"Уян зүү тасарч, угааж хэрэглэж байна" гэдэг худал мэдээлэл | News.MN

"Уян зүү тасарч, угааж хэрэглэж байна" гэдэг худал мэдээлэл

COVID-19

"Уян зүү тасарч, угааж хэрэглэж байна" гэдэг худал мэдээлэл

"Уян зүү тасарч, угааж хэрэглэж байна" гэдэг худал мэдээлэл

Covid-19-ийн нөхцөл байдал хүндэрч, эмнэлгийн ачаалал эрс нэмэгдэж, орны нөөц дуусч буй талаар эрүүл мэндийн салбарынхан анхааруулж байна. Эмнэлгийн хүрэлцээ, ачааллыг эс тооцвол эм, эмнэлгийн тоног төхөөрөмж, шаардлагатай хэрэгсэл хангалттай байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн билээ.

Нэгэн иргэн өнгөрсөн Ням гариг (2021.07.04)-т “Эмнэлгүүдэд уян зүү тасарсны улмаас угаагаад дахин хэрэглэж байгаа юм байна” хэмээн твиттерт жиргэжээ. Энэ талаар Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяраас тодруулахад:

-Олон нийтийн сүлжээнд иргэдийг талцуулах, төөрөгдүүлэх оролдлогоор худал мэдээлэл, цуурхал тарааж байгаа иргэдэд цагдаагийн байгууллага хяналт тавина. Уян зүү тасарсан гэдэг худал мэдээлэл. Зүү, тариурыг угааж дахин хэрэглэх боломжгүйг бүх хүн мэдэх байх. Энэ мэт ташаа мэдээлэл тараахын оронд халдвар, хамгааллын дэглэмээ чанд баримтлах талаар бусдыг уриалах нь зүйтэй болов уу. Эрүүл мэндийн салбарынхан цаг хугацаатай уралдаж, нойргүй ажиллаж байхад хөдөлмөрийг нь унагаах гэсэн дээрх тохиолдлыг аль болох санаатай гаргахгүй байхыг хүсч байна" гэлээ.

ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААСАН ИРГЭНД ХАРИУЦЛАГА ТООЦНО

Нийгмийн сүлжээнд худал мэдээлэл тараасан иргэнд ямар хариуцлага тооцох талаар Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад “Олон нийтийг төөрөгдүүлсэн илт худал мэдээллийг цахим сүлжээгээр түгээсэн зөрчлийн шинжтэй үйлдлийг цагдаагийн байгууллагаас холбогдох хууль, Зөрчлийн тухай хуулийн дагуу шалгана. Уян зүү дуусч, дахин хэрэглэж байна гэсэн мэдээлэлтэй холбоотойгоор Эрүүл мэндийн яамнаас холбогдох тайлбар залруулга гаргаж, Цагдаагийн байгууллагад шалгуулах хүсэлт ирүүлбэл хэрэг үүсгэнэ. Үүний дагуу Эрүүгийн хуульд заасан худал мэдээлэл тараах гэдэг зүйлээр хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулна. Уг мэдээллийг анхлан тараасан байж болзошгүй иргэнийг холбогдуулан шалгах хүрээнд хяналт, шалгалтын ажил зохин байгуулна. Мэдээлэл устсан ч зарим хүн санаатайгаар уг мэдээллийг түгээх байдал гардаг. Хэрэв санаатайгаар ташаа мэдээлэл тараасан тохиолдолд тухайн хүмүүст ч холбогдох хуулийн дагуу шалгалтын ажиллагаа явуулна" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-05 66.181.176.217

ТЭР БАЙТУГАЙ ЗГ ЭМГ ийг САНААТАЙГААР ӨВЧИН ТАРААЖ БАЙНА ГЭЖ ХҮРТЭЛ БИЧИХ ЮМ ҮҮНД АРГА ХМЖЭЭ АВААЧ ЭЭ

Avatar

Л.Лхагва 2021-07-05 64.119.26.115

ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААГЧИД БОЛ ХОРЛОН СҮЙТГЭГЧ ГЭДГИЙГ ХАТУУ ОЙЛГУУЛАХ ЦАГ НЬ БОЛЖЭЭ.

Avatar

Зочин 2021-07-05 192.82.73.113

Худал мэдээ тарааж олон түмний дархлааг унагаж байгаа этгээд бол ард түмнийг турхирч төрийн эсрэг үймээн дэгдээх гэсэн нууц яуулга. Иймд илрүүлж том арга хэмжээ авч олон нийтэд зарлаж баймаар байна.

Avatar

Чулуун 2021-07-05 66.181.161.26

Энэ худал мэдээлэл тараагчид фэйсбукт бүр замбараагаа алдаж бнаа. Арга хэмжээ аваачээ!

Avatar

ЗОЧИН 2021-07-05 192.82.89.147

МИНИЙ ЦАХИМ ХУУДАСТ ЛАВ ТИЙМ ЮМ ШЭЙРЛЭЭД ТҮГЭЭГЭЭД БАЙДАГ НАЙЗ НӨХӨД АЛГА. ЯНЗ БҮРИЙН ХЭРЭГТЭЙ ХЭРЭГГҮЙ ГРУППҮҮДЭЭ УСТГА. ӨӨРӨӨ ЮУ ХУРААНА ТҮҮНИЙГЭЭ ХҮРТНЭЭ ГЭЖ. БОЛОВСРОХ ХЭРЭГТЭЙ ХҮМҮҮС ЭЭ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж