“Спутник V” вакцины давтан тунг өнөөдрөөс хийж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2021.07.05-нд нийтлэгдсэн

COVID-19

“Спутник V” вакцины давтан тунг өнөөдрөөс хийж эхэллээ

“Спутник V” вакцины давтан тунг өнөөдрөөс хийж эхэллээ

Нийслэлд өнөөдөр (2021.07.05)-өөс 65-аас дээш насны иргэдэд “Спутник V” вакцины давтан тун хийж эхэллээ. Монгол Улс өнгөрсөн тавдугаар сард дээрх насны иргэдээ сайн дурын үндсэн дээр тус вакцинаар дархлаажуулсан билээ.

Оросын шууд хөрөнгө оруулалтын сан хоёр сарын өмнө "Вакцин тариулсан хүний мэдээлэлд хийсэн судалгаагаар "Спутник V" вакцины үр дүн 97.6 хувьтай гарлаа" гэж мэдээлснийг TASS агентлаг уламжилсан билээ.

Гурван сарын хооронд вакцины хоёр тунгаа тариулсан 3.8 сая хүний вакцинжуулалтын мэдээллийг судлахад эхний тунг тариулснаас хойш 35 хоногийн дараагаас өвчлөл бүртгэгдсэн тохиолдол ердөө 0.027 хувь байжээ. Харин вакцинжуулалтын аян эхэлснээс хойших 35 хоногийн дараа вакцин хийлгээгүй насанд хүрсэн хүмүүсийн дунд өвчлөл 1.1 хувьтай байсан аж.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж