Филиппиний цэргийн онгоц осолдож, 45 хүн нас баржээ | News.MN

Филиппиний цэргийн онгоц осолдож, 45 хүн нас баржээ

Филиппиний цэргийн онгоц осолдож, 45 хүн нас баржээ

Филиппиний цэргийн онгоц осолдож, 45 хүн нас баржээ

Филиппиний армийн C-130 агаарын тээврийн онгоц Сулу мужид осолдож, дор хаяж 45 хүн нас баржээ. Албаныхны мэдээлж байгаагаар аврагч нар ослын газраас маш олон хүнийг аварч чадсан байна.

Тус улсын армийн дарга Цирилито Собеханагийн баталснаар онгоц Сулу мужийн нийслэл Жоло хотод осолджээ. Онгоцоор цэргүүдийг тээвэрлэж явсан бөгөөд буух зурвасаа хэтэрснээс болж ойролцоох тосгонд осолдсон аж.

Ослоос болж 42 цэрэг, гурван иргэн нийт 45 хүн амь үрэгдсэн гэх мэдээлэл гарчээ. Аврагч, иргэд, цэргүүд хамтран онгоцны галыг унтрааж, шархадсан 49 цэрэг, дөрвөн иргэн нийт 53 хүн эмнэлэгт хүргэсэн байна. Мөн одоогийн байдлаар таван цэрэг олдоогүй хэвээр байгаа аж. Онгоцонд цэргүүд голдуу 96 хүн зорчиж явжээ.

Гэрчүүдийн мэдүүлж байгаагаар олон хүн онгоцыг газарт унахаас өмнө гарч үсэрснээрээ дэлбэрэлтээс мултарсан аж. Филиппиний армийн С-130 онгоц өмнө нь 1993 онд осолдож, 30 хүний аминд хүрч байжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2021-07-05 202.21.107.105

Xaramsal ai

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж