Долоо хоногийн өрнийн зурхай 2021.VII.5-2021.VII.11

Хуучирсан мэдээ: 2021.07.05-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн өрнийн зурхай 2021.VII.5-2021.VII.11

ХОНЬ

Энэ долоо хоногт танд учрах бүхий л дайралтыг та даван туулж чадна. Та гэр бүл, хувийн асуудалд бусдын санаа бодолд тэгтлээ анхаарахаа больсноор сөрөг сэтгэгдлээс зайлсхийж чадна. Энэ долоо хоногт хүүхдэдээ илүү хатуу хандаж, шүүмжилж загнах бололтой. Энэ нь ч зөв бөгөөд хүүхдийг тань том эрсдэлээс хамгаална. Тохирсон хариулт олохын тулд та сорилттой тулгарч, илүү нарийн эрэл хайгуул хийх хэрэгтэй. Долоо хоногийн эхний хэсэг завгүй, замбараагүй байх бололтой. Харин долоо хоногийн сүүлээр романтик харилцаанд илүү таатай. Гэрлэсэн бол хань тань хайр, халамжаа танд мэдрүүлнэ. Та хоёр хамтдаа гэр бүлийн асуудлаа шийдвэрлэхээр ажиллаж эхэлнэ. Тодорхойгүй харилцаанд байгаа бол хайрыг чинь даах хэн нэгийг олно. Энэ долоо хоногийн ажлын бүтээмжээс өмнөх алдагдлаа нөхөх боломжтой.

ҮХЭР

Энэ долоо хоногийн таны хандлагыг шинийг эрэлхийлэх гэж тодорхойлж байна. Та энэ долоо хоногт огт өөр хүн болж гарч ирнэ. Та фитнесийн шинэ дэглэмтэй болж, дасгалын хувиараа өөрчлөх хэрэгтэй. Ингэснээр эрүүл мэндээ хамгаална. Энэ долоо хоногт их цагийг бясалгалд зарцуулснаар та тайвшрал олно. Түүнчлэн шинэ итгэл үнэмшилтэй болох хэрэгтэй. Өөрийн гаргасан төлөвлөгөө, дэглэмийг ягштал баримтлаарай. Ажил хэргийн хувьд шинэ мэдээ, туршлага хуримтлуулж, өмнөх ажлаа амжилттай дуусгаж чадна. Шинэ ажил эхлэхдээ их зүйл бодох хэрэггүй. Долоо хоногийн эхэн үед өмнөх асуудал, бэрхшээлүүд дахин гарч ирэх бололтой. Ажил, эсвэл санаанд оромгүй газар романтик харилцаа үүсгэх магадлалтай. Сонголтоо хийхээсээ өмнө бүх боломжийг судалж үзээрэй. Энэ долоо хоног таныг эерэг байдлаар бүрэн дүүрэн өөрчилнө.

ХАМТАТГАХ

Та бол хувиа хичээсэн нэгэн биш бөгөөд үргэлж ажил, гэр бүлээ тэргүүнд тавьдаг. Энэ долоо хоногт та бүх анхаарлаа өөртөө хандуулах бололтой. Ирэх амралтын өдөр гэхэд та хоббидоо илүү их цаг зарцуулж, төлөвлөсөн аяллаа хийж, шинэ, хуучин найзуудтайгаа уулзсан байх болно. Гэвч байгууллагын цагийн хуваарийн шаардлагаас болж амралтын хоёр өдөр таны хувьд хэцүү байх болно. Нар таны карьер, бизнесийг ивээх тул алдагдал хүлээхгүй. Мэргэжлийн түвшинд та хоёр сайн сонголтын өмнө багагүй эргэлзэх бололтой. Энэ долоо хоногт ямарваа зөвлөгөө, тусламж авах хэрэгтэй. Хайр дурлалын харилцаанд хамтрагч тань эхний долоо хоногт хэрүүл, маргаан өдөөх хандлагатай. Гэхдээ долоо хоногийн сүүлээр таны тусламж, сэтгэлийг тэд ойлгох болно. Түүнчлэн долоо хоногийн сүүлээр эрүүл мэндийн асуудал үүсч болзошгүй. Тайван байж, олон цагаар унтаж амрах хэрэгтэй. Ерөнхийдөө энэ долоо хоногт их зүйлийг хүсч, хүлээх хэрэггүй. Эрч хүчээ хэрэгтэй зүйлд л зарцуулаарай.

МЭЛХИЙ

Энэ долоо хоногт таны ажил төрөл бүтэмжтэй, эрүүл мэнд ч сайн байна. Мөн асуудлуудыг шийдвэрлэж, алдаагаа засч залруулна. Урт хугацаандаа энэ долоо хоногт тохиолдсон бүхэн танд тааламжтай байна. Дуудлага худалдаанд оролцох, гэрээ хэлцэл байгуулахад долоо хоногийн хоёрдугаар хагас, эрүүл мэндийн салбар болон өдөр тутмын үйл ажиллагаанд эхэн үе тааламжтай.  Энэ долоо хоногийн зарлагаа зөв зарцуулаарай. Таныг гаргасан шийдвэрээ эргэн харж, хэтэрхий их дүн шинжилгээ хийхэд хүргэх нэгнээс зайлсхийгээрэй. Таны хайр дурлалын харилцаа энэ долоо хоногоос эрчимжинэ. Үерхэх, эсвэл гэрлэх саналыг тань хүлээн авна. Амьдралын шинэ хуудсаа эхэлнэ гэж эцэг, эх чинь ч найдлага тавьж байна. Таны бизнесийн үйл хэрэг нарны нөлөөнд автахгүй. Харин таны боломжуудыг хулгайлах нэгнээс болгоомжлоорой.

АРСЛАН

Энэ долоо хоногт танд олон зүйл тохиолдож, бага зэрэг ядарч, сульдах бололтой. Гэр орны аар саар зүйлсэд нэлээд цаг зарцуулж, ажил мэргэжлийнхээ хувьд бүх зүйлийг дэс дараалалд оруулах гэж хичээнэ. Энэ долоо хоногт та илүү их хүчин чармайлт гаргах хэрэгтэй болно. Таныг асуудлаа бие даан шийдэхийг хүссэн ч гэр бүл, найз нөхдийн зүгээс танд туслахыг санал болгоно. Суралцагч, зааварлагч нарт энэ долоо хоног таатай. Гадаадад суралцахаар хүсэлт гаргасан хүмүүс сайн мэдээ дуулна. Академик салбарт ажилладаг хүмүүс хариуцлагын хүрээгээ нэмэгдүүлэх бол байгууллагын захирлууд урдны зардлыг зохицуулах ажилд дарагдана. Долоо хоногийн эхэн үеэр гэр бүлтэй хосуудын дунд бага зэргийн үл ойлголцол үүсч болно. Долоо хоногийн турш таны эрүүл мэнд сайн байх учраас санаа зовох хэрэггүй.

ОХИН

Та санаснаасаа илүү амжилт гаргана. Таны ажлын бүтээмж, чанар бусдыг гайхашруулна. Та хичээл зүтгэлийнхээ үр шимийг амсана. Боловсролын зэргээ ахиулах сонирхолтой хүмүүст хэд хэдэн ашигтай боломж гарч ирнэ. Сурагчид бүх талаар сурсан мэдсэнээ ур чадвараа хөгжүүлэхэд ашиглаж чадна. Ажил хэрэгт цаг хугацааны шахуу байдлыг үл харгалзан таны гүйцэтгэл дээд албан тушаалтныг алмайруулна. Долоо хоногийн эхээр удирдан зохион байгуулах ур чадвар чинь тодрох бол долоо хоногийн сүүлээр ажлын урсгалд саад учрах бололтой. Хос тань танаас бодит бус хүлээлт тавьж, харилцахад бэрхшээлтэй байна. Энэ амралтын өдрийг гайхамшигтай өнгөрүүлэхээр төлөвлөөрэй. Таны эрүүл мэндийн байдал онцгой сайн байх тул онцгой анхаарах шаардлагагүй. Гэхдээ хүрээлэн байгаа орчноос шалтгаалан гэмтэж, бэртэх магадлалтай.

ЖИНЛҮҮР

Энэ долоо хоногт та хүлээн зөвшөөрөгдөж, үнэлэгдэнэ. Таны алсын хараа зөв болохыг энэ долоо хоногт нотолно. Дурласан нэгэн энэ долоо хоногт тодорхой алхам хийх хэрэгтэй. Харин гэр бүлийн хосууд гэрлэлтээ тогтвортой байлгах арга олж чадна. Долоо хоногийн сүүл гэхэд байр хөөртэй байх олон шалтгаан танд тохионо. Сонгосон карьерын хувьд долоо хоногийн эхэн хэсэгт ажил ихтэй, завгүй байх ч сүүл хэсэгт амжилттай байна. Өдөр тутмын энгийн ажил хийдэг хүмүүс долоо хоногийн өдөр бүр шинэ зүйл сурна. Эрүүл мэндийн байдал долоо хоногийн турш сайн байна. Гэхдээ долоо хоногийн эхээр цусны даралтаа тогтвортой байлгахыг хичээгээрэй.

ХИЛЭНЦЭТ

Энэ долоо хоногт шаардлагагүй зөрчил, маргааныг таслан зогсооно. Од эрхэсийн нөлөөгөөр ашиг, орлого арвин байх болно. Таны сэтгэлзүйн байдал тогтвортой байх хэдий ч аливаад хэт дүн шинжилгээ хийх хэрэггүй. Харин одоо байгаа боломждоо анхаарлаа хандуулах хэрэгтэй. Долоо хоногийн эхээр ажлын талбартаа та бүрэн зохицох боловч сүүл хэсэгт цагийн хувиараа зохицуулахад хүндрэл үүснэ. Сангийн орлого өсч, санхүүгийн байдал сайжирна. Барилгын салбарт ажилладаг хүмүүст энэ долоо хоног ашигтай. Хайр дурлалын тухайд хос тань таныг хайрлаж, хүндлэх мэдрэмж давамгайлна. Долоо хоногийн сүүлээр гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөөх хэрэгтэй. Лхагва гаригаас эхлэн таны эрүүл мэндийн байдал сайжирна.

НУМ

Ангараг гариг таны ордод байрлах учраас ажил мэргэжил болон хайр дурлалыг өдөөнө. Энэ долоо хоногт адал явдалтай, бүтээлч бизнесийн санаа таны анхаарлыг татна. Шинэ ажил эхлэхдээ өндөр эрсдэлүүдийг тооцож, анхааралтай байх хэрэгтэй. Хостойгоо үл ойлголцох бололтой. Энэ долоо хоногт та удаан хугацааны ажил даалгавраас шалтгаалан завгүй байх бол сүүл хэсэгт нийгмийн харилцаанд илүү цаг зарцуулна. Долоо хоногийн сүүлээр тантай зохицож, дасч ажиллахад хүндрэлтэй мэт санагдана. Лхагва гаригаас таны санхүүгийн болон хувийн эзэмшлийн байдал идэвхжинэ. Орлого, зарлагынхаа тэнцвэрийг хадгалахад анхаараарай. Гэр бүлд өр зээл, худалдаа наймааны асуудал үүсэх бололтой. Санхүүгийн шинэ стратеги боловсруулбал үр дүнтэй.

МАТАР

Ангараг гариг таны ордыг дайран өнгөрч буй учраас гэр бүл, хувийн асуудал анхаарлын төвд орно. Та энэ асуудалд илүүтэй цухалдах боловч долоо хоногийн сүүлээр бүх зүйлийн учир олдоно. Гэр, эсвэл албан газраа нүүлгэх шаардлага тулгарч болзошгүй. Гэр бүлийн эмэгтэй гишүүнд илүү хүндрэлтэй зүйл тулгарч магадгүй. Энэ долоо хоног дуусахад таны зан байдал, харах өнцөг зэрэг олон зүйл сайжирна. Олон гариг таны ордонд орж ирэх учраас эмх замбараагүй, эргэлзээтэй зүйлс олон тохионо. Санхүүгийн шинэ шинжүүлэг хийхдээ анхааралтай байх хэрэгтэй. Энэ долоо хоногт биеийн эрүүл мэнд таны санааг зовоож, тухгүй байдалд хүргэнэ.

ХУМХ

Энэ долоо хоног таны амьдрах эрч хүчийг нэмэгдүүлнэ. Хуучирсан мэдээллээ шинэчилж, шинэ мэдээлэл танд баяр хөөр авчирна. Долоо хоногийн эхээр наймаа хийхэд таатай. Эрүүл мэндийн салбарт ажилладаг хүмүүс хүндрэл, бэрхшээлтэй тулгарна. Гэр бүлдээ зарцуулах цаг хомс байх нь хүндрэлтэй санагдана. Энэ долоо хоногт бизнес эрхлэгчид ямар нэгэн том сонголт хийх хэрэггүй. Эд хөрөнгийг өөртөө дуудахын тулд энэ долоо хоногт сайн үйлсэд хөрөнгө оруулаарай. Шинэ ажилтанд өөрийн нөөц бололцоогоо харуулах боломж долоо хоногийн дунд үед тохионо. Хайр дурлалын харилцаанд бүх зүйл төлөвлөгөөний дагуу явагдах боловч хосын тань зан чанараас шалтгаалан бага зэргийн өөрчлөлт орж болно. Гэдэсний өвчнөөс сэргийлж чадвал эрүүл мэндэд асуудал үүсэхгүй.

ЗАГАС

Энэ долоо хоног таны хувьд өсч, дэвжих үе. Та өөрчлөлтөд хурдан дасан зохицох бөгөөд санаа зовох хэрэггүй. Долоо хоногийн эхээр ажилд дарагдах бол сүүл хэсгээр илүү тааламжтай нөхцөл байдал үүснэ. Ажлын арга барилаа өөрчлөөд үзэх хэрэгтэй. Гэр бүлийн асуудал санаа зовоох бололтой. Таны итгэл үнэмшлийг өөрчлөх гэж хос тань хичээх бололтой. Бага насны хүүхдүүд тань хичээл, сурлагадаа илүү анхаарал хандуулна. Өөрийн эсвэл хамаатны хүний эрүүл мэнд санаа зовоох бололтой. Гэхдээ муу зүйл тохиохгүй учир тайвшир.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж