ЭМЯ: 1551 тохиолдол шинээр бүртгэгдэж, 12 хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2021.07.05-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: 1551 тохиолдол шинээр бүртгэгдэж, 12 хүн нас баржээ

ЭМЯ: 1551 тохиолдол шинээр бүртгэгдэж, 12 хүн нас баржээ

Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас Covid-19 цар тахлын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийж байна. 

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.УУГАНБАЯР: 

-Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 8699 хүнд шинжилгээ хийхэд 1551 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт тохиолдол 126811 болж байна. Халдварын 76 орчим хувь буюу 96399 нь Улаанбаатар хотод бүртгэгджээ. Тодруулбал, Улаанбаатарт 863, хөдөө орон нутагт 688 нь бүртгэгдсэн байна.

Хөдөө орон нутагт 1217 тохиолдол бүртгэгдсэн. Тодруулбал:

Дархан-Уул аймагт 63,

Орхонд 75,

Баян-Өлгийд 23,

Увсад 58,

Ховдод 24,

Завханд 14,

Говь-Алтайд 84,

Баянхонгорт 23,

Архангайд 33,

Хөвсгөлд 35,

Булганд 18,

Сэлэнгэд 50,

Өвөрхангайд 65,

Төв аймагт 25,

Дундговьд 10,

Говьсүмбэрт 9,

Хэнтийд 4,

Сүхбаатарт 48,

Дорнодод 21 тохиолдол тус тус бүртгэгджээ.

Харамсалтай нь, мөн хугацаанд Covid-19-ийн нэн хүнд хэлбэр болон бусад хавсарсан өвчний улмаас 42-86 насны 12 хүн барсан байна. Улсын хэмжээнд Covid-19-ийн улмаас нийт 629 хүн нас бараад байна. Харин 2326 хүн эдгэрснээс 1028 нь эмнэлгээс, 1298 нь гэрийн хяналтаас гарч, нийт 87 145 хүн эдгэрээд байгаа юм.

Халдварын улмаас одоогоор 14046 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

9260-ынх нь биеийн байдал хөнгөн,

3398 нь хүндэвтэр,

1147 нь хүнд,

241 нь маш хүнд хүн байна. Хөнгөн хэлбэрийн оноштой 24 958 хүн гэртээ өрхийн эмчийн хяналтад байна.

 

Эрүүл мэндийн яам 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Sunday, July 4, 2021

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж