УОК: Долдугаар сард хөл хорио тогтоохгүй | News.MN

УОК: Долдугаар сард хөл хорио тогтоохгүй

УОК: Долдугаар сард хөл хорио тогтоохгүй

УОК: Долдугаар сард хөл хорио тогтоохгүй

Халдварын тархалт нэмэгдэж буй учраас улсын баяр наадмын 100 жилийн ой болон олон нийтийг хамарсан бусад үйл ажиллагааг цуцалсан. Иргэдийн дунд энэ сард хөл хорио тогтоож, халдварыг хумих шийдвэр гаргаж магадгүй гэсэн таамаг мэдээлэл цацагдав. Бид энэ талаар Улсын онцгой комисс, Эрдэмтдийн зөвлөл, Эрүүл мэндийн яамнаас тодрууллаа.

"ХӨЛ ХОРИО ТОГТООХГҮЙ" ГЭЖ УДАА ДАРАА МЭДЭЭЛСЭН

Улсын онцгой комиссын хэвлэлийн төлөөлөгч Ц.ГАНЗОРИГ:

-Хэдийгээр халдварын тархалт нэмэгдэж байгаа ч дэлхий нийтээр баримталж буй туршлагад тулгуурлан, УОК шат дараатайгаар, шаардлагатай арга хэмжээ авч ажиллана. Эрдэмтэн, судлаачдын тооцооллоор зургадугаар сард вакцины үр дүн гарч, тархалт буурах, батлагдах халдварын тоо багасах хүлээлттэй байсан. Гэвч тохиолдлын тоо 2000 давсан. Covid-19-өөр өвдөж буй хүмүүсийн нас залуужиж байна. Энэ нь дархлаажуулалтад хамрагдаагүй бүлэгт халдварын тархалт зонхилон тархаж байгаа гэсэн үг. Тиймээс 12-17 насны хүүхдүүд дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж, хос тунгаа хийлгэснээр улсын хэмжээнд эрсдэл буурах боломжтой. Хөл хорио тогтоох эсэх асуудлаар хүмүүс улиг болтол асууж байна. Албан ёсоор хөл хорио тогтоох талаар УОК дээр яригдаагүй. Баяр наадам хойшлуулсан нь улс даяар хөл хорио тогтооно гэсэн үг биш. Цаашид халдварын тархалтыг хумих, бүх нийтээр вакцины бүрэн тунд хамрагдах ажлыг эрчимжүүлнэ.

МОНГОЛД БАТЛАГДАХ ХАЛДВАРЫН ТОО ӨНДӨР Ч НАС БАРАЛТ БАГА УЧИР
ХӨЛ ХОРИО ТОГТООХГҮЙ

Эрдэмтдийн зөвлөлөөс хөл хорио тогтоох санал дахин гаргах эсэх талаар тодрууллаа. 

-Хөл хорио тогтооход хэд хэдэн зүйлсийг харгалзан, математик тооцоолол, судалгаанд үндэслэж, санал хүсэлт боловсруулж, УОК-т хүргүүлдэг. Монгол Улс нэг сая хүнд ногдох халдварын статистикаар дэлхийд тэргүүлж байна. Ингэснээр улсын хэмжээнд хөнгөн, хүнд, нэн хүнд хүмүүсийг хэвтэн эмчлэх орны ачаалал ихэсч, зөвхөн зайлшгүй шаардлагатай маш хүнд хүмүүсийг л эмнэлэг хүлээж авах боломжтой болж байгаа юм. Мөн лабораторийн ачаалал эрс нэмэгдсэн. Халдвар батлагдах тохиолдол өндөр байгаа ч нас баралтаар хамгийн бага орны тоонд багтсан хэвээр байна. Энэ нь вакцины үр дүн халдвараар өвчилсөн ч хүндрэх эрсдэлийг бууруулж байгаа гэж ойлгож болно. Судлаачид халдварын тархалт, нөхцөл байдалтай холбогдуулан шаардлагатай судалгааны ажлууд хийж, үр дүнгээ УОК-т тухай бүрд нь танилцуулж байна. Хөл хорио тогтоох асуудал одоогоор яригдаагүй. Вакцины үр дүнгээс хамаарч хөл хорио тогтоох эсэх асуудлыг хойшлуулсан.

Долдугаар сарын 4-ний байдлаар улсын хэмжээнд 125260 хүн халдвараар өвчилж, 610 хүн нас бараад байна.

Засгийн газраас Covid-19-ийн тохиолдол буурахгүй байгаа учраас улс даяар өндөржүүлсэн бэлэн байдлын “Улбар шар” түвшинг наймдугаар сарын 31-нийг хүртэл сунгасан. Гэхдээ энэхүү түвшинд багтаж буй 18 чиглэл салбарын зарим үйл ажиллагааг “Хариуцлагын гэрээ”-нд тулгуурлаж нээж буй юм. Иргэд олон нийтийг хамарсан арга хэмжээг цуцалж аж ахуйн нэгжүүдийг ч нээхгүй байгаа учраас Засгийн газар хөл хорио тогтооно гэсэн таамаг дэвшүүлж байсан. Гэвч хөл хорио тогтооно гэсэн мэдээллийг албаныхан үгүйсгэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-05 103.57.95.111

Нас баралт бага ч гэх шиг

Avatar

irgen 2021-07-05 150.129.143.80

ylig boltol asyyj bna ch geh shig…

Avatar

Зочин 2021-07-05 64.119.16.10

Аймгууд хилээ хаасан байна. Яах юм бэ? Бас виз авах ёстой пу?

Avatar

Зочин 2021-07-05 192.82.72.61

ИРГЭДЭЭ АГААР САЛХИНД ГАРЧ ХӨДӨӨ ОРОН НУТАГТ АЯЛЖ АМРАХ БОЛОМЖООР ХАНГААЧ ЭЭ ЗАСГЫН ГАЗАР АА !

Avatar

Зочин 2021-07-05 43.228.130.63

8 sard hatuu hol horin

Avatar

хүннү 2021-07-05 202.55.188.44

Аймгуудын ОК хөл хорио тогтоогоод оруулахгүй байна. Гэр орондоо очмоор байна. Би ойлгохдоо УОК шийдврийг АОК, СОК дагна гэж ойлгоод байсан юм. Гэтэл УОК-н шийдвэр зөвхөн Улаанбаатарт л үйлчилдэг юм байна. Одоо улсын хэмжээнд “улбар шар” түвшинд байгаа. Энэ түвшинд хот хоорондын хөдөлгөөнийг хаагаагүй байна. Гэтэл зарим аймаг “ хил”-ээ хаагаад оруулахгүй байна. Үүнийг зохицуулахгүй бол одоо бөөн хэл ам болох нь.

Avatar

Бямбаа 2021-07-05 202.21.108.41

Нэгэнт наадам хийхгүй юм чинь 9 хоногийн амралтаар орон даяар хатуу хөл хорио тогтоогооч. Боломжийг бодит байдал болго. Амралтыг ашигла. Тэгээд дээрдэх хорио хэрэгтэй үгүй гэдгийг шалга. ганц боломж байна. ААН, зах ажиллана гэж зүтгэхгүй амар бус уу. Бод бас дахин бод.

Avatar

Зочин 2021-07-05 66.181.188.70

АЙМГУУД ХӨЛ ХОРИО ТОГТООГООД БАЙГАА БИЗ ДЭЭ. ӨВӨРХАНГАЙ 7 САРЫН 21 ХҮРТЭЛ ХОРИНО ГЭЭ БИЗ ДЭЭ.МЭДЭЭЛЛЭЭ НЭГ МӨР БОЛГООЧЭЭ.

Avatar

Zochin 2021-07-05 64.119.17.200

Ykhvel ykh'tsgee gej baigaa um bna l daa. Syrgiin darkhlaa togtoono gj soliorsoor baigaag khaldvariig iim boltol taraaj, ene olon khynii amiar togloson Zasgiin gazar ogtsorokh yostoi.

Avatar

иргэн 2021-07-05 202.179.27.61

Өвчинд Ам гардаггүй юм , Тэнэгүүд ээ, дандаа Иргэ дээ Хулхийдаж хуурч мэхэлсэн зүйл ярьж байдгаа болих хэрэгтэй, Наадам хойшлуулсан гээд л байсан Нууцаар бэлтгэл Үйл ажиллагаа нь явагдаад л байгаа, ковидгүй Зун, үзэгчидтэй Наадам , 400н ёая Жуулчин гэд л цөм Худлаа болсон, ЗГ Огцорох хэрэгтэй,

Avatar

Зочин 2021-07-05 64.119.25.3

Zasgiin Gazar gedeg hvvhdiin togloom boljee!

Avatar

Зочин 2021-07-05 202.9.41.40

Наадам хийнэ хийнэ гэж байгаад хийхгүй болсон. Одоо хорио тогтоохгүй гэж байгаад тогтооно. Хэлж ярьсныхаа эсрэг шийдвэрийг амархан гаргана. Хэсэг хүмүүс жагсаад л хорио тогтоо гэхэд л тогтоож л таарна. Шударга ардчилсан иргэд удахгүй Сүхбаатарын талбай дээр цугларч хорио тогтоохыг шаардах нь цаг хугацааны асуудал байхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж