Монголд цар тахлын улмаас эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больж, халдвар авсан иргэд гэр гэртээ өөрсдийгөө тусгаарлан эдгээж буй. Харин Сейшелийн жижиг арлуудад хоногт бүртгэгдэх шинэ тохиолдлын тоо 100 давж эхэлсэн байна. Чилид өнгөрсөн долоо хоногт хөл хорио цуцлагдсан ч хоногт илрэх шинэ тохиолдлын тоо хэдэн мянгаас буухгүй хэвээрээ байгаа ажээ.
Дээр дурдсан улсууд хүн амынхаа 50 гаруй хувийг вакцинжуулсан, дархлаажуулалтаараа дэлхийд дээгүүрт бичигдэж буй. Гэхдээ тэдэнд нэг нийтлэг зүйл байгаа нь хүн амын дархлаажуулалтад хятад вакцин ашигласан явдал.
Сүүлийн үед хятад вакцины үр дүнгийн талаар хүмүүст эргэлзээ төрж эхлээд байгаа билээ. Хэрвээ үнэхээр хятад вакцин үүргээ гүйцэтгэж чадахгүй байна гэвэл энэ бол маш том асуудал. Цаашлаад олон улсад вакцины тусламж үзүүлсэн Бээжингийн нэр хүнд, итгэлцэл яригдах том асуудал юм.
Барууны орнууд үйлдвэрлэсэн вакцинаа хүн амынхаа тооноос хэд дахин олноор нөөцөлж байхад Хятад бүтээсэн вакцинаасаа бусад улсад үнэгүй хандивласан. Тухайлбал, өнгөрсөн сарын байдлаар Бээжин нийт 350 сая тун вакцин 80 гаруй оронд хандивлажээ. Том ардчилсан орнууд болон Хятадын хооронд үл ойлголцол хурцдаж буй энэ үед дээрх явдал барууныхныг таагүй харагдуулах нэг том хүчин зүйл болсон юм. "Sinopharm", "Sinovac" хоёр фирмийн вакцины чанарт эргэлзээ төрж эхэлсэн нь Бээжингийн дээрх “бяцхан” ялалтад сөргөөр нөлөөлж эхлэв.
Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Ван Венбин энэ талаар “Вакцины чанарын талаарх шүүмжлэлүүд нь арга ядсан гүтгэлэг, үндэслэлгүй худал зүйл” гэсэн байр суурь илэрхийлжээ.
Мэргэжилтнүүдийн тайлбарлаж буйгаар, хятад вакцин бусад вакцинтай харьцуулахад үр дүн багатай байгаа нь үнэн ч бүтэлгүйтэл бол биш гэнэ. Учир нь ямар ч вакцин цар тахлаас 100 хувь сэргийлж чадахгүй бөгөөд тодорхой хэмжээнд вакцин сайн үйлчлээгүй тохиолдлууд бүртгэгдэх нь цаг хугацааны асуудал байдаг аж.
Тэдний үзэж байгаагаар, вакцины жинхэнэ зорилго бол халдварыг тэглэх биш, өвчин хүндрэх, нас барахаас сэргийлэхэд оршдог байна.
ВАКЦИН ТАРИУЛСАН ХҮМҮҮС ЯАГААД ХАЛДВАР АВЧ БАЙНА ВЭ?
ДЭМБ Хятадын "Sinopharm", "Sinovac" хоёр фирмийн вакцинуудыг яаралтай тусламжийн журмаар хэрэглэхийг зөвшөөрсөн билээ. Тодруулбал, тус хоёр вакцин уламжлалт шалгарсан аргаар буюу идэвхгүйжүүлсэн вирусийг биед нэвтрүүлж, дархлааны тогтолцоонд таниулах замаар ажилладаг.
Харин барууны Pfizer/biontech, Moderna компаниудын бүтээсэн вакцинууд өмнө нь хэрэглэгдэж байгаагүй мРНХ гэх цоо шинэ технологи ашиглан бүтээгдсэн юм. Тухайлбал, эдгээр вакцинууд вирусийн мРНХ мэдээллийг биед нэвтрүүлж, биеийн эсүүдээр өөрсдөөр нь цар тахлын вирусийн уураг бүтээлгэж, түүнийг нь дархлааны тогтолцоонд таниулдаг.
Клиникийн туршилтын явцад хятад вакцинууд барууныхыг бодвол цар тахлын эсрэг илэрхий бага үр дүн харуулсан билээ. Тухайлбал, Бразилд хийсэн клиник туршилтын үр дүнд "Sinovac" фирмийн вакцин цар тахлын шинж тэмдэг бүхий халдвараас 50 хувь, өвчин хүндрэхээс 100 хувь хамгаалж байгааг тогтоосон байдаг. Харин "Sinopharm" фирмийн бүтээсэн вакцин халдварын шинж тэмдэг болон хүндрэл аль алинаас нь тус бүр 75 хувь сэргийлж байлаа.
"Pfizer/biontech", "Moderna" фирмүүдийн вакцинууд шинж тэмдэг бүхий цар тахлын халдвараас хоёул 90-ээс дээш хувь сэргийлж байсныг тогтоосон юм. Мөн АНУ-ын "Johnson& Johnson" фирмийн бүтээсэн вакцин халдвараас 66 хувь, хүндрэлээс 85 хувь, нас барахаас 100 хувь сэргийлж буйг олон улсын судалгаа харуулсан байна. Гэхдээ дээрх үр дүнгүүдийг өөр өөр цаг үе, газруудад ялгаатай хувилбаруудын эсрэг туршиж байсан учир тогтмол биш байх нь ойлгомжтой хэрэг.
Мэргэжилтнүүдийн тайлбарлаж буйгаар, хүн амынхаа олонхыг халдвараас хамгаалах чадвар сул хятад вакцинаар дархлаажуулсан орнуудад шинэ халдварын тоо эрчимтэй нэмэгдэх нь ердөө цаг хугацааны асуудал байж. Хонгконгийн их сургуулийн вирус судлаач, молекул судлалын профессор Жин Дон Ян “Хэрвээ цар тахлын өвчлөл хүндрэх, нас барах тохиолдлыг бууруулъя гэвэл "Sinopharm", "Sinovac" фирмүүдийн вакцинууд тусалж чадна” хэмээжээ.
Мөн их сургуулийн мэргэжил нэгт халдварт өвчин судлаач, профессор Бен Коулинг хятад вакцинуудыг өвчин хүндрэх, нас барахаас сэргийлэх өндөр үр дүнтэйг онцолж, “Хятад вакцинаар хүн амынхаа олонхыг дархлаажуулсан орнуудад халдвар нэмэгдэж байгаа нь үнэн ч вакцин үүргээ хангалттай биелүүлж, өвчин хүндрэх, нас барахаас хангалттай сэргийлж байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.
МОНГОЛ, СЕЙШЕЛИЙН АРЛУУД, ЧИЛИД БАЙДАЛ ХЭР БАЙНА?
Чили улс нийт хүн амынхаа 55 орчим хувийг бүрэн дархлаажуулжээ. Тэдний 80 орчим хувь нь "Sinovac" фирмийн вакцин тариулсан байна. Чилид хоног тутамд мянга мянган шинэ тохиолдол бүртгэгдэж буй юм. Гэхдээ тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, зургадугаар сарын 17-23-ны хооронд эрчимт эмчилгээ шаардлагатай болсон өвчтөнүүдийн 73 хувь нь бүрэн дархлаажиж амжаагүй хүмүүс байжээ.
Харин Сейшелийн арлуудад 60-аас дээш насныхнаа "Astrazeneca" фирмийн вакцинаар, 60 хүртэлх насны хүмүүсээ "Sinopharm" фирмийн вакцинаар дархлаажуулжээ. Эмнэлэгт хэвтэж буй хүмүүсээс өвчин нь хүндрэх тохиолдлуудын ихэнх нь бүрэн дархлаажиж амжаагүй хүмүүсийн дунд бүртгэгдэж байгаа аж.
Монголд нийт хүн амын 53 хувь нь дархлаажсан, тэдний 80 орчим хувь нь "Sinopharm" фирмийн вакцин тариулжээ. Монголын Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Л.Энхсайханы мэдээлж байгаагаар Монголд шинээр бүртгэгдэж буй таван халдварын тохиолдол бүрийн нэг нь бүрэн дархлаажсан, нас барагсдын 96 хувь нь вакцин тариулаагүй, эсвэл хоёр дахь тунгаа тариулж амжаагүй хүмүүс аж.
Тэрбээр "Sinopharm" фирмийн вакцин зохих үр дүнгээ хангалттай үзүүлж байгааг онцлоод, “Бид энэ вакцин муу, тэр вакцин сайн гэж ялгах шаардлагагүй. Бүх вакцин ялгаагүй өвчин хүндрэхээс сэргийлэх үндсэн зорилготой” хэмээн ярьжээ.
БҮРЭН ДАРХЛААЖСАН ХҮМҮҮС ЯАГААД НАС БАРЖ БАЙНА ВЭ?
"Sinovac", "Sinopharm" фирмийн вакцинаар бүрэн дархлаажсан хүмүүс ч нас барах тохиолдол цөөнгүй байна. Чухамдаа аль ч вакцинаар бүрэн дархлаажсан бай нас барах эрсдэл ор мөргүй арилахгүй аж.
Жишээлбэл, Индонезид хоёрдугаар сараас хойш 88 эмч нас баржээ. Тэдний 20 нь "Sinovac" фирмийн вакцинаар бүрэн дархлаажсан байсан аж. Харин халдвар авсан эмч нарын тоо тав, зургадугаар сард л гэхэд 1600 давжээ. Гэхдээ мэргэжилтнүүдийн дүгнэж байгаагаар, тэдгээр эмч нарын халдвар авсан, нас барсан нь вакцинаас хамааралгүй, харин олон цагаар ачаалалтай ажиллаж, бага амарсантай холбоотой аж.
Английн эрдэмтдийн үзэж буйгаар, вакцин тариулсан хүмүүсийн дунд халдвар нэмэгдэх, өвчин хүндрэх тохиолдол их байгаа юм байна. Энэ нь шинээр гарч ирж буй "Дельта" тэргүүтэй хувилбарууд болон хүн бүрийн харилцан адилгүй дархлааны тогтолцоотой холбоотой аж.
ХЯТАД ВАКЦИН БҮТЭЛГҮЙТСЭН ҮҮ?
"Pfizer/biontech", "Moderna" фирмүүдийн вакцинууд хятад вакциныг бодвол халдварын тохиолдлыг илүү үр дүнтэй багасгаж байна. Гэсэн хэдий ч ДЭМБ хятад вакциныг хүлээн зөвшөөрсөн нь шалтгаантай аж.
Мэргэжилтнүүдийн дүгнэснээр, хятад вакцин халдвар тархахаас хангалттай сайн сэргийлэхгүйгээс гадна шинэ хувилбаруудаас шалтгаалж үр дүн муутай байгаа юм байна. "Гэхдээ энэ нь хятад вакцин муу гэсэн үг биш" хэмээн вирус судлаач нар онцлоод, “Хятад вакцин сайн вакцин. Тэд үүргээ гүйцэтгэж байгаа ч одоогийн нөхцөл байдалд хангалттай сайн байж хараахан чадахгүй байна. Халдварыг бууруулж, сүргийн дархлаа тогтоох тал дээр барууны вакцинууд илүү өндөр үр дүнтэй байна. Тиймээс цар тахлыг бүрмөсөн даръя гэвэл хятад вакцинуудыг сайжруулах, дараагийн тунгуудыг илүү үр дүнтэй болгох шаардлага үүсээд байна” хэмээн хэлжээ.
Эх сурвалж: CNN
Зочин 2021-07-05 192.82.67.130
Дархлаажсан хүмүүс нас барах нь байтугай халдвар ч авах ёсгүй жунгао вирус тарьчихаад тэрийгээ бүрэн дархлаажсан гэж ш@@хаа ЭмЯ тэр ж****а хүүхэн болимоор бн шүү
Зочин 2021-07-05 124.158.96.2
vero cell GEJ VAKTSINIIG YAAGAAD SINOFAEM GEED BAIDAG YUM.
hujaa vaccine hortoi us 2021-07-05 103.57.92.40
hujaa vaccine -tei ulsuudad gamshig bolj bnaa..iim horiig mongold abahiig sanaachilsan hogiin noshuud hen be. nogoo hvrelsvh hvrelbaatar metiin nohoduud l baigaa ch dee.orosuud vaccine aa 5 dollaraar ab gehed delhiin ervvl mendiin baiguulaga zobshooroogui gej tenegteed hujaagiin 0.3 say tun haraad uhaanaa aldsan da.vnegui yumand nugasgui novshuud l daa..daraa hujaagaas 9 dollaraar 4 sayiig avsan daa.ingej ard tvmenee horloj haylaa daa. hogiin garuudiig tvvh martahgui bhaa..
Зочин 2021-07-05 202.126.89.242
Миний хүү вакцин тариулаагүй байхдаа халдвар авсан, би бол тариулсан байсан юм (хөгшин хүн яршиг айгаад аль эрт тариулсан бсаан), гарцаагүй хоёулаа нэг гэрт амьдарч нэг агаараар амьсгалж, яаж ийгээд эм тан хоол дөхүүлж өгөөд харьцана, би халдаагүй шүү 🙏🙏, хятад вакцины ач тус гэж бодсон шүү
chi vheegui bol busad ni hamaagui gej uu.. 2021-07-05 103.57.92.40
hogiin chinii vaktsinaas bolood zondoo hvn vhlee dee garaa..
Зочин 2021-07-05 64.119.16.10
Рекламаа өөр газар очиж хий! Өөрийгөө ямар ч олон янзаар зохиож бичдэг юм бэ?
????? 2021-07-05 193.108.39.82
Чили 18 сая өдөрт 3000, Монгол 3 сая, бүх юм хаалттай, хөдөлгөөн хориотой өдөрт 2000 ?????????????????
Ариука 2021-07-05 103.57.93.157
Дээрхи вакцины талаархи мэдээлэл байршуулсан хүн ямар цэгцгүй ойлгомжгүй зүйл бичдэг юм.2.ын хооронд ийм зүйл бичихээ болио.
ИРГЭН 2021-07-05 66.181.190.119
irged minee vaccine tariullaa geed haldvar avhgui gesen ug bish shuu deee .vaccine hunderhees hamgaaldag ym shuu dee buruu oilgood teneed yvtsgaagaad bh ym.deglemee bariaacheeee.naadmaar tenegteed ail amitnaar heseed virus taraagaad esvel avaad baivaa irged mini ger gertee naadamlaarai.saihan naadaari.
Зочин 2021-07-05 122.201.31.71
Hujaa vaktsin bol handiviin vaktsin baijee.
Хэрвээ... 2021-07-05 192.82.92.65
Хэрвээ… Хэрвээсээд байх юм байхгүй. АН өдийд төр засгийн эрхэнд байсан бол ковид цар тахал утгаа алдаж, хяналтаас гарах байлаа. Ямар азаар МАН төр барьж байсан үе тарсын. Монгол түмний заяа их юм даа
ЗОЧИН 2021-07-05 103.57.95.176
мал
Зочин 2021-07-05 103.57.93.157
Юун арчаагүй зүйрлэл вэ.2.нам биенээсээ ялгараад байх зүйлгүй.Аль аль нь төр бариад ард түмнээ бодсон шийдвэр үгүй байх шүү.
Манлай 2021-07-05 103.57.95.81
х****а ардын намын уяаны нөлөг
Зочин 2021-07-05 124.158.68.116
AN barij baisan bol AAN uudee ingej elgeer ni hevtuulehgui, darhanii zam barigdchihsan, ulaanbaatariin uulzvaruudiig shinechilchihsen tugjrelgui baih bailaa
иргэн 2021-07-05 202.179.27.61
МАН , ХКН 100н жилийн ойгоороо тохиолдуулж Монголчуудад дээр Туршилт хийжчихжээ,
https://www.nytimes.com/2021/06/22/business/economy/china-vaccines-covid-outbreak.html 2021-07-05 98.206.8.144
Хэдийгээр хэргүүд нэмэгдсэн ч Сейшелийн арлууд болон Монгол улсын албан тушаалтнууд Sinopharm-ийг хамгаалж, өвчний хүнд хэлбэрээс урьдчилан сэргийлэхэд үр дүнтэй гэж мэдэгджээ.
ZOCHIN 2021-07-05 103.111.68.3
YMAR CH BAISAN HUNDREL UHLEES HOLDUULJ BAINA.
ZOCHIN 2021-07-05 103.111.68.3
Nas barsan humuusiin 96 huvi ni vaktsin hiilgeegui baisan ni haramsaltai.
Зочин 2021-07-05 202.126.88.182
geleed yughev.Jire.sen ehchuud nas barj baina. Tor zasag anhaarlaa handuulna uu. Uushig orluulagch apparat bur hunii ami avarna
Зочин 2021-07-05 66.181.161.96
Вакцин дархлаа тогтоодоггүй, дархлаа тогтоох ажиллагааг өдөөдөг. Дархлаа сайн муу тогтох нь тухайн хүний биеийн онцлог. Ялгаж салгаж ойлгох хэрэгтэй.
Зочин 2021-07-05 202.21.107.90
Хятад вакцин сайн юм байна л даа. Бүгдээрээ өвдөж сүргийн дархлаа сууна гэнэ үү.
Тосоор гоожоо 2021-07-05 66.181.161.29
Ээ хүүрээ. Манай МАН 100 жилийн ойгоороо ард түмнээ Хятадад үнэгүй вакцинаар худалджээ
Зочин 2021-07-05 108.51.179.136
х***а хор гуйж авдаг тэнэгүүд бүгдээрээ үхэж далд ороосой
Jj 2021-07-05 174.251.66.8
Arhi dars ih heregleheer darhlaag hoochij bn gesen
Зочин 2021-07-05 66.181.165.44
95% bolon 70% iin hoorond mash ih yalgaa baigaa shuu. jishee ni manaih 70 huviin ur duntei vaccine tariad hezee ch zoriltot niit hun amiihaa 70 huviig vaccinjuulj chadahgui. uchir ni dunguj tursun nyaraigaas ehleed buh irgedee 100 huvi hamruullaa gehed ter ni dunguj 70 huvi bolno. getel 12 nasnaas doosh huuhduuded tarihiig zovshooroogui baigaa, deerees ni vaccine hiilgeh bodolgui humuus ali ch ulsad 5-10% baidag ni heviin zuil. ter humuusiin hucheer barivchlaad hiih hetsuu.
Зочин 2021-07-05 202.126.89.190
Эх сурвалж бас CNN. Энэ сэтгvvлч арай өөр бага ч гэсэн хараат бус сайтаас мэдээ оруулаасай.
Зочин 2021-07-05 103.229.120.104
3 ДАХЬ ТУН ЯРЬЖ БАЙГАА ХҮМҮҮС ШУУД БИЗНЭС ХИЙХ ГЭСЭН ХОМХОЙ СЭТГЭЛТНҮҮД ШҮҮ. БАРУУНЫ АЛЬ Ч УЛСАД ИЙМ ЗҮЙЛ ЯРИГДААГҮЙ. ТЭД БҮГД ДАРХЛАА ТОГТООД ХЭВИЙН АМЬДРАЛДАА АЛЬ ЭРТ ОРСОН.
Зочин 2021-07-05 103.229.120.104
ХЯТАД МАНАЙД ЯМАР ВАКЦИН ӨГӨВ ГЭДЭГ СОНИН, ӨӨРСДӨӨ МАСКГҮЙ БАЯР ТӨГСӨЛТӨӨ ХИЙЖ БАЙНА ЛЭ.ХАРИН МОНГОЛД ЮУ ӨГЧИВ…. ЯАГААД 2 ТУН ХИЙСЭН ХҮМҮҮС ӨВДӨӨД ҮХЭЖ ҮРЭГДЭЭД БАЙНА ВЭ. ЗАСГИЙН ГАЗАР ХАРИУЛАНА УУ.
зочин 2021-07-05 192.82.67.235
чам шиг оркууд олон байгаа болохоор хэцүү бна.
Зочин 2021-07-05 211.55.62.193
tuslamjaar ogson vaccine iig oorsnoo oruulj irsen met hudlaa reklamdaj oorsdiinhoo hariutslaggui 1 jiliin hugatsaand yu ch hiigeegui baidlaa daldlah gesen novshuudaas bolood olon mongol hun ami ersdleedee. hun shig yadaj angli hel meddeg 2 3 mergejiltenguudee darga bolgoson bol ali deer zov vaccine aa avah talaar hootsoldoh bolomj tsag bsn bsn …
Зочин 2021-07-05 139.5.219.162
МАН-ны нохойнууд ХКН-тай хамтарч ард түмнийхээ эсрэг хийсэн гэмт хэрэг ээ багахан ч гэсэн цайруулах зөөллөх гэж оролдож байгаа ухаантай….
Зочин 2021-07-05 66.181.166.36
Хятад вакцин үнэхээр муу байгаа ш дээ! Бараг тариулсан вакциныхаа сөрөг нөлөөнд зарим нь явж байна.
зочин 2021-07-05 203.91.112.133
Баахан хүнд хятад вакцин хийчихсэн болохоор муу биш гэж хэлж байгаа байх. Яг үнэндээ манайх бол хятадуудаад мөнгө авчихсан байж магадгүй. Тайлангаа тавина гээд ЕС хэлээд байсан. Хятад 21 зуунд вакцинаараа дэлхийг нэг сайн хашраах байхаа. Луу сүүлээ шарвана гэж Ванга хэлсэн гээд Хятадыг шүтээд байдаг хүмүүс лууны сүүлэнд шарвуулж л байгаа байх
хүннү 2021-07-05 202.179.24.245
Вакцин хийлгэсний ач тус алга. Хөл хориод аймгууд оруулахгүй байна.
darluultsans 2021-07-05 130.253.29.12
10/1 xyrtel xairtsagt abtaxgui gej xylgaicho menejment dor
иргзн 2021-07-05 202.179.27.61
ЭГ УОК ЭМЯ ЕС,сайд Оюунэрдэнэ Иргэд дээ хүчээр шахам Үр дүн муутай , Чанаргүй вакцин шахснаа Цайруулах гэж ахиад л Иргэдийн Тархи толгойг угааж Хариуцлагаас мултрах аргаа одооноос хийж эхэлж байна, МАН ЗГ,-аас Хариуцлага нэхэж Хятад вакцин тариулсан Иргэд дээ Төр нөхөн олговор өгөх хэрэгтэй,
Зочин 2021-07-05 130.253.29.12
18X
Зочин 2021-07-05 103.229.123.73
Вакцин голж шилээд орилолдоод хугацаа алддаг нь эхэллээ. Мал аж ахуйнуудыг яая даа!!
Tr 2021-07-05 192.82.83.89
Вакцин эсэргүүцэгчид бол сэтгэцийн асуудалтай хүмүүс. Өвчин тусаад үхэж далд орж тоо толгой нь цөөрөх болтугай!
Зочин 2021-07-05 202.126.89.190
Ямартай ч бид нар хvн. Харин та нар хvний арьс нөмөрсөн хонинууд. Дараа төрөлдөө Хойд Солонгост төрвөл таарна.
Зочин 2021-07-05 64.119.26.115
АНУ ЫН ТТГ ЫН СУРТАЛ НЭВТРҮҮЛЭГ ҮНЭРТЭЭД БАЙХ ШИГ. КОВИДЫГ УЛС ТӨР ЭДГЭЭХГҮЙ.
Зочин 2021-07-05 66.181.176.217
Хятад вакцин нэг их муугаар нөлөөлөөгүй БАЙХАА ХУВЬ ХҮМҮҮС ЭЛДЭВ ЦУУРХАЛД АВДАХ ХҮНИЙ ЭРХ ГЭЖ ОРИЛОЛДОХ ВАКЦИН ТАРИУЛАХГҮЙ ҮР ХҮҮХЭДЭЭ Ч ТАРИУЛАХГҮЙ Ч ГЭХ ШИГ ТАРИУЛСАН ХОЙНОО ДЭГ САЙН БАРИХГҮЙ ХУЯГЛУУЛСАН МЭТ ЗАДГАЙРАХ ТЭР БАЙТУГАЙ АРХИ УУХ ТАМХИАА ТАТАХ ХЭВЭЭРЭЭ СУУРЬ ӨВЧИНДӨӨ АНХААРАХГҮЙ БАЙХ ДУР МЭДЭН ЭМ ТАРИА ХЭРЭГЛЭХ ЗЭРГЭЭС Л ШАЛТГААЛЖ ЭРСДЭЛД ОРЖ БАЙНА ГЭЖ БОДОХ ЮМ 3 ДАХЬ ВАКЦИН ХЭРЭГТЭЙ БАЙХАА ЯЛАНГУЯА 30 ААС 40 НАСНЫХА МИНЬ
too medeh uu malaa.haan tegej ih tariulaagui hvn bnaa.. 2021-07-05 103.57.92.40
malaa mongold tariulaagui hvn algaa tenegteed bai mal shig yum yriaad za. mongoliin 3.3 say hvnii 2.1 say tariulaad bnaa malaa. too medeh uu.. odoo 1.2 say 0-12 nasanii hvvhedvvd l vldlee malaa.
Зочин 2021-07-05 202.126.89.123
50 хувь гэдэгт чинь л учир нь байна. Худлаа цэцэрхэлгүй эхлээд бодож байж бич. Бас зорилгоо тодорхойл. Яг яах гаэд байгаа юм.
Зочин 2021-07-05 202.55.188.82
Manai ajilaas hujaa vaktsin geed tariulaagui 2 z** 2uulaa covid shaachihsan. Tegehed tsug uuj ideed yavj bsn manius zuv zugeer bna
Иргэн 2021-07-05 202.179.25.244
Хятад вакцин хүндрэлээс хамгаалсан нь үнэн гэж бодож байна. Манай гэрийн 4 хүн нэг дор амьдардаг коронагийн шинж тэмдэг илрэнгүүт өөрсдийгөө тусгаарлаад зохих эм тан уусан. Дүү өөрийгөө түргэвчилснээр шинжилэхэд эерэг гарсан.Өндөр настай аав маань л нилээн хүндэрсэн одоо гайгүй. 3 нь хятад вакцин, ээж маань файзер хийлгэсэн байсан. Би тэднийхээр орч гарч бүүр аавыгаа агаарт гаргаж бна гээд дагуулж хүртэл явж бсан. Гэхдээ байнга бүгд масктай бсан. Аль ч бай вакцины ач тус гарсан.
Зочин 2021-07-05 192.82.64.208
Hyatadin tald ajilladag novshiin setguulch hyatad hunees mungu avchaad hudal medeelel tsatsaj baina.
Зочин 2021-07-05 203.23.49.55
CNN ээс авсан орчуулга шд
Зочин 2021-07-05 202.126.88.55
Уханьд анх халдвар гарахад Амарсанаа гэдэг вирус судлаач " Би хүмүүсээ аваад Ухань очиж тусална" гээд байсан. Одоо тэр хүн хаана байгаа вэ? Хол явах шаардлагагүй боллоо. Энд Монголчууддаа яаж тусалж байгаа юм болоо?
Зочин 2021-07-05 202.126.89.107
Одоо үзэж тарж баймаар юм. Чив чимээгүй. Нэг шалтаг хэлэх л байх л даа. Худлаа гар гээд бсан үнэн байж
зочин 2021-07-05 103.212.119.218
Вакцин хийлгэхгүй гээд орилоод байсан ш дээ манайхан
Анхаар 2021-07-05 103.80.210.4
Эрүүл мэндийн яамны бүх дарга нар хууль бусаар томилогдож ямар ч чадамжгүй яам болсон шүү
Зочин 2021-07-05 202.126.89.107
CNN сайт дээр гарсан өчигдрийн мэдээ бна. Гэрэл зургуудыг гүйцэд тавьсан бол сайн байх байлаа. Хятад вакцин авсан Чили, Сейшелийн арлууд, Индонез, Монгол зэрэг орнуудад байдал ямар байгаа болон Хятад вакцины чанарын тухай бичсэн байсан. Эх хэл дээр нь уншсан нь дээр. Орчуулга зарим алдаа бна
Зочин 2021-07-05 66.181.187.81
Ихэнхдээ алдаатай орчуулдаг юм оо манайхан. Гэхдээ манайхны хэрүүлч өдөөн хатгасан мэдээнүүдиыг бодвол тоо баримт үндэстэй уншихад урамтай
Зочин 2021-07-05 122.201.26.14
вакцины коктейль
Зочин 2021-07-05 23.106.249.37
Файзер вакцинаар дахин дархлаажуулах хэрэгтэй . Өрөөр хэлбэл 3 дахь тун мөн хоёр өөр вакцинаар хос тун хийх шаардлагатай
Зочин 2021-07-05 103.10.23.189
Барууны орнуудад 3 дахь тунг өөр вакцинаар хийхээр үр дүнтэй байсан тул 3 дахь тунг тарьж эхэлсэн гэж ярьж бсан шүү.