Маргаашаас эхлэн саун, бассейн, фитнес, амралтын газрууд нээгдэнэ | News.MN

Маргаашаас эхлэн саун, бассейн, фитнес, амралтын газрууд нээгдэнэ

Маргаашаас эхлэн саун, бассейн, фитнес, амралтын газрууд нээгдэнэ

Маргаашаас эхлэн саун, бассейн, фитнес, амралтын газрууд нээгдэнэ

Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг амралтын газар, саун, бассейн, фитнес, бялдаржуулах төв зэрэг байгууллагын 400 орчим төлөөлөлтэй өнөөдөр /2021.07.04/  хотын дарга Д.Сумъяабазар уулзжээ. Мөн дээрх аж ахуйн нэгжүүдтэй халдвар хамгааллын дэглэмээ мөрдөн үйл ажиллагаа явуулах Хариуцлагын гэрээ байгуулж, үйл ажиллагааг нь нээхээр болов. Түүнчлэн зарим шаардлагатай өөрчлөлтийг гэрээний хавсралтаар тусгасан байна.

Энэ үеэр аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл тулгамдаж байгаа асуудлынхаа талаар Хотын даргад хэлсэн. Тухайлбал, тусгай хамгаалалттай газар үйл ажиллаа явуулдаг амралт, жуулчны газрууд үйл ажиллагаа явуулаагүй байсан ч газрын төлбөр төлдөг. Үйл ажиллагаа явуулахгүй хугацаанд энэ төлбөрөөс чөлөөлөх, эсвэл бууруулах боломжтой эсэхийг асуусан юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Халдвар маш хүнд нөхцөл байдлыг бий болгож байна. Хотын удирдлагын зүгээс аль болох аж ахуйн нэгжүүдээ дэмжихэд анхаарч, хичээж ажиллаж байгаа. Энэ ч хүрээнд хариуцлагын гэрээ байгуулж байна. Хариуцлагын гэрээ бол итгэлцэл, ойлголцлын гэрээ” хэмээн ярилаа. Тэрбээр иргэн, аж ахуйн нэгжүүдийг хариуцлагатай байж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг хүссэн. Мөн гэрээнд шаардлагатай өөрчлөлтүүдийг оруулахыг холбогдох албаныханд даалгасан юм. Газрын төлбөрийн тухайд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргатай уулзаж, үүнийг шуурхай шийдвэрлэх ямар боломж, бололцоо байгааг эрэлхийлж, нааштай байдлаар шийдэхэд анхаарч, шаардлагатай бол Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар оруулж, хэлэлцүүлнэ гэдгээ илэрхийллээ. Түүнчлэн Хотын даргын хувьд аж ахуйн нэгжүүдээ бүх зүйл дээр дэмжин ажиллахаа илэрхийлж, хариуцлагын гэрээ зөвхөн хариуцлагын тухай ойлголт биш, ойлголцол, итгэлцэл юм гэдгийг дахин онцлов.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
6
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-04 192.82.72.15

Хариуцлагын гэрээ гэж юу байхавдээ бас л нэн зөвшөөрөл буюу авилгын үүсвэр. Одоо гэрээ тэдээр хийж өгнө гэдэг бизнес явах юм бна

Avatar

Зочин 2021-07-04 103.50.207.150

Хувь хүн өөрөө л өөрийгээ хамгаалах хэрэгтэй болсон. Дарга нар гарыг нь угааж, маскыг нь зүүж өгөлтэй нь биш. Амь амиа л бод.

Avatar

Зочин 2021-07-04 66.181.161.65

Залуучуудад наадам хэрэггүй шоудаж наргих амралтын газар чухал юм байна л даа тусгаар тогтнолын баяраа эсэргүүцээд байсан гарууд тэд нарт бөөн боломж болж дээ түй гэж

Avatar

Зочин 2021-07-04 103.14.36.18

Кинотеатр ажиллах уу?

Avatar

хүннү 2021-07-04 202.179.24.177

Сумьяабазарын зөв. Ер нь нялцаганаад, эргэж буцсан, тодорхойгүй шийдвэрээс энэ нь дээр. Эндээс гэрээгээ байгуулаад үыл ажилгаагаа нээж болох нь гэж олгогдож байна.Иргэн ААН-үүд хүссэн, талбайд жагссан тэд хариуцлагаа үүрнэ гэсэн. УОК-н даргаар Сумьяабазарыг болгох хэрэгтэй. Бөх ч гэсэн амьдралд “ойрхон” дуугарч байна. Жишээ нь : Хөдөө орон нутгийн замыг тодорхой шалгуур үзүүлэлтээр нээж чадахгүй баыгаа УОК-оор яах юм. Одоо энэ комиссыг татан буулгах нь зов. АОК-дур дураараа шийдвэр гаргаж байна

Avatar

Зочин 2021-07-04 202.126.88.37

Тэнэг бөх хотыг самарч дууслаа шүү. Хариуцлагын гэрээ гэчихсэн. байж хариуцлага биш гэх шиг. орон гаран ямар ч удирдах чадваргүй. Цар тахал маш аюултай байхад элдвийн юм донгосоод байх юм..энэ мангар бөхийг хурдан зайлуулахгүй бол хот тэр чигтээ вирус болохнээ.

Avatar

Зочин. 2021-07-04 202.126.90.55

ямар ч халдваргү бхад баахан хааж хаачаад одоо халдвар замбараагаа алдахаар бүгдийг нээгээд. хятад хор авчирч шахаад халдвар BOOM болгосон. эргүү сдакууд төрд гархаар улс орон мөхлийнхөө замруу эргэлт буцалтгү ордогийг үзлээ харлаа мэдэрлээ

Avatar

Зочин 2021-07-04 202.126.89.76

Чадваргүй УИХ, ЗГ, хотын дарга нь бүүр дампуу. Улс удирдана гэдэг нь бөх барилдах тухай биш үү.

Avatar

г 2021-07-04 59.153.114.30

ковид байхгүй байхад баахан хааж хаачаад ид идэхжээд эхлэхээр нь нээнэ гэдэг чинь хорлон сүйтгэх ажиллагаа юм бишүү

Avatar

Зочин 2021-07-04 202.179.24.177

Энэ хүмүүс яалгах гээд байгаа юм.?

Avatar

Зочин 2021-07-04 192.82.78.36

Амралт зугаалга, зугаа цэнгээнийг нээж байгаа бол наадамаа ч гэсэн нээх хэрэгтэй, хүн үхэж байна наадамлаж болохгүй гээд байсан, тэгвэл хүн үхээд байна наргиж зугаацаж болохгүй л баймаар юм. Юманд ижил тэгш хандвал яасан юм, орон гаран эргүү мал шиг засгийн газрын сайд дарга нар аа!

Avatar

Зочин 2021-07-04 203.91.115.50

Unuudur Dunjingarav, Ih Nayad Plaza orson… yuuun yaasan iisen haldvar hamgaallyn deglem, barag unseldeh ni holgui blee… emiin san ruu ni hed heden hun orood covidyn test asuuj bh jisheenii, oortoo avch bgaamuu oroold avch bgamu b** med… oroo covidtoi bol tgd bi ch bas tussan bhoo lol… iim bhad dahiad neene gene uu? Eruusuu oilgohoo bailaa

Avatar

Зочин 2021-07-04 202.126.90.55

одоо дасан зохицоод л амьдрана ш дээ

Avatar

Зочин 2021-07-04 203.91.115.50

Ene odoo medrel muutai humuus udirdaad bgam bhdaa? Humuus olnooroo uheed haldvaryn too nemegdeed bhad l businessuudiig neene gd bhyn… bidniig yag yaah gd bgam bol? Ui olnoor ni ustgaj ***h gd bgam bolov uu? Bi jijig cafe ajilluuldag, ghde margaash ajillahgui, ooriin bolon orooliin huuhed ovchin tusgahaasaa aij bna…

Avatar

zochin 2021-07-04 139.5.219.20

Ene bol ulsiin naadam hiihees 1000 dahin ayultai. Mongol ulsiig alj hydahaar shiidjee. Eruul mend ami nasniihaa tuluu Sumyabazar gedeg aluurchintai temtsehees uur zamgui bolloo.

Avatar

Зочин 2021-07-04 66.181.161.48

Дөч. Тавиад хүн өвдөхөд л бүх ралрыг хааж мөь хоиио тавьсан,одоо гурван мянга ойртоход бүх злйлээ нээнэ рэнэ үү, эрүүл бус шийдвэрээ дээ, толгойгүЙ төр үасгаа яалтай билээ……

Avatar

Зочин 2021-07-04 66.181.161.93

50к аар жагсаад байгаа залуучууд бүгд саун бассейндаа корона тусч үхээсэй

Avatar

Шоучид анхаар 2021-07-04 202.9.40.219

За манай залуучууд замбараагүй тэнээд корона тусчаад дараа нь албатай юм шиг эмнэлгийн оргүй үхлээ гэж талбай дээрээ жагсахюм бна

Avatar

Зочин 2021-07-04 192.82.69.112

тоо нь багадаад байгаа юм байх даа

Avatar

Тэгш эрх!!! Тэвчээр тасарлаа. 2021-07-04 66.181.185.153

Төрийн байгууллагаар үйлчлүүлээд халдвар авсан бол хариуцлагын гэрээ бий юу? Зөвхөн хувийн хэвшлийн газрууд вирус тараагч юм уу?

Avatar

Зочин 2021-07-04 192.82.84.86

Хариуцлагын гэрээ ч гэх шиг Наадахыг чинь мөрдөж харагдаач . Халдвар ихэсвэл энэ бөх хариуцлагаас мултрах нүхээ малтаж байна уу.Тийм л их ААН дээ дэмжээд байгаа юм бол зүгээр л нээгээдэх

Avatar

BITGII TENEGTEEREE 2021-07-04 124.158.67.100

YU BE, UNDESNII NAADAMAA BOLIULCHAAD ODOO ED NARIIG NEEJ HALDBARAA NEMEH NUU, MALNUUD VE

Avatar

Haiz 2021-07-04 83.25.143.142

Yamar teneg shiidver vee

Avatar

Иргэн 2021-07-04 192.82.76.127

Чи өөрөө л очихгүй байж болно ш дээ

Avatar

Зочин 2021-07-04 203.91.115.50

Ochihgui bsan ch oor hun irj humuusd haldaana eserguutsej baina

Avatar

ЛУВСАН 2021-07-04 192.82.85.141

ЭДГЭЭР ГАЗАР БОЛ ХАЛДВАР ТАРААХ ХАМГИЙН ЭРСДЭЛТЭЙ ГАЗАРУУД. ӨВЧИН ЗОРИУД ТАРААХ ГЭЖ ЭДГЭЭР ГАЗРЫГ НЭЭЖ БАЙНА.

Avatar

Зочин 2021-07-04 202.21.108.254

❓❓❓❗

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж