Хоёр малчин аянгад цохиулж нас баржээ | News.MN

Хоёр малчин аянгад цохиулж нас баржээ

Хоёр малчин аянгад цохиулж нас баржээ

Хоёр малчин аянгад цохиулж нас баржээ

Аянгад цохиулсны улмаас хоёр хүн амь насаа алдсан хэрэг өчигдөр (2021.07.04) гарчээ. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумаас шатахуун авч, гэр рүүгээ буцаж явсан 21 настай малчин Ч, Г нар амь насаа алдсан байна. Талийгаачдын цогцсыг Онцгой байдлын газраас тус аймгийн цагдаагийн газарт шилжүүлсэн байна. Осол оройн 17:30 цагийн үед гарсан бөгөөд дөрвөн мотоциклтой долоон хүн Баян-Өндөр сумаас Зүлэгт багийн Цам гэх газар руу явж байхдаа ийн аянгад ниргүүлжээ.

Энэ талаар аймгийн Онцгой байдлын ерөнхий газрын дарга, дэд хурандаа Д.Одонбаяраас тодруулахад “Талийгаачид нэгийгээ мотоциклд сундалж явахдаа харамсалтайгаар амь насаа алдсан. Харин мэнд үлдсэн таван хүний биеийн байдал хэвийн, эмнэлгийн хяналтад байна. Тэд шатахуун нь тасалдсан учраас Баян-Өндөр сумаас шатахуун авчхаад гэр рүүгээ буцаж явсан юм билээ. Ослын газар сумын төвөөс хоёр километрын зайд гарсан. Талийгаачид амь насаа алдсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Одоогоор ямар шалтгааны улмаас нас барсныг нь мэдээлэх боломжгүй. Ер нь аянга цахилгаантай үед мотоциклтой явна гэдэг өөрөө эрсдэлтэй. Аймгийн хэмжээнд аянгад цохиулсны улмаас хүний амь эрсэдсэн хэрэг анх удаа гарч байна. Өчигдөр орсон хүчтэй аадар борооны улмаас гүүр нурсан, нэг иргэн голд осолдсон зэрэг дуудлага мэдээлэл бүртгэгдсэн” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2021-07-05 89.38.99.188

Утсаа унтраагүй л бхгүй юу

Avatar

Зочин 2021-07-05 192.82.72.61

ДУУ ЦАХИЛГААНТАЙ БОРООТОЙ ҮЕД ГАР УТАСАА ШУУД УНТРААХ ХЭРЭГТЭЙ .

Avatar

Зочин 2021-07-05 202.21.107.90

Аянга цахилгаантай үед хонхор газар бараадаад хүлээх хэрэгтэй байдаг юм.төмөр битгий байтугай мал амьтан дээр буудаг юм шүү дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж