Хөдөлмөрийн баатар, сансрын нисгэгч М.Ганзориг таалал төгсчээ | News.MN

Хөдөлмөрийн баатар, сансрын нисгэгч М.Ганзориг таалал төгсчээ

Хөдөлмөрийн баатар, сансрын нисгэгч М.Ганзориг таалал төгсчээ

Хөдөлмөрийн баатар, сансрын нисгэгч М.Ганзориг таалал төгсчээ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, сансрын нисгэгч, Шинжлэх ухааны гавьяат ажилтан М.Ганзориг таалал төгсчээ. Тэрбээр 1978-1981 оны хооронд сансрын нисгэгч Ж.Гүррагчаагийн хамтаар Зөвлөлт Холбоот Улс-Монголын хамтарсан “Союз-39” сансрын хөлгийн нислэгт бэлтгэгдэж байсан юм.

Майдаржав овогтой Ганзориг нь 1949 онд Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн. Цэцэрлэг хотын 10 жилийн сургуулийг 1968 онд, Киев хотын Политехникийн дээд сургуулийг 1975 онд дулааны нарийн хэмжүүр, автоматикийн инженер мэргэжлээр төгссөн байна. 1975-1978 он хүртэл Улаанбаатар хотын нэгдүгээр цахилгаан станцад автоматикийн инженерээр ажиллахдаа үйлдвэрлэлийн ашигтай ажиллагааг хангах үүднээс тэргүүн туршлага, шинэ бүтээл оновчтой саналууд гаргасан нь үр дүнтэй болжээ. Улмаар үйлдвэрийн инженер техникийн ажилтнуудын Хөдөлмөр бүтээлийн аварга болсон байна.

Мөн 1981 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар түүнд Сүхбаатарын одон,“БНМАУ-ын сансрын нисгэгч” цол, 2001 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 2006 онд “Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цол, 2011 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор тус тус шагнасан. 1996 онд "Шинжлэх ухааны тэргүүний ажилтан" цол тэмдгээр шагнуулжээ.

М.Ганзориг ЗХУ-аас Лениний одон, ОХУ-ын найрамдлын одон, БНАСАУ-ын Найрамдлын медаль, 2011 онд ОХУ-ын Сансрын нисгэгчдийн холбооны “Сансрыг эзэмших гавьяаны төлөө” медалиар тус тус шагнуулсан. Мөн сансар судлал, сансрын нислэг зүйд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Гагарины алтан медаль, Нислэг зүйг дэмжих олон улсын фондын гавьяат медаль, Ю.Гагарин, Г.Титов нарын нислэгийн ойн медалиудаар шагнагдсан байна.

Хөдөлмөрийн баатар, сансрын нисэгч М.Ганзориг сансрын мэдээллээр 15, 20 төрлийн геологи, археологи, ургамлын төрөл зүйл, байгалийн бүс бүслүүрийн хил заагийг тодорхойлж, түүнийг Монгол орны хөдөө аж ахуй, уул уурхай, геологи зэрэг олон салбарын судалгаанд ашиглаж ирсэн юм.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-05 130.253.28.12

ylc

Avatar

Зочин 2021-07-05 130.253.28.12

ko

Avatar

xumuusiin munguur ctandartgui,trash xiij. 2021-07-05 130.253.28.12

yxsenii chini,nusex ,tsagiin garz. cadaa.

Avatar

Зочин 2021-07-05 130.253.28.12

ene cansruin nicgegch ganzopig chini end ybaj bailees.

Avatar

Зочин 2021-07-05 192.82.90.116

Сансарын нисгэгчээ тэнгэрт үдье. Ум мани бадни хум.

Avatar

irgen 2021-07-05 66.181.187.194

gaitai kobid

Avatar

Зочин 2021-07-05 202.126.89.241

Яг өөрийнх нь нэр нь Ганхуяг. Манай дарга нар оросуудад зориулан тэдэнд хэлэхэд нь эвтэйхэн болгож нэрийг нь өөрчилсөн юм гэдэг…

Avatar

Зочин 2021-07-05 202.126.89.162

Ганаа маань сайхан амьдарсан шүү. Ум мани бадми хум

Avatar

Зочин 2021-07-05 192.82.76.95

Ум ма ни бад мэ хум

Avatar

Зочин 2021-07-05 192.82.76.247

Азтай дуурайлтай сайхан амьдарчээ. Ум маани бад ми хум

Avatar

Зочин 2021-07-05 103.229.122.92

Ум мани бадми хум

Avatar

Зочин 2021-07-05 66.181.178.199

Сансар огторгуйд мөрөө гаргасан өндөр хөгжилтэй улс орнуудтай эн зэрэгцэх Монголын бахархам түүхийн эзэд, сансрын хүндэт баатруудын маань нэг сайхан даруухан эрдэмтэй хүн байсан. Гэр бүл ойр дотныхонд нь гүн эмгэнэл илэрхийлье. Ум ма ни бад ми хум

Avatar

Зочин 2021-07-05 59.153.113.134

Ум Ма ни Бад ме хум

Avatar

Www333 2021-07-05 103.212.119.221

Ум сайн амгалан болтугай.

Avatar

Зочин 2021-07-05 103.212.119.222

Ум ма нэ бад мэ хум

Avatar

Зочин 2021-07-05 202.179.26.57

Ковид гэж гайтай юмаа

Avatar

Харамсалтай 2021-07-05 192.82.87.172

Харамсалтай

Avatar

Зочин 2021-07-05 139.5.217.119

Уг нь энэ хүн сансарт нисэх байж. Даанч сэхээтэн айлын хүүхэд гэж хасагдаад, Гүррагчаа гуай ажилчин айлын хүүхэд гээд сонгогдсон юм гэнэ лээ.

Avatar

1982 оны хүүхдийн дуунаас иш татав. 2021-07-05 202.126.88.192

Эмээл дээрээ шувуу шиг босоод Наадмын морьдоо унадаг байлаа Эрээхэн цамцаа дэрвүүлэхэн нисээд Морьдын тоосонд ирдэг байлаа Саруул талын малчин айлд Сансрын нисэгч Гүррагчаа төрсөн.

Avatar

м 2021-07-05 192.82.76.198

Ямар харамсалтай мэдээ вэ, ум мани бадмэ хум

Avatar

J.bazarragchaa. 2021-07-05 66.181.161.45

1975 ond 1-r stand orhod hariiihan har sahaltai tseverhen tsagaan tsaraitai nileen suurtai maygiin zaluu ywdag bailaa.tegeed l udalgui shalgaraad sansriin nisegchiin surguulid ywsan gene geed l bidniihee baharhal bolj baisan hun..Gun emgenel ilerhiiliie. Um ma ni bad mi hum.

Avatar

Зочин 2021-07-05 66.181.161.104

Ум Мане Бадме Хум!

Avatar

зочин 2021-07-05 192.82.72.177

Гүн эмгэнэл илэрхийлье

Avatar

Иргэн 2021-07-05 202.179.25.244

Гүн эмгэнэл илэрхийлье. Ум ма ни бад мэ хум.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж