Эрхээ хасуулсан бөхчүүдийг Өршөөлийн хуульд хамруулахгүй

Хуучирсан мэдээ: 2021.07.05-нд нийтлэгдсэн

Эрхээ хасуулсан бөхчүүдийг Өршөөлийн хуульд хамруулахгүй

Эрхээ хасуулсан бөхчүүдийг Өршөөлийн хуульд хамруулахгүй

Допингийн хэрэгт холбогдон барилдах, харвах эрхээ хасуулсан бөхчүүд, харваачдын эрхийг сэргээх асуудал өнгөрсөн долоон хоногт яригдсан. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар барилдах эрхээ хасуулсан бөхчүүдийн эрхийг сэргээх тухай Өршөөлийн хуульд тусгагдаагүй талаар өнөөдөр (2021.07.05) мэдээлэв.

Бөхчүүдийн эрхийг сэргээх эсэх талаар тодруулахад тэрбээр “Ийм Өршөөлийн хууль ерөөсөө гараагүй. Хэвлэлээр ийм зөрүүтэй мэдээ явж байна лээ. Эрүүгийн болон Зөрчлийн хууль зөрчсөн хүмүүс энэ хуульд хамрагдахаар батлагдсан. Бусад төрлийн хуулиар хариуцлага, эрх хасагдсан хүмүүс энэ хуульд хамрагдахгүй” гэв.

Ийнхүү улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын харцага Бат-Орших, улсын начин Д.Цэрэнтогтох сур харваач Х.Даваацэцэг нар өршөөлийн хуульд хамрагдаагүй ажээ. Харин Э.Оюунболд аваргын барилдах эрхийг нэг жилээр хасах шийдвэрийг Дээд шүүхээс гаргасан билээ. Өөрөөр хэлбэл, түүний барилдах эрх сэргэсэн.

Дээрх Өршөөлийн хуультай холбогдуулан Улсын ерөнхий прокурорын газраас дан ганц бөхчүүдийн эрхийг сэргээх нь Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж үзсэн. Тус газраас “Гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлийг нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихоос гадна Үндэсний их баяр наадмын тухай хуулийг баримтлан "2021 оны долдугаар сарын 1-ний өдрөөс өмнө үндэсний бөхийн барилдаан болон сур харваанд оролцох эрхээ хасуулсан бөх, сур харваачид"-ыг онцолж хамааруулахаар заасан байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1-д “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, 2-т “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэсэн заалттай зөрчилдөж байна.

Тухайлбал: Төрийн хяналт шалгалт, банк, татвар, эрүүл мэнд болон бусад хууль тогтоомжоор тодорхой үйл ажиллагаа явуулах эрх нь хасагдсан хүн, хуулийн этгээд Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахгүй үлдэхээр байна” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж