНЭ НЭГ ДОППИНГ ЧААСАН БАЛАЙ БӨХЧҮҮД ЗАЙЛААСАЙ. САЙХАН ШИНЭ ЗАЛУУС БАРИЛДВАЛ ҮЗНЭ.

Avatar

ZOCHIN 2021-07-05 103.111.68.3

Ene muu baasnuudiig uls tejeeh gej zovj baina shuu.

Avatar

МӨӨГИЙ 2021-07-05 37.120.223.24

ТӨР ЗАСАГ ШҮҮХ БҮГДЭЭРЭЭ ГАНЦХАН ОЮУНБОЛДЫН ЭРХИЙГ 50% БАГ ХАСНА ӨРШӨӨХ ГЭЖ ҮЗНЭ НААДАМ ХОЙШЛУУЛНА ИЙМ ЭРХИЙН БАЛАЙ ЗАВХАРСАН ЮМ БАЙЖ БОЛДОГ БОЛЖЭЭ ХОХЬ ЮМ ДА

Avatar

irgen 2021-07-05 150.129.143.80

nyambaatar aa,uuruu buhchuud harvaachdiig urshuuld hamryylna gej albn yosoor taniltsyylsan biz de,odoo hevleluudiig gujirdeed syyj baih yum

Avatar

Зочин 2021-07-05 43.242.242.59

Тиймхууль гараагүй гээд байхад эрхэм прокурор юу ярьж мэдээлэл хийгээд байна вэ. Юмаа сайн нягталж байгаа ярьж сурмаар юмаа. Хэргээ ингэж хянаад байдаг юм биш биз

Avatar

Зочин 2021-07-05 107.117.172.57

Манайд ам ажил хоёр алд дэлэм зөрөх бол юу ч биш…ердийн л үзэгдэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж