УОК: Долдугаар сард хөл хорио тогтоохгүй

Хуучирсан мэдээ: 2021.07.05-нд нийтлэгдсэн

УОК: Долдугаар сард хөл хорио тогтоохгүй

УОК: Долдугаар сард хөл хорио тогтоохгүй

Халдварын тархалт нэмэгдэж буй учраас улсын баяр наадмын 100 жилийн ой болон олон нийтийг хамарсан бусад үйл ажиллагааг цуцалсан. Иргэдийн дунд энэ сард хөл хорио тогтоож, халдварыг хумих шийдвэр гаргаж магадгүй гэсэн таамаг мэдээлэл цацагдав. Бид энэ талаар Улсын онцгой комисс, Эрдэмтдийн зөвлөл, Эрүүл мэндийн яамнаас тодрууллаа.

"ХӨЛ ХОРИО ТОГТООХГҮЙ" ГЭЖ УДАА ДАРАА МЭДЭЭЛСЭН

Улсын онцгой комиссын хэвлэлийн төлөөлөгч Ц.ГАНЗОРИГ:

-Хэдийгээр халдварын тархалт нэмэгдэж байгаа ч дэлхий нийтээр баримталж буй туршлагад тулгуурлан, УОК шат дараатайгаар, шаардлагатай арга хэмжээ авч ажиллана. Эрдэмтэн, судлаачдын тооцооллоор зургадугаар сард вакцины үр дүн гарч, тархалт буурах, батлагдах халдварын тоо багасах хүлээлттэй байсан. Гэвч тохиолдлын тоо 2000 давсан. Covid-19-өөр өвдөж буй хүмүүсийн нас залуужиж байна. Энэ нь дархлаажуулалтад хамрагдаагүй бүлэгт халдварын тархалт зонхилон тархаж байгаа гэсэн үг. Тиймээс 12-17 насны хүүхдүүд дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж, хос тунгаа хийлгэснээр улсын хэмжээнд эрсдэл буурах боломжтой. Хөл хорио тогтоох эсэх асуудлаар хүмүүс улиг болтол асууж байна. Албан ёсоор хөл хорио тогтоох талаар УОК дээр яригдаагүй. Баяр наадам хойшлуулсан нь улс даяар хөл хорио тогтооно гэсэн үг биш. Цаашид халдварын тархалтыг хумих, бүх нийтээр вакцины бүрэн тунд хамрагдах ажлыг эрчимжүүлнэ.

МОНГОЛД БАТЛАГДАХ ХАЛДВАРЫН ТОО ӨНДӨР Ч НАС БАРАЛТ БАГА УЧИР
ХӨЛ ХОРИО ТОГТООХГҮЙ

Эрдэмтдийн зөвлөлөөс хөл хорио тогтоох санал дахин гаргах эсэх талаар тодрууллаа. 

-Хөл хорио тогтооход хэд хэдэн зүйлсийг харгалзан, математик тооцоолол, судалгаанд үндэслэж, санал хүсэлт боловсруулж, УОК-т хүргүүлдэг. Монгол Улс нэг сая хүнд ногдох халдварын статистикаар дэлхийд тэргүүлж байна. Ингэснээр улсын хэмжээнд хөнгөн, хүнд, нэн хүнд хүмүүсийг хэвтэн эмчлэх орны ачаалал ихэсч, зөвхөн зайлшгүй шаардлагатай маш хүнд хүмүүсийг л эмнэлэг хүлээж авах боломжтой болж байгаа юм. Мөн лабораторийн ачаалал эрс нэмэгдсэн. Халдвар батлагдах тохиолдол өндөр байгаа ч нас баралтаар хамгийн бага орны тоонд багтсан хэвээр байна. Энэ нь вакцины үр дүн халдвараар өвчилсөн ч хүндрэх эрсдэлийг бууруулж байгаа гэж ойлгож болно. Судлаачид халдварын тархалт, нөхцөл байдалтай холбогдуулан шаардлагатай судалгааны ажлууд хийж, үр дүнгээ УОК-т тухай бүрд нь танилцуулж байна. Хөл хорио тогтоох асуудал одоогоор яригдаагүй. Вакцины үр дүнгээс хамаарч хөл хорио тогтоох эсэх асуудлыг хойшлуулсан.

Долдугаар сарын 4-ний байдлаар улсын хэмжээнд 125260 хүн халдвараар өвчилж, 610 хүн нас бараад байна.

Засгийн газраас Covid-19-ийн тохиолдол буурахгүй байгаа учраас улс даяар өндөржүүлсэн бэлэн байдлын “Улбар шар” түвшинг наймдугаар сарын 31-нийг хүртэл сунгасан. Гэхдээ энэхүү түвшинд багтаж буй 18 чиглэл салбарын зарим үйл ажиллагааг “Хариуцлагын гэрээ”-нд тулгуурлаж нээж буй юм. Иргэд олон нийтийг хамарсан арга хэмжээг цуцалж аж ахуйн нэгжүүдийг ч нээхгүй байгаа учраас Засгийн газар хөл хорио тогтооно гэсэн таамаг дэвшүүлж байсан. Гэвч хөл хорио тогтооно гэсэн мэдээллийг албаныхан үгүйсгэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж