Налайх чиглэл рүү зорчих иргэдийн анхааралд

Хуучирсан мэдээ: 2021.07.05-нд нийтлэгдсэн

Налайх чиглэл рүү зорчих иргэдийн анхааралд

Налайх чиглэл рүү зорчих иргэдийн анхааралд

Баянзүрхийн товчоо (хуучнаар)-ны уулзварын авто тээврийн хөдөлгөөний чиглэлд өнөөдөр (2021.07.05)-өөс өөрчлөлт орж байна. Тодруулбал, Улаанбаатар, эсвэл уулын замаар Налайх чиглэл рүү зорчиж байгаа тээврийн хэрэгслүүд зөвхөн шинээр баригдсан зорчих хэсгээр явах зохицуулалт хийжээ.

Учир нь дээрх уулзвар нь түр хугацаанд гэрлэн дохионы зохицуулгатай уулзварын зохион байгуулалтаар ашиглагдаж байсан аж. Харин өнөөдрөөс үндсэн зураг төслийн дагуу хоёр тусдаа зорчих хэсэг болж байгаа аж. Ингэснээр тухайн уулзвар дээр огтлолцол байхгүй болж, осол зөрчил гарахгүй болох ба гэрлэн дохионы зохицуулга, хүлээлт байхгүй болж, хөдөлгөөний эрчим нэмэгдэнэ гэж Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээллээ.

Налайх чиглэлийн засварын ажил 2019 оны дөрөвдүгээр сард эхэлж, өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 7-ны өдөр 20.9 км зам дээр суурь хучилтын ажил хийж, замын хөдөлгөөнийг нээсэн. Дөрвөн эгнээ бүхий 20.9 км замын ажлын хүрээнд туслах 3.7 км зам, 38 цэгт ус зайлуулах хоолой, 21 метр урт гүүр, мал, амьтанд зориулсан болон машин гарах тус бүр нэг нүхэн гарц хийхээр төлөвлөснөөс өнгөн хучилтын ажил үлдээд байгаа юм.

Зурагт өөрчлөлт орсон гол чиглэлийг улбар шар болон цэнхэр өнгөөр харуулав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж