Уурхайчид 14/14 хоногийн жасаагаар ажиллана | News.MN

Уурхайчид 14/14 хоногийн жасаагаар ажиллана

Уурхайчид 14/14 хоногийн жасаагаар ажиллана

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнөөдөр УИХ-аар хэлэлцэн баталлаа. Шинэчлэн найруулсан хууль нь 13 бүлэг, 166 зүйл заалттай бөгөөд ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөх юм.

Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэн найруулах асуудал 2009 оноос яригдсан боловч УИХ-аар хэлэлцэж чадалгүй олон жилийг үзсэн билээ. Одоогоор хүчин төгөлдөр байгаа Хөдөлмөрийн тухай хууль нь 1999 онд батлагдсан юм.

Шинэчилсэн найруулгад зайнаас ажиллах, туслах малчин, ажлын цаг, уурхайчдын жасаа зэрэг хөдөлмөрийн зах зээлд шинээр бий болсон харилцаануудыг нарийн зохицуулж өгснөөрөө онцлог юм.

Жасаа буюу уурхайчдын олон хоногоор байрлан ажиллах ээлжийн зохицуулалтыг шинээр батлагдсан хуульд анх удаагаа хатуу тогтоон өгч, 14 хоног ажиллаж, 14 хоног амрахаар тусгасан юм.

Одоогоор Монголын уул уурхайн компаниудын жасааг хэрэгжүүлдэг ажиллаж/амрах нийтлэг хугацаа нь 28/14, 20/10, 14/7 хоног байгаа юм.

Хөдөлмөрийн тухай хууль 2022 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхэлснээр дээрх байдал өөрчлөгдөх төдийгүй хуулийн заалтыг хэрэгжүүлэхийн тулд ихэнх уурхайд дахин нэг ээлж нэмэх шаардлагатай болж, 50 мянга гаруй ажлын байр уул уурхайн салбарт шинээр бий болно гэсэн тооцоо бий.

Эх сурвалж: ASIAMINING.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Мөнх 2021-07-05 59.153.114.225

уурхайчдын цалин л буурах байх даа.

Avatar

Зочин 2021-07-05 202.70.44.46

Уул нь уурайн шинээр байгуулагдсан эхний 3-5 жилд л уурхай дээрээ байрлаж ажиллахыг зөвшөөрөөд хориглох байсан юм. Эцэг хүн, эх хүн ажил хийж мөнгө олохоос гадна хүүхдээ хүмүүжүүлэхээс өгсүүлээд гэр бүлийн амьдралд маш их оролцоотой байх ёстой. Уурхайн эзэд гэр бүлтэйгээ хамт ажиллаж, амьдрах боломжийг уурхайгаа нээсэн эхний хэдэн жилд амждаггүй юм гэхэд цаашид хангах л ёстой

Avatar

Зочин 2021-07-05 203.91.112.209

Дэлхий хүртэл энэ асуудлыг шийдэж чадаагүй байна. Гэр бүлээрээ уурхайн дэргэд та амьдрахыг хүсвэл болно ш дээ. Хүүхдэд сургууль/цэцэрлэг байхгүй, гэргий тань ажилгүй сууна.

Avatar

nohoi doloo 2021-07-05 202.131.226.66

Tsalingiin togtmol bolgoj baij uurchluhgvi bol ch 14 honog ajillaad 14 hongo amrah hvn tsalin avahuudaa hahah nohoi doloo.
Tsalin hangamjiin iim bna tiim bna geed nariin toocooch maluudaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж