Амьд явах баталгаа өгөөч, С.Энхболд сайд аа! | News.MN

Амьд явах баталгаа өгөөч, С.Энхболд сайд аа!

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Амьд явах баталгаа өгөөч, С.Энхболд сайд аа!

Амьд явах баталгаа өгөөч, С.Энхболд сайд аа!

35 настай Covid-19-ийн халдвар авсан хүн тусламж авч чадалгүй эмнэлгийн хайс дэрлээд нас барав. Тухайн иргэний хувьд нас барахаас хоёр хоногийн өмнө эерэг гарсан бөгөөд хатгаатай гэж оношлогдож, харьяа эмнэлэгтээ хандахыг түргэн тусламжийн эмч зөвлөжээ. Гэвч харьяаллын дагуу “Энэрэл” эмнэлэг нь түүнийг хэвтүүлээгүй, дүүргийн эмнэлэг рүү явуулсан ч дүүргийн эмнэлэг нь “Энэрэл” эмнэлэг рүү нь буцааснаас цаг алдаж, эмнэлгийн хашаа дэрлэн нас барсан юм. Харин албаныхан тухайн иргэнийг “архи уудаг байсан, зоорийн давхарт амьдардаг” байсан хэмээн цоллож, Эрүүл мэндийн байгууллага нь маш хариуцлагагүй мэдэгдэл хийв.

Угтаа бол өөрсдийнхөө арьсыг хамгаалж мэдэгдэл хийхээс илүү ажилдаа хариуцлагагүй хандсан, хүний амь насыг аварч чадаагүй эмч, удирдлагадаа хариуцлага тооцоод ар гэрээс нь уучлал хүссэн мэдэгдэл хийх байлаа.

Цар тахлын ийм хүнд цаг үед нэг ч гэсэн иргэнийхээ амь насыг аврахын төлөө эмч, эмнэлгийн дарга, эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа хүн бүр хичээн ажиллах ёстой. Учир нь тэд тангараг өргөсөн хүмүүс. Мэдээж нийтээрээ хариуцлагагүй, хайнга хандаагүй ч нэг ч гэсэн монгол хүний амь өнөөдөр үнэ цэнэтэй байх ёстой юм. Үндсэн хуулиар олгогдсон АМЬД ЯВАХ эрхээ ч эдэлж чадаагүй 35-хан настай залуугийн амийг хэн төлөх вэ. Манайд хамаагүй, танайд хамаатай хэмээн хоорондоо “шидэлцсэн” эмч нар, эмнэлгийн ажилтнууд, тэдний ажилд хяналт тавьж чадаагүй Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Ж.Бямбадорж та төлөх үү?

Улсын хэмжээнд нийт халдвар авсан хүний тоо 125.260 байгаагаас 84.819 хүн эдгэрч, 614 хүн нас баржээ. Зөвхөн сүүлийн долоо хоногийн хугацаанд 13047 тохиолдол шинээр илэрч, 99 хүн нас барсан байна.

СҮҮЛИЙН ДОЛОО ХОНОГИЙН ШИНЭ ТОХИОЛДОЛ, НАС БАРАЛТ:

  • 2021.06.28-1811 тохиолдол шинээр илэрч, 15 хүн нас барав.
  • 2021.06.29-1727 тохиолдол шинээр илэрч, 15 хүн нас барав.
  • 2021.06.30-2246 тохиолдол шинээр илэрч, 15 хүн нас барав.
  • 2021.07.01-2486 тохиолдол шинээр илэрч, 15 хүн нас барав.
  • 2021.07.02-2376 тохиолдол шинээр илэрч, 14 хүн нас барав.
  • 2021.07.03- 2401 тохиолдол шинээр илэрч, 17 хүн нас барав.
  • 2021.07.04-2520 тохиолдол шинээр илэрч, 8 хүн нас барав.

Зөвхөн сүүлийн долоо хоногт 100 хүн covid-19-ийн халдвараар нас барсан гэдэг маш харамсалтай тоо. Нийт хүн амынхаа дийлэнх хувийг вакцинд хамруулсан ч халдварын тоо буурахгүй байгаа энэ үед “манайд бүртгэлгүй” гээд хөөгөөд явуулахаас илүү анхан шатны тусламж үзүүлсэн бол 35-хан настай залуу өнөөдөр амьд байх ч байсан юм билүү гэж халагламаар. Иргэд нь ухамсартайгаар халдвар хамгааллын дэглэмээ сахиж, эмч, эмнэлгийн ажилтнууд нь хүнлэг байж, нэг ч гэсэн иргэний амь нас аврахын төлөө төр, хувийн хэвшил гэлгүй хандах цаг болжээ. Үнэхээр улсын эмнэлэг нь ачааллаа дийлэхгүй, орны хүрэлцээгүй бол хувийн хэвшлийн эмнэлгүүддээ дайчлах, шинээр орны тоо нэмэх, шаардлагатай бол эмч мэргэжилтэй бүх хүнийг дайчлах гээд дэлхийн олон улс орны хэрэгжүүлж буй туршлагуудаас хуваалцаж, яаралтай арга хэмжээ авах цаг болжээ, Эрүүл мэндийн сайд аа!

Үндэсний статистикийн хорооны 2020 оны жагсаалтад улсын эрүүл мэндийн байгууллага 4575 байгаагаас хувийн эрүүл мэндийн байгууллага 1732 бүртгэлтэй байна.

Улс нь ачааллаа дийлэхгүй ийм хүнд цаг үед хувийн эмнэлгүүд ч нийгмийн хариуцлагын хүрээнд оролцоод, чадах хэмжээндээ ажиллах, төр нь цар тахалтай тэмцэхэд гар бие оролцож байгаа хувийн хэвшлүүдээ дэмжээд явах боломж бий. Бүх зүйлийг төрд найдах бус хувийн эмнэлгүүдэд ч бас нийгмийн хариуцлага байх учиртай. Covid-19-ийн цар тахал дэлхийн өндөр хөгжилтэй, олон хүн амтай бүх улс орныг сөхрүүлж буй энэ цаг үед нийт нь нэгний төлөө, нэг нь нийтийн төлөө ажиллах цаг иржээ. Сэтгэл, зүтгэл байхад бид энэ хүнд цаг үеийн даван туулна. Дээрээс нь иргэн бүр хариуцлагатай байх цаг.

Дэлхий нийтээрээ сөхөрч байгаа covid-19-ийн цар тахлын өмнө иргэн, төр, вакцин гэсэн гуравхан зүйл л аврах найдвар. Иргэд нь ухамсартай, эрүүл мэндийн салбар нь шат шатандаа хариуцлагагүй хандаж байж бид энэ цар тахлын даван туулна.

Эцэст нь, хүн бүр хариуцлага бас дахин хариуцлагатай байх цаг ирсэн. Гэхдээ юу юунаас илүү эрдэнэт хүний амь хамгийн чухал. Халдвар авсан иргэнийхээ амийг юман чинээ тоогоогүй хэдхэн даргыг ажлаас нь халснаа хариуцлага гэж бодож, архичин, подвальд амьдардаг хэмээн зарлаж суугаа Ж.Бямбадорж дарга та ичих хэрэгтэй.

Орчин нөхцөл тааруу газар амьдардаг, архичин, алуурчин, гуйлгачин, баян, ядуу хэн ч байлаа Тусгаар улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхтэй улс шүү!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

35 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-05 202.9.47.2

Тэнэг эНХБОЛД тэнэг. огцрооч үгүй юм бол үхээд далдраач. Монголд мөнч их гай болжийнаа. шал тэнэг юм байж даргад дуртай. Малан дурак

Avatar

Зочин 2021-07-05 216.38.195.77

666$

Avatar

zasagluulj,gertee opuulj , ######durbuljin droj TSABUUDAj,user, xamax sanaat 2021-07-05 216.38.195.77

ataarxaj, degdeelgechix sanaatai,neg ertei xerelduulj,abgai zantai, nobsh xuraadag,shaaj jigsheedeg niitleg xuutsulduj.

Avatar

Gan 2021-07-05 203.91.115.47

Энэ сэтгүүлч эрүүл мэндийн сайд болвол ковидгүй болох юм биш үү

Avatar

Irgen 2021-07-05 192.82.83.24

Naadmiin 9 honogoo neg mur nemeed 14 honog 0 zogsolt hiideggui l yum bol ingej gaduur selguutsej bhd buurna haldvariig humina gej ulger. Namar hicheel tanhimaar oruulaya gevel zorigtoi hamgin hatuu hul horio neg udaa hiij nam darj avah heregtei. Tuunees huns ene ter geed qr codoor zorchuulaad baival bas l umnuh horionuud shig shal hudlaa ajil alsan yum bolno.

Avatar

zochin 2021-07-05 58.108.51.214

Ta uuruu l amia avch yavna shuu Anarhi ardchilal aa gej

Avatar

Зочин 2021-07-05 202.179.24.245

Таны амьд явах баталгааг Энхболд өгөхгүй та өөрөө л ам баталгаагаа гаргана. Харин яаж амьд явах талаар санамж зөвлөмж өгнө.

Avatar

Зочин 2021-07-05 124.158.66.126

цэцэн гарууд байнаа.

Avatar

Зочин 2021-07-05 202.179.25.22

ulsiin hemjeend ontzgoi baidal togtooh tuvshind hyrch baih shig bn daa

Avatar

Зочин 2021-07-05 202.179.25.22

ene olon hul horio stress zeregee boliod mongoldoo taarsan arga zamaar kovidtoi temtzie. urgun delger nutag devsgeree ashiglaj agaar salhind gartzgaaya. airag tzagaand garch gedsee tzailgah heregtei. tarvagan tahlaa s mongolchuud zailan nuudeg baij. evropchuud tahlaar heden zuun sayaar uhdeg baisan. shaltgaan n suurin nuudel hoeriin yalgaa

Avatar

Зочин 2021-07-05 103.212.119.45

Энхболд сайд амьд байх баталгаа өгдөг хүн биш. Чи өөртөө эзэн бай. Ажил хий

Avatar

ХУУЛЬЧ 2021-07-05 192.82.64.190

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИАР / 16,1-ыг үз / ТӨР, ЗАСАГ ӨӨРИЙН ИРГЭНИЙ АМЬД ЯВАХ ЭРХИЙГ ШҮҮХИЙН ТОТООЛГҮЙГЭЭР ХҮНИЙ АМИЙГ ХОРООЖ БОЛОГҮЙГ ЗААСАН БОЛОХООС ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭЛГҮЙГЭЭС АМЬ НАС АЛДАХЫГ ЗААГААГҮЙ Л ДЭЭ ,,,,,,, ,ТЭГЭЭД Ч ЭНЭ ХУУЛЬД /17, 2-ыг үз / ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЛАХ ИРГЭН ХҮНИЙ ЖУРАМТ ҮҮРЭГ ГЭЖ ЗААСНЫГ МАРТАЖ УЛС ТӨРЖИЖ ХЭРЭГҮЙ ,,,,ХАРИН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГА НАС БАРАГЧИД ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭЭГҮЙ ХҮМҮҮСИЙГ ШОРОНДСОН ЁСТОЙ ШҮҮ ,,,,,,

Avatar

иргэн 2021-07-05 202.21.109.45

Энхболд …Бямбадорж нарыг нь цалинг нь хасаач ээ….. ХАЛСАН Ч болно шүү дээ…. Түрүүнд ТӨРӨХөөс эмэгтэйг машинд шаахайтай суулгаж халагдаж байсан бол одоо хүн НАС БАРСАН байна шүү дээ…. УМ ХУМ….МААНЬ бад ми хум….

Avatar

Зочин 2021-07-05 202.9.46.173

Коронад үхвэл таарсан үхэрнүүд Заяа муутай дэлхйин хамгийн мулгуу хүмүүс жижиг үндэстэн юм даа

Avatar

Зочин 2021-07-05 66.181.166.97

Их муухай тайлбар хийж байнэлээ…..Эмнэлгийнхэн гудамжны гөлөг шиг хандсан …..

Avatar

Зочин 2021-07-05 43.228.130.63

Enkhboldiigoo zailuulah gd l har pr n ehelsn uu odoo!! zailval ZG zailah heregtei

Avatar

Zochin 2021-07-05 64.119.17.200

Naad mal chin yu ch khiij chadakhgyi ee. Ter Erunkhii said, erunkhiilugchuus l shaard. Chadakhgyi bol zailtsgaaval taarna. Tom tom um khutsaj bgd turiin deer gartsgaasan. Odoo chadakhgyi bol zailtsgaakh kheregtei sh dee.

Avatar

Зочин 2021-07-05 202.179.26.57

Амьд явах баталгааг хүн та өөрөө гарга, гадуур бүү хэс, хамгаалалтын дэглэм сайн барь

Avatar

Зочин 2021-07-05 66.181.161.96

Амьд явах баталгааг өөрсдөө л өөртөө гарга

Avatar

Byten 1.6 3/8- korona gej opoj boxirduulj galzuurlaa, CEJGIIN xulgaich, tyi. 2021-07-05 130.253.29.12

ylc

Avatar

talx amryy tsebryy ycerch bn. batalgaataar. daraa ni worker 2021-07-05 130.253.29.12

damjuul MASHINAA OPOLDUULGYI baix.ereg cyllaj, zuulun coizdoj,oopuun.

OPON NUTAG URDUUR :
SHEES XOPSOX,GONOREI, +TASDAJ, OPERATSDAJ,VAKTSIN TARIULAXGYI BX.

TUMUR ZAM TABIX SANAATAI,
================================================================
guilagchin oirtuulaxgyi,OPUULAXGYI BAIX, vaktsinaar yctgaj bn.

( # – $)
damjuul: oiptuulaxgui BAIX. – tsarai,. + gozgoroor

Avatar

Зочин 2021-07-05 130.253.29.12

galzuuchuud attakalj

Avatar

Зочин 2021-07-05 64.119.26.115

Хүнийг мөнх наслах баталгааг хаана ямар улс гаргаж хэрэгжүүлсэн вэ.

Avatar

Зочин 2021-07-05 192.82.68.240

Энэ хүний амийг ЗГ-аас нэхэх хэрэгтэй ЗГ-ын явуулж буй бодлого буруу байна шүү дээ Вакцинд УБ-чуудын 100-80 хувь нь хамрагдаад байхад өвчлөл буурахгүй байна. Өвчил, эмчилнэ, үхэг гэсэн бодлого барихгүй өвчлүүлэхгүй, өвчилсөнг эмчилнэ, өвчлүүлэхгүйн төлөө бодлого барих хэрэгтэй тэгэж чадахгүй бол ЗГ бууж өгөөд уучлаарай гээд явах хэрэгтэй

Avatar

zochin 2021-07-05 64.119.18.234

Zassssss, uhamsargui ard tumnees oorsdoos ni hamaaraad bhad. Zasag ta nariin ovchnoos 100% hamgaalah yostoinmuu, oorsdoo ul tooj duraaraa durgij dund chumguuruu jirgej ovchniig taraachaad, tuschaad odoo bugdiig zasag uruu teneg hereg. Oorsdoo ehleed hariutsagatai uhamsartai bh heregtei shde, erguum be.

Avatar

Тайж 2021-07-05 66.181.187.54

Нийгэм ямар байхаас иргэдийн амьдрал толь шиг харагдана!Магадгүй энэ залуу олигтойхон хамт олонтой хангалттай цалин пүнлүүтэй ажил төрөлтэй байсан бол архи уухуу,инээд гудамжинд харж хандах хүнгүй эх оронгүй юм шиг орчлонгоос одох уу?Үнэхээр амин хувиа бодсон хүйтэн дотортой хүмүүс төрд шургалж энэ улс орныг мөхөөж сөнөөж дуусах нь дээ!Даана ч харамсалтай!

Avatar

Зочин 2021-07-05 192.82.84.86

Огцор.огцор Оюун Эрдэнэ манга бацаан огцор. Эмнэлэгээс таавчиктай гаргасныхаа төлөө ЭМ сайд огцорч байсан Энэ засаг огцрох болзлоо хангалаа Наадам цуцлагдах болсоныг иргэд мэдээд жагссан ч гэх шиг

Avatar

Amar 2021-07-05 124.158.64.228

Хөөе.Сайдаас биш өөрсдөөсөө хариуцлага нэх.Тэмээ гэхээр ямаа гэх.Мангар юм уу?

Avatar

Зочин 2021-07-05 192.82.84.86

Тэнэг минь чи ямар нэг өвчин тусвал чимээгүйхэн алд ороорой за чамд эмнэлэгийн тусламж ч хэрэггүй юм байна.

Avatar

Баатар 2021-07-05 150.129.143.161

Оюун- Эрдэнийн Засгийн газар огцрох болжээ

Avatar

зочин 2021-07-05 66.181.161.24

Бусдаас баталгаа нэхэж байхын оронд өөрсдөөсөө хариуцлага нэхэж сурмаар бна сэтгүүлч ээ

Avatar

оюутан 2021-07-05 59.153.112.95

Бямбадоржийг сайд болго, наадуулаас чинь хамаагүй дээр шүү.

Avatar

Зочин 2021-07-05 202.9.41.40

Элбэгдоржийн сайт өөдтэй юм бичихгүй дандаа яс хаясан хагаралдуулсан, гүтгэсэн, өлсгөлөн жагсаал цуглаанд бусдыг уриалсан юм л бичдэг. Ард түмэн хэрэгтэй үнэн зөв мэдээлэл бичдэггүй

Avatar

Зочин 2021-07-05 202.9.41.40

Нэг хүнээс болж бусдын ажлыг харлуулж болохгйү. Бас сөрөг хүчнийхэн далимдуулж болохгүй. өвчнөөр улс төр хийж сөрөг талынхныхаа ажлыг харлуулах нь ёс зүйгүй улс төр юмаа.

Avatar

Зочин 2021-07-05 192.82.73.113

Битгий донгос Энхболдоос эрх нэхэхээс өмнө ВАКЦИНАА хийлгэ гэж уриалаач тэнэг сэтгүүлчид дандаа дээшээ улих юм олонд хэрэгтэй юм хэлэхгүй шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж